Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

16 өдөр 16 блог: Эмэгтэйлэг<Эрэгтэйлэг. Яагаад?

Энэ нийтлэлийн гол сэдэл маань автобусны буудал дээр зогсож байх үед машиныхаа цонхоор над руу орилсон залуусын үйлдлээс урган гарсан юм.


Энэ нийтлэлийн гол сэдэл маань автобусны буудал дээр зогсож байх үед машиныхаа цонхоор над руу орилсон залуусын үйлдлээс урган гарсан юм. Хэдий тэр машинд дөрөвхөн залуус сууж байсан ч энэ байдал өнөөдрийн нийгмийн дүр төрх, цэвэр Чингисийн цус судсаар нь урсаж буй гэх бат итгэлтэй, Монгол хүний ген топ гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн гэж боддог, хараалын үгийг холбоо үг, харилцааны энгийн хэлбэр гэж андуурсан бүлэг эрчүүдийн авир үйлдлийг тодоос тод харуулна. Гэвч эрчүүдээ шүүмжилж буй би бээр өөрөө ч мөн адил эр хүн гагцхүү Монгол эрчүүдийн омогшил, бахархалаар дүүрэн “ЭР ХҮН” стандартад дөхөж ч очиж чаддаггүй нэгэн. Мөр давсан урт хар үсээ задгай тавьсан ч нүүрээрээ сахалтай төрх, ноомой эмэгтэйлэг дүр маань тэдний ЭР ХҮН стандартын хамгийн том дайсан тул “чи эр үү, эм үү” гэж цонхоороо хашгичин “муу г**о” гэж над руу хараасан хэрэг. ЭР ХҮН, ЭРЭГТЭЙЛЭГ гэж тэдний тодорхойлсон дүр байдал, зан төлвийг илэрхийлж буй эмэгтэй хүн нийгэмд муухан эрээс дээр гэж яригдах атлаа, ЭМЭГТЭЙ ХҮН, ЭМЭГТЭЙЛЭГ дүр байдал, зан төлвийг илэрхийлж буй эр хүн эсрэгээрээ эр хүний нэр төрийг гутаасан адгийн төрөлтөн шиг харагдаж, харааж доромжлуулах нь бидэнд цаашид тэмцэх, өөрчлөх шаардлагатай ямар хол зам байгааг харуулна. Тэгэхээр тэдний хувьд нийгмийн зүгээс тулган шаардаж буй нөгөө эмэгтэйлэг дүр байдал ямагт эрэгтэйлэг бүхнээс доогуур тавигдах ямар сул дорой, ямар доромжилж болохоор зүйл вэ гэдгийг илхэн харж болохоор биш гэж үү? Тиймдээ ч эмэгтэйлэг бүхэн сул дорой, дээрэлхэж болохоор санагддаг учраас өнөөх цээжээ дэлдэгч эр гайхлууд чинь жендэрт суурилсан хүчирхийллийн хамгийн том экспертүүд болсоор давамгайлсаар л байх юм.

Хэдий би бүлэг эрэгтэйчүүд дээр жишээ авч бичсэн ч эмэгтэй хүн, эмэгтэйлэг байдлыг ямагт эр хүн, эрэгтэйлэг байдлаас доогуурт тавих энэхүү жендэрт суурилсан хүчирхийллийн гол үндэс суурь болсон ойлголт ганц эрчүүдийн ч асуудал биш нийгмийн асуудал. Энэ хэвшмэл ойлголт дан ганц боловсролгүй гэж цоллогдох нийгмийн давхаргад биш өөрсдийгөө боловсролтой гэж тодотгон сайрхах хүмүүсийн улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёлын бүхий л хүрээ давхаргад гүн бат байр сууриа эзэлсэн хэвээр л байна.

Энэ тохиолдолд би Монголын улс төр ба нийгмийн салбарт тодорхой байр суурь эзлэх Б гэх эрхэмийг жишээ татахыг хүслээ. Түүний авъяас билиг, шүүмжлэлт сэтгэлгээг Монголын нийгэм, сэтгүүл зүй хүлээн зөвшөөрдөг бол үзэл бодол түүн дээр үндэслэх итгэл үнэмшлийг өчүүхэн би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Тус эрхэмийн хэлснээр “Хаана ч нэг л үг бий! Эр хүн г**о байх, эм хүн феминист байх шиг гутамшиг үгүй” гэх санаа нь эмэгтэй хүн мөн эмэгтэйлэг байдлыг илэрхийлэх эр хүн хамгийн гутамшигт зүйлс бөгөөд эмэгтэй хүнийг өөрийнхөө эрхийн төлөө үг дуугарах эрхгүй, өөрийн эрхийн төлөө үг дуугараад тэмцээд эхэлсэн тохиолдолд адгийн гутамшигт зүйл хэмээн басан доромжилж буйн хамгийн тод илрэл. Энэ бол нийгмийн нүүр царай, жендэрт суурилсан хүчирхийллийг боловсролгүй, ядуу хүмүүс үйлддэг гэсэн буруу ойлголтийг хуга цохих хамгийн том жишээ. Нийгмийн нөлөө бүхий, өөрсдийгөө боловсролтой сэхээтнүүд хэмээн тооцдог, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эдгээр хүмүүс энэ бүх хэвшмэл ойлголтийг олон нийтэд тарааж үзэн ядалтад уриалан турхирч буйгаараа жендэрт суурилсан хүчирхийллийг бий болгогч чухал хүчин зүйлсийн нэг биш гэж үү?

Нэгэнт энэ хэвшмэл байдал хана хэрэм шиг нийгмийн соёлд гүн бат биежсэн тохиолдолд залуучууд, тэр тусмаа эрчүүд бидний оролцоо нэн түрүүнд чухал гэдгийг байнга санаж явцгаая. Гудманд алхаж явахдаа бүлэг залуус нийлж зогсоод урдуур өнгөрөх охидыг үг хэлээр, өдөж хоргоохыг эсвэл алхаж явахдаа хажууд явах охин руугаа нэг найзыгаа түлхэж инээлдэн цаашлаад өгзөг хөхөнд нь зөвшөөрөлгүй хүрэх хөвгүүдийг бишгүйдээ л харсан байлгүй. Энэ үйлдэл эр хүний хувьд тоглоом наадам, инээд хөөр байдаг бол охид эмэгтэйчүүдийн хувьд ичиж, эвгүйрэх мэдрэмж доромжлол болоод өнгөрдөг. Гэхдээ яагаад? Ичих ёстой хүн нь охид, эмэгтэйчүүд гэж үү? Харин ч тэдний биед зөвшөөрөлгүй халдаж буй эрэгтэй хүүхдүүд, залуучууд ичих ёстой баймаар. Гэвч онол амьдрал хоёр зөрдөг нь бараг л хууль болсон амьдрал юм. Нөгөө талаас эрэгтэй хүүхэд, залуучууд ганц нэгээрээ байхдаа энэ үйлдлийг хийхээсээ илүү найз нөхөдтэйгөө, бүлгээрээ байхдаа яагаад энэ үйлдлийг илүү хийдэг юм бол? Нөгөө гахйлтай нийгмийн ЭР ХҮН гэх стандартад нийцэж бусад нөхөддөө хүлээн зөвшөөрөгдөх гэж үү эсвэл хүй нэгдлийн үеийн сүргээрээ ан хийх араатны инстикт үү?  

Хэрвээ энэхүү нийтлэлийг уншиж буй өөрийгөө эмэгтэй хүнд хүндлүүлэх ёстой, эмэгтэйлэг гей эрчүүдийг хашраах ёстой гэж боддог эрчүүд байвал ганцхан асуултыг өөрөөсөө асуугаарай. Дайн байлдаанд явж газар нутгаа тэлэх, ан гөрөө хийж жилийн хүнсээ бэлддэг хүй нэгдлийн үеэс нэгэнт ангижирсан өнөөгийн ардчилсан нийгэмд бүсгүйчүүд болон өнөөх эмэгтэйлэг байдлаараа эрчүүдийн нэр хүндийг гутаагч гэх цолтой гей залуусаас та яг юугаараа илүү вэ? Хэрвээ таны санаанд анатомийн биерхүү бүтэц, зангидсан гар, булчин шөрмөс харваж орж ирж байвал та ч мөн адил өнөөх л цээжээ дэлдэгч эр гайхлууд болох жендэрт суурилсан хүчирхийллийн экспертүүдийн нэг болж таарах нь.


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн Г. Доржжанцан нь эмч мэргэжилтэй, ЛГБТ Төв ТББ-т цөөнхийн эрх, эрүүл мэндийн эрхээр ажилладаг. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
5 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
5 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
24
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.