Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Өөрийгөө өөрчлөхийн тулд ШИНЭ ЖИЛЭЭС өмнө хийх 20 ЗҮЙЛ

Эдгээрийг хийснээр ирэх онд өөрийгөө огт өөрөөр мэдрэх болно.


Өөрийгөө өөрчлөхийг битүүхэн хүсдэг ч зориг гарган том өөрчлөлт хийхэд бэлэн биш байна уу? Тэгвэл угтан ирэх шинэ оноос өмнө хийснээр өөрийгөө илүү "өөрөөр" харахад тань туслах 20 аргыг санал болгож байна. Өдөр тутмын амьдралдаа бяцхан өөрчлөлт хийснээр л бидний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж байдаг юм шүү.

1. Тэмдэглэл бичих

studywithinspo: “a flower does not think about competing with the flower next to it, it just blooms. ”

Өөрт тулгараад буй асуудал, өөрчлөхийг хүссэн зүйлсээ тодорхой болгож тэмдэглэл хөтлөөрэй. Шинэ он хүртэл үүнийгээ өдөр бүр хийх хэрэгтэй юм шүү. Сонирхолтой байлгах үүднээс эхэлсэн өдрөөсөө #Өдөр1 гэх мэтээр тодорхойлж, 2017 оны сүүлийн сарыг эрч хүчтэй өнгөрүүлэхийг зориорой. Яг юуг өөрчлөхийг хүсч буй тань тодорхой болсон бол түүнийг хэрэгжүүлэх арга замыг хайн олоорой. Яагаад заавал нэгдүгээр сард төлөвлөгөө эхлэх ёстой гэж? Сүүлийн сард ч шинэ дэвтэр эхлэхээс бүү ай. 

2. Гэртээ бүрэн цэвэрлэгээ хийх

Маргарита Кухтина

Асуудлыг тодорхой болгосон бол өөрийн орчноо өөрчлөхөөс эхлээрэй. Ингэхдээ нэн түрүүнд гэрээ бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Удаан хугацаанд төвөг болсон шүүгээг цэгцлэх, эвдэрсэн сав суулгыг сэргээн засварлах зэргээр нүдэнд жижиг мэт харагддаг ч өдөр тутмын амьдралд нөлөөлдөг зүйлсийг цэгцлээрэй.

3. Хэрэггүй зүйлсийг зоригтойгоор хаях

Гэрээ цэвэрлэх үедээ ч “Хэзээ нэг цагт хэрэг болно” гэж бодоод хадгалсаар байгаа эд хогшлоо нэг мөр шийдэх хэрэгтэй. Шинэ зүйлс түүнийг багтаах зайтай газарт л ирдэг гэдгийг санаарай. Хаяхад хайран гэж бодож байгаа бол хэрэгтэй хүнд нь шилжүүлж өгөх, бэлэглэх зэргээр шийд. 

4. Хувцасны шүүгээгээ цэгцлэх

Улирлаас хамааран сүүлийн 1 сар огт байрнаасаа хөдлөөгүй хувцаснууд “хэрэггүй” жагсаалтад багтана. Эдгээрийг ч хэрэгтэй хүнд нь өгч, нүднээсээ холдуулах хэрэгтэй. Том өөрчлөлт золиос шаардана гэдгийг бүү март. 

5. Гадаад төрхөө өөрчлөх

Showcase and discover creative work on the world's leading online platform for creative industries.

Гадаад дүр төрхөө өөрчилснөөр сэтгэл санаа ч өөрчлөгдөх болно. Үсээ засуулах, өөрөөр янзалж сурах, огт өмсөж үзээгүй хувцсаа зориг гарган өмсөх зэргээр бусдад анзаарагдах эсэхээс үл хамааран өөрийн хүслээр өөрийн гадаад төрхийг бүрдүүлээрэй. 

6. Дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлэх

Шинэ зүйлийг эхлэхийн тулд одоогийн байгаа ажлаа дуусгах ёстой. Тиймээс дуусгаагүй ажлуудаа жагсаан бичиж эхнээс нь эрч хүчтэй “дайрч” ороод дуусгаарай.

7. Удаан уулзаагүй найзтайгаа уулзах

Nieuwjaarsbrieven 2016

Харилцаа холбоогүй удсанаас мэнд мэдэхээ ч больсон хэдий ч сэтгэлд тань үнэ цэнэтэй хэвээр байгаа нэгнийг заавал олж уулзаарай. Түүнтэй уулзаад өнгөрсөн дэх өөрийгөө ч түүний нүдээр харж болох юм. Амьдрал богинохон, нөхөрлөлд их зан хэрэггүй гэдгийг санаарай. Түүнтэй уулзахад огт өөр хүн болсон эсэхээс үл хамааран уулзсандаа харамсахгүй гэдгийг баттай хэлье.

8. Компьютерээ цэгцлэх

Гар утас, и-мэйл, компьютер дээрх файлууд нүдэнд төвөгтэй харагддаггүй ч хүний цаг завыг үрсээр байдаг. Тиймээс зориуд цаг гарган цэгцэлж, тусгай фолдеруудад архивлаарай. Ирэх онд өөртөө талархах нь лавтай.

9. Эмнэлгийн үзлэгт хамрагдах

Өөрийгөө өөрчлөхдөө эрүүл мэндээ ч хяналтдаа авах хэрэгтэй. Ингэснээр угтан ирэх олон өдрүүдийг эрч хүчтэй, эрүүл чийрэг даван туулж чадна шүү дээ. Архаг хууч өвчтэй бол эрчимтэй эмчилгээнд хамрагдаарай. Шүдний өвчлөлтэй, гар хурууны шархтай гээд жижиг ч хамаагүй эмчлүүлэх хэрэгтэй. 

10. Өөртэйгөө болзоорой

Some details of my illustrated book A New Life.You can now find it in Paris at Philippe Le libraire, the Monte-en-l'air, Artazart, Ofr, Arts factory, les cahiers de Colette, the Halle Saint Pierre and at the Museum of Modern Art :)

Гадуур ганцаараа явахдаа сэтгэл таагүй байдаг уу? Бусдын өмнө ганцаараа гарч, кино үзэж, зугаалахаас бүү ай. Та л өөрийгөө хайрлана шүү дээ. Тиймээс нэг өдрийг өөртөө зориулан дуртай үзвэрээ үзэж, амттай хоол идэн, кофе ууж өөртөө хамгийн сайхан бүхнийг зориулаарай. 

11. Ээж/аавтайгаа болз

Гэр бүлээсээ хамгийн дотно хэн нэгэнтэй ганцаарчлан уулзаж “булагнаарай”. Өдөр тутмын ажилдаа түүртээд ээждээ хангалттай цаг гаргаж чаддаггүй бол одоо л хамгийн тохиромжтой үе. Аавтайгаа төдийлөн сайхан харилцаатай биш бол хоёулхнаа уулзаад үзээрэй. Тэр дотроо танд ямар их талархана гээч. Эсвэл саяхан танилцсан бэр эгч, хүргэн дүү, үеэлүүд гээд хэн ч байж болно. Гэр бүл хамгийн үнэ цэнэтэй гэдгийг бүү мартаарай. Хамт саунд орох, хоол идэх гээд энгийн зүйл ч мартагдашгүй дурсамжийг бүтээх болно. 

12. ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛОХ

Өнгөрсөн жилүүдэд гаргаж байсан бүх төлөвлөгөөгөө нэгтгэн хараад үзээрэй. Хийсэн ажил, тайлан тооцоо гээд өөрийгөө бүрэн тодорхойлоход хэрэгтэй бүхнийг цуглуулан нэгтгэн дүгнэж “Би юу хийсэн бэ?”,”Юуг алдав?” зэргээр алдаанаасаа суралцаж, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргаарай. 

13. Айдсаа даван туулах

Огт хийж үзээгүй ч хийхийг битүүхэн хүсдэг зүйлсээ жагсаан бичээрэй. Эдгээр нь таалагддаг залуу/бүсгүйгээ болзоонд урих, эрсдэлтэй спортоор хичээллэх, огт орж үзээгүй газраа ганцаараа аялах, олны өмнө илтгэл танилцуулах гээд юу ч байж болно. Айдсаа бичсэнээр л энэ бүхэн тодорхой болох болно

14. Шинэ жилийн үдэшлэг зохион байгуулах

Dance Party 3.jpg

Өмнө нь тэмдэглэж байсан шинэ жилүүдээсээ огт өөрөөр зохиогоорой. Хэрвээ та өмнө нь хариуцаж байгаагүй бол бүх шийдвэрийг өөртөө аван зохион байгуул. Жижигхэн байшинд халуун дулаан орчин бүрдүүлэн хайртай дотны найзуудаараа цуглах хэчнээн сайхан. Өөрийн зүгээс гэнэтийн бэлэг бэлдэж, сонирхолтой тэмцээн уралдаан ч бэлтгээрэй. Тэд жилээс жилд таны шинэ жилийн тухай ам уралдан ярина гээд төсөөл дөө. Хамгийн гол нь өөрийнхөө хийх гээд чаддаггүй байсан зүйлээ л хийхэд хангалттай. 

15. Хадгаламж нээлгэх 

Та хадгаламжгүй бол энэ удаа зориуд нээлгээрэй. Өөрийгөө өөрчлөхийн тулд хөрөнгө санхүүгийн хувьд бие даасан шийдвэр гаргахуйц чадвартай байх хэрэгтэй. 

16. Ирээдүйд хандан захидал бичих

New one for BuzzFeed about

Жилийн дараах өөртөө хандан захидал бичээрэй. Тэр үед гэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаа, ажил мэргэжлийн хувьд хэн болохыг хүсч байна? Тэр бүхнээ тодорхойлон яг л хүрсэн хойноо өөртэйгөө ярилцаж буйгаар бичээрэй. Тэгээд түүнийгээ нэг жил “хав дарж” март. Жилийн дараа өөртөө хаягласан захиагаа дэлгэн уншихад ямар санагдах бол? 

17. Амьдралын эрүүл хэв маягтай болох

Өөрчлөлт таны өглөөг хэрхэн өнгөрүүлдгээс л шалтгаална. Эрт босч сурахыг, 8 аяга ус уухыг, дасгал хийхийг, эрт унтахыг хүсдэг ч чаддаггүй бол энэ үед зориглоод хийхэд хамгийн тохиромжтой үе. “Одоо л биш бол өөр хэзээ ч биш” гэж өөртөө сануулаарай.

18. Дотны хүмүүстээ бэлэг өгөх

Хайртай хүмүүстээ, амьдралдаа ирэх жилд ч байгаасай гэж хүсдэг хүмүүстээ өөрийн сэтгэлээсээ бэлэг бэлтгэн өгөөрэй. Захидал бичих, жижигхэн шоколад өгөх гээд бяцхан зүйлс л халуун дулаан мэдрэмж төрүүлдгийг санаарай. Өдөр бүр таардаг ч мэндэлж чаддаггүй жижүүр эгч, хааяахан уулздаг дулаахан харцтай залуу гээд танихгүй ч хамаагүй хэн нэгэнд бэлэг бэлэглэх нь танд аз жаргал бэлэглэх болно.

19. Эргэлзээтэй асуудлуудыг шийдэх

Гадаадад суралцахыг хүсдэг ч хэлний шалгалтдаа бэлдээгүй л явна уу? Тэгвэл шууд шалгалтад бүртгүүл. Жингээ барихыг хүсдэг ч сэтгэл гаргаж чадахгүй л байна уу? Тэгвэл одоо шуудхан гараад фитнесс, йогод очоод төлбөрөө дараа хийхээр тохиролцоорой. Асуудлыг хойшлуулах тусам томордог тул дайрч орж шийдэхээс өөр аргагүй гэдгийг санаарай. 

20. Шинэ жилийн оройг төлөвлөх

Illustration by Eda Kaban

Шинэ жилийн үдшийг уулзалт, цэнгүүн, үдэшлэг зэрэгт зарцуулсаар завгүй өнгөрөөдөг үү? Тэгвэл өөрийгөө сонсож, үнэхээр юу хийхийг хүсч буйгаа шийдээрэй. Бусдад зөвшөөрөхөөсөө өмнө өөрийн хүслийг сонсож сурах эхлэл нь энэ болог. Урьд нь хэзээ ч хийж байгаагүй зүйлсийг шинэ ондоо багтаан хийснээр ертөнцийг өөрөөр харах болно. Өөрчлөлт орчин нөхцлөөс бус, таны дотоод сэтгэлээс бий болдгийг санаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
8
1
0
2
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.12.08 172.69.252.151

Very nice

0 Хариулах