Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Селена Гомес салалт, үерхлийнхээ тухай анх удаа ярилцлага өглөө

Саяхан Биллбоардын “Оны шилдэг эмэгтэй дуучин” шагналыг гардан авсан залуу дуучин хувийн амьдралаа дэлгэжээ.


The Weeknd, Селена Гомес нар 10 гаруй сар үерхсэний эцэст харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн. Үүний дараахан Селена Гомес хуучин найз залуу болох дуучин Жастин Бибертэй болзож буй нь тодорхой болсон билээ.

Тэгвэл саяхан Биллбоардын “Оны шилдэг эмэгтэй дуучин” шагналыг гардан авсан залуу дуучин Селена Гомес үерхлийнхээ тухай анх удаа хэвлэлд ярилцлага өгч, яагаад Жастин Бибертэй эргэн нийлэх болсноо тайлбарлажээ. 

Түүнээс “Яагаад Жастиныг эргэн амьдралдаа оруулахаар болсон юм бэ?” гэж асуухад Селена:

Би 25 настай. 18 эсвэл 19 настай байхаа хэдийн больжээ. Өмнө нь тэгж чадаагүй ч одоо би амьдрал минь үнэ цэнэтэй хүмүүсийг л хайрлах болно. Намайг чухалчилдаггүй хүнийг биш. Деми Ловато, Ник, Жое Жонас, Майли Сайрус гээд бид бүгд хамт өсч хөгжиж, нэгнийхээ амьдралын хэсэг болжээ. Үргэлж хамт байдаг ийм хүмүүсээс илүү чухал зүйл амьдралд үгүй. Энэ миний л амьдрал. Өөрийн хамт байгаа хүмүүсээ хаана хүрэхийг харах сайхан байдаг. Тэд байгаа учраас би бүрэн дүүрэн болдог. Тиймээс ч эдгээр хүмүүсээ би амьдралдаа хадгалах болно. Хайр гэдэг хамт байхдаа яг л өөрийнхөөрөө байхыг хэлдэг гэж би боддог” 

- "Би амьдрал минь үнэ цэнэтэй хүмүүсийг л хайрлах болно"

Селена The Weeknd хоёрын харилцаа хэрүүл маргаанаар төгссөн гэвэл мөн үгүй. Тэд харилцаагаа хэрхэн тасалсан талаар The Weeknd: “Тэр миний хувьд үнэ цэнэтэй хүн. Тиймээс ч нэгнээ гэх сэтгэлтэй найзууд болсон” гэжээ. 

Селена аль ч үерхэлдээ үнэхээр тайван, “эрүүл” хандаж чаддаг нь салалтуудаас нь харагдаж буйг шүтэн бишрэгчид нь цахим орчинд илэрхийлэв. Үнэхээр ч Селена “Би хаана ч байсан аз жаргалтай, өөртөө итгэлтэй байх болно. Би зөв арга замаар асуудлыг шийднэ” гэж хэлж байсан үгэндээ эзэн болж чаджээ. 

Эх сурвалж: Buzzfeed.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
41
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.