Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Глобал Шейперс Улаанбаатар" цус хандивлах аян зохион байгуулж байна

"Глобал Шейперс Улаанбаатар" нийгэмлэг 2017 оны 12 сарын 2-10 өдрүүдэд #BLOOD4ALL цус хандивлах аяныг зохион байгуулж байна


Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90,0 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сэлбэн цуглуулдаг хэдий ч энэ нь өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй байна. Хүний алтан амь насыг аврах цус үйлдвэрлэх боломжгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. 2016 онд дэлхий даяар хүн амын төвлөрөл ихтэй томоохон хотуудад цус хандивлах аяныг Глобал Шэйперс байгууллагын залуучууд зохион байгуулсан бөгөөд тус аянд энэ жилээс Улаанбаатар хот нэгдэж цус хандивлах хөдөлгөөнд нэгдэж байна.

2017 ОНЫ 12 САРЫН 2-10 өдрүүдэд Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг нь “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран 9 хоногийн турш өөрсдийн гишүүд болон бусад сайн дурын, ашгийн болон ашгийн бус байгуулагуудыг цусаа хандивлахыг уриалж тус ажилд дэмжлэг үзүүлж байна. Аливаа улсад цусны донорууд нийт хүн амын 3,0 хувийг эзэлж байх тохиолдолд аюулгүй, найдвартай цусан хангамжийг бүрдүүлнэ гэж үздэг бөгөөд дэлхийн 70 гаруй оронд хүн амын дөнгөж 1,0 % нь цусаа өгч байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байгааг харуулж байна. Манай улсад 60 орчим мянган байнгын болон байнгын бус донор байгаа хэдий ч цусны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байсаар байна. Энэ хомсдлыг бид эерэг хандлагаар багасгаж чадна гэж итгэж байна. Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг ба эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгөхөд 3 хүний амь нас аврах боломжтой байдаг.

Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг бодит хувь нэмэр оруулах үүднээс залуус болон байгуулага хамт олныг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.

Та цусны донор болохыг хүсвэл доорх төвүүдэд 08:30-13.30 цагийн хооронд очиж өгнө үү.

 

1-р төв:  БЗД-ийн Цус цуглуулах төв  УКТЭ 2-р эмнэлгийн зүүн хойд талд  

2-р төв:  БГД-ийн  БГ-Эрүүл мэндийн төвийн 2 давхарт 212 тоот

 

Глобал Шейперс нийгэмлэг

Глобал Шейперс нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмдээ хувь нэмрээ оруулах сонирхолтой 20-30 насны манлайлагч залуусын нэгдэл юм. 2011 онд анх байгуулагдсан цагаасаа эгнээндээ 6100 гаруй залуучуудыг нэгтгэсэн бөгөөд өдгөө дэлхийн 450 өөр хотуудад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Глобал шейперүүд нь өөрсдийн орон нутаг, хотуудад тулгарч буй асуудлыг бүтээлчээр шийдэх санаачлагууд боловсруулж, үүгээрээ дамжуулан нийгэмдээ эерэг нөлөөллийг бий болгохоор ажилладаг. http://globalshapers.mn/

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цус сэлбэлт судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг дэвшилтэт технологи, инновацид тулгуурлан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, тэгш хүртээмжтэй хүргэхээр үйл ажилгаа явуулдаг. http://www.donor.mohs.mn/

Глобал Шэйперс нийгэмлэгийн энэхүү цус хандивлах аяныг Улаанбаатар дахь Америк Сургуулийн (ASU) дэмжлэгтэй зохион байгуулж байгааг дурдахад таатай байна. http://asu.edu.mn/

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
23
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.