Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нью-Йоркийн ихэр ах дүүс биткоиний анхны тэрбумтнууд боллоо

Тэд цагтаа Марк Цукербергийг “Facebook” байгуулахдаа санааг нь хулгайлсан гэж шүүхэд заргалдаж байсан түүхтэй.


Америкийн Нью-Йорк хотын ихэр ах дүүс Кэмерон, Тайлер Уинклвоссууд биткоины анхны тэрбумтнууд болцгоолоо. Тэд цагтаа Марк Цукербергийг “Facebook” байгуулахдаа санааг нь хулгайлсан гэж шүүхэд заргалдаж байсан түүхтэй.

Яаж тэд тэрбумтан болж чадав?
Тун амархан.
Тэд Харвардад суралцаж байхдаа "ConnectU” олон нийтийн сүлжээ байгуулсан бөгөөд Марк Цукерберг тэдний санааг хулгайлан, “Facebook”-ийг үүсгэсэн гэж үздэг. Гэхдээ тэд гар хумхин суусангүй.
Бараг 10 жилийн өмнө болсон шүүх хурлаас Цукерберг тэдэнд 65 сая доллар төлж, эвийн гэрээ байгуулсан.
2012 онд Ибицад амарч байхдаа анх биткоины талаар олж мэджээ. Ингээд жилийн дараа тэд 11 сая долларыг биткоин худалдан авахад зориулсан юм.

Нэг биткоиныг 120 доллараар худалдан авч байхдаа тэд тэр үед дэлхийд байсан биткоины 1 хувийг эзэмшилдээ оруулж чаджээ.
Хоёр жилийн дараа буюу 2015 онд ихрүүд цахим валютийн бирж Gemini-г байгуулсан. Энэ бирж хөрөнгө оруулагчдад биткоин зарах, худалдан авах, хадгалах боломж олгож байв.
Биткоин худалдан авч байсан үеэс нь хойш ханш 100 дахин өссөн нь ийнхүү ах дүүсийг биткоины тэрбумтан болгосон байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
2
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.