Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Мулан”-д тоглох Лю Юү Фэйн тухай 5 баримт

Олон улсад түүнийг Кристал Лю нэрээр нь илүүтэй танина.


Үзэсгэлэнт жүжигчин Лю Юү Фэй бол Хятадын хамгийн алдартай, гялалзаж яваа од юм. Тэрээр “Дисней” ба "Сони" компанийн хамтын бүтээл Хятадын дайчин эмэгтэй Хуа Муланы тухай зохиолоос сэдэвлэсэн “Мулан” уран сайхны кинонд тоглохоор болсон билээ. Түүний жинхэнэ нэрийг Лю Юү Фэй гэдэг ч олон улсад түүнийг Кристал Лю нэрээр нь илүүтэй танина. Ингээд түүний тухай мэдээллийг хүргэж байна.


1. Лю Юү Фэй Хятадад төрсөн ч америкийн иргэншилтэй.

Түүнийг 10 настай байхад эцэг эх нь салж, ээжтэйгээ хамт АНУ-руу нүүжээ. Тэрээр Нью Йорк хотод таван жил амьдарсан бөгөөд 2002 онд 15 настайдаа Хятад руу буцсан юм. Ингээд Бээжингийн Кино Академид элсэж, суралцахдаа ангидаа хамгийн бага настай нь байв. Гэсэн хэдий ч түүний үзэсгэлэн гоо, авьяас чадвар нь төд удалгүй илэрч тухайн жилдээ “The Story of a Noble Family” драмад тоглосон.

2. Фенүүд нь түүнийг “Үлгэрийн дагина” хэмээн нэрлэдэг.

Тэрээр академиа төгсөх жилдээ /2006 он/ “Demi-Gods and Semi-Devils”, “Chinese Paladin”, “The Return of the Condor Heroes” зэрэг алдартай драмад аль хэдийнэ гол дүрийн жүжигчнээр тоглочихсон байв. Лю Юү Фэй 2004 онд “Тавдугаар сарын хайр” кинонд тоглосноосоо хойш өөрийн карьертаа төвлөрөн ажиллаж эхэлжээ. Түүний тоглосон хамгийн алдартай кинонуудын нэг нь “A Chinese Fairy Tale and White Vengeance” бөгөөд тэрээр “The Assassins” киногоороо шилдэг жүжигчний шагнал хүртсэн юм.

3. Лю Солонгосын алдарт жүжигчин Сун Сын Хонтой хайр сэтгэлийн холбоотой.


Лю Юү Фэй Солонгосын алдарт жүжигчин Сун Сын Хонтой “The third way of love” кинонд хамтран тоглосныхоо дараа үерхэж эхэлжээ. Тэд папараци зурагчдын дуранд өртсөнийхөө дараа 2015 оны наймдугаар сард болзож буйгаа албан ёсоор зарласан.

Тэдний хайр сэтгийл романсыг дэмжиж, баяр хүргэх хүмүүс байхад зарим нь хосуудын хайр сэтгэлийн харилцаа нь тэдний ажиллах цагийн хуваарь, амжилтанд нь нөлөөлж болзошгүйд санаа зовж буйгаа илэрхийлсэн юм. Алдартай хосыг тойрсон цуурхал одоо ч үргэлжилсээр.

4. Тэр залуухан харагддаг.

Лю Юү Фэйн 30 насны төрсөн өдөр энэ жил тохиосон ч тэрээр 20 настай мэт харагддаг. Түүний хамгийн сүүлд “Вэйбо” цахим сүлжээндээ оруулсан сүүлийн үеийн зургуудаас нь хүргэе.

5. Лю Юү Фэй хамгийн алдартай, халуухан залуустай хамтран тоглодог.

Лю Хятадын хамгийн халуухан гол дүрийн эрэгтэй жүжигчидтэй хамтран тоглодог. Тэрээр саяхан Хятадын хамгийн алдартай олон ангит кино болох “Ten Miles of Peach Blossoms” –ын нэгэн хувилбар “Нэгэн удаа” кинонд Хятадын хамгийн халуухан, алдартай жүжигчин Ян Янтай хамтран тогложээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
48
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.