Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мелания Трампын 2017 оны 12 гангараа

Хятадын баячуул маргааш нь л ийм хувцас захиалж эхэлсэн гэж байгаа.


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялж байсан нь нэг жилийн өмнө. Тэр үеэс хойш Трамп Америк орон байтугай дэлхий ертөнцийг өөртөө дуртай, дургүй гэсэн хоёр хэсэгт хуваагаад байгаа билээ. Гэхдээ түүний ганц зүйл өөрчлөгдөхгүй хэвээр үлдсэн. Үзэсгэлэнт эхнэр Мелания нь гадаад, дотоодын айлчлал, арга хэмжээнд үнэхээр өөлөхийн аргагүй хувцсаа сонгож байгаа тул Трампын дайснууд ч түүнийг 2017 оны загварын ертөнцийн гол хүн хэмээн хүлээн зөвшөөрөөд байна.

№12

Вашингтонд болсон Сүлд модны нээлтийн ёслолд Мелания Chanel пальтой ирсэн. Трампын засаглалын эхний саруудад хүчилсэн мэт хүйтэн царайтай, “Цасан хатан” нэр зүүгээд байсан тэр инээмсэглэж эхэллээ.

№11

Саяхан АНУ-ын Тэргүүн хатагтай өөрийн гараар Цагаан Ордныг Зул сарын баяр, Шинэ жилд бэлтгэн, гоёсон. Цагаан Ордон хэзээ ч ийм гоё байсангүй. Дээр нь цасан цагаан Dior өмссөн Мелания Трамп нэмэгдсэнээр өвлийн үлгэр эхэллээ гэлтэй.

№10

Мелания Трамп Хятадын дарга нартай хийсэн үдшийн зоог дээр Gucci-гийн даашинз-кимонотой ирсэн. Хятадын баячуул маргааш нь л ийм хувцас захиалж эхэлсэн гэж байгаа.

№9

Мелания Трамп Японы Эзэн хаанд бараалхахдаа хар хөх өнгийн Christian Dior даашинзтай байлаа. Япон орон үг дуугүй бууж өгсөн.

№8

Белтсвилл дэхь Нууц албаны төвд цагаан Burberry хүрэм, хар өмд, Christian Louboutin өсгийгүй гуталтай зочилсон нь намрын зугаалгад хамгийн тохиромжтой дүр байлаа.

№7

Цагаан Ордны ногооны талбай дээр ажиллахдаа ч тэр хувцсаа тун сайн нягталж сонгожээ. 1380 долларын үнэтэй улаан Balmain цамц, хар жинс, Converse кед.

№6

Calvin Klein-ий саарал костюм, жирийн хар цамц.

№5

Мелания Трамп Канадын Ерөнхий сайд Жастином Трюдо, түүний гэргий Софи Грегуар нарыг Цагаан Ордонд хүлээн авахдаа өмдтэй Ralph Lauren костюм, цагаан цамц, зангиатай байсан нь тун эрхэмсэг ганган харуулж байсныг хэлэх нь зүйтэй.

№4

Хар салхины аюулд өртсөн хүмүүсийн дурсгалд зориулсан ёслолд оролцохоор Гэгээн Иоанны сүмд ирэхдээ Roland Mouret ягаан даашинз, саарал хөх Max Mara пальто, Christian Louboutin гутал, том нарны шилтэй байв.

№3

Энэ зураг дэлхий дахинд тарсан. G20 дээд хэмжээний уулзалтын үеэр Мелания Трамп жинхэнэ шуугиан тарьсан юм. Америкийн Michael Kors Collection брэндийн даашинз, Christian Louboutin өндөр өсгийт угласан түүнийг хараад В.Путин ч шүтэн биширсэн гэнэ лээ.

№2

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй оройн зоог барихдаа Мелания Dolce & Gabbana-гийн хар даашинзтай байсан.

№1

Эцэст нь Мелания Трампын Тэргүүн хатагтайн аян эхэлсэн өдрийг эргэн саная. Трампын тангараг өргөх ёслол. Мелания Ralph Lauren-ий хөх өнгийн, өндөр захтай ноолууран пальто, Tiffany & Co гоёлтой байсан.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
11
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.