Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нийслэлийн 2018 оны төсөв батлагдлаа


НИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар өнөөдөр нийслэлийн 2018 оны төсвийг баталлаа. Түүнчлэн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн 2018 оны өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэв.

Ирэх 2018 онд нийслэлийн төсөвт  800 тэрбум  356  сая  төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар,  хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108.0 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна. Төсвийн урсгал зардлын талаар мэдээлэхэд, 100.5 мянган оюутан, ахмад настан, цагдаагийн албан хаагчид,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд 35.9 тэрбум төгрөг, нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 78.9, нийгмийн халамжийн сангийн зардалд 107,1 тэрбум төгрөг,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнд 16.1 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөөд байна.  Дээрх зардлуудыг төсөвт тусгаснаар хотын шуудын урсгал зардлын нийт дүн 342 тэрбум төгрөг болж байгаа юм. Улсын төсөвт 208 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
12 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
5
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.