Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

16 өдөр 16 блог: Айлын охиныг орцонд нь хүргээд буцацгаа

Чи ганцаараа үнсэхийг, тэврэхийг, унтахыг хүсээд бүтээгүй нь биш. Тиймээс зүгээр л айлын охиныг орцонд нь хүргээд буцацгаа.


Нэгнийхээ тоглоомыг авах гэж уйлах хүүхэд. Тоглоомоо өгөхгүй гэж уйлах хүүхэд. Яг энэ үед томчууд оролцоно. “Тоглоомоо өгөөч. Маамаагаас харамлаж болдоггүй юм. Том хүүхэд чинь өгдөг байхгүй юу!  Яасан харамч юм бэ? Хамт тоглоорой” гэж аргадна, загнана. Сүүлдээ тоглоомыг нь шууд булааж аваад өгчихнө. Нөгөө хүүхэд бөөн баяр. Зарим нь буцааж өгөхгүй гэж зөрүүдэлнэ. 

Нэг талд өөрийн өмчөө хамгаалж, хэрхэхээ өөрөө мэдэх гэж буй хүүхэд, нөгөө талд хүний өмчийг хүчээр дээрэмдэн авах гэж буй хүүхэд. Хүүхдийн “тоглоом булаацалддаг” энэ үе бол цаашдын нийгэмд биеэ авч явах, бусадтай харилцах суурь тавигдаж буй чухал үе. Хүүхдийн хувьд асуудал нь жижиг, тоглоом мэтхэн. Насанд хүрвэл асуудал нь том,  хулгай, дээрэм, хүчин гэх зэрэг. 

Томчууд “өгөөмөр, хамт олонч, нийтэч” зан сургах гэсэн сайн санаагаар хүүхдийн маргаанд оролцож буй нь тодорхой. Гэхдээ энэ мэтээр оролцсоор хүүхдэд бусдын зүйлийг өөрийн дураар авах, ашиглах болон хичнээн дургүй ч хүний аясаар, хүний хүчинд автах дадал суулгаж байдаг.

Саяхан худалдаж авсан iPhone X утсыг чинь гадаа таарсан танихгүй хүн “Үзээд өгье, хэдэн минут ашиглаатахъя” гэвэл юу гэж хариулах вэ? Мэдээж үгүй л биз дээ?. Татгалзсаны чинь дараа өнөө хүн чинь уурлаж, загнаад зогсохгүй хөндлөнгийн хүмүүс “Өгөөч чи, юун сүртэй юм?” гэж оролцвол юу болох бол? Хүүхдээс бид ийм л зүйл шаардаж буй хэрэг. 

За тэгэхээр хүүхдэд  “асуух, зөвшөөрөл  хүсэх, зөвшөөрөх, татгалзах, хүлээн зөвшөөрөх” гэсэн энэхүү дарааллыг бага, багаар суулгачихад болно. Гэхдээ тоглоомноос буюу эд зүйлээс эхэлсэн энэ дүрмийг бүх зүйлд буулгаж ойлгуулах ярвигтай. Хүний ялангуяа эмэгтэй хүний сэтгэл, биеийг тухайн хүнийхээ мэдлийн зүйл гэдгийг ойлгох дээр тулахаар яагаад ч юм олон хүний толгой эргэчихдэг. Уул нь адилхан л даа. Олон зуунаар эмэгтэй хүнийг булаагаад авчихдаг тоглоом гэж хардаг байсантай холбоотой. Одоо цаг үе өөр. Тэгэхээр яах вэ? Ялгаагүй ээ. Хүний тоглоомыг, утсыг, сэтгэлийг, хайрыг, биеийг хүсч байвал эхлээд зөвшөөрөл хүсэх ёстой. Үг хэлээр, үйлдлээр гээд нөгөө талдаа хангалттай тодорхой ойлгогдохуйц харилцааны арга хэрэгсэл ашиглаж таарна. Нөгөө тал зөвшөөрвөл сайхан, хамтдаа жаргалтай. Зөвшөөрөхгүй бол хичнээн сэтгэл дундуур ч үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй.

Тийм ээ, эвлэрэхээс өөр аргагүй байдаг. Хүссэн бүхнээ авч чадахгүй төдийгүй болохгүйд л хорвоогийн эрээн бараан нь оршино. Хичнээн уйлаад үхсэнийг буцаан амьдруулж чадахгүй. Энэ бол үнэн. Үүн шиг бусдын бие, сэтгэлийг өөрийн дураар эрхшээж болохгүй нь үнэн. Тиймээс нөгөө хүндээ хал балгүй, өөртөө ч бага хохиролтойгоор (огт хохиролгүй байна гэж үгүй, ядахнаа сар эморолгүй яахав :P) бүтэлгүй дурлал, шохоорхол, хүсэл тачаалаа давж сурвал тэгээд том болсон гэсэн үг. 

Бүтэлгүй дурлалын тухай олон сая дуу бүтэлгүй дурлалаа даван туулагсдын орь дуу байдаг. Чи ганцаараа үнсэхийг, тэврэхийг, унтахыг хүсээд бүтээгүй нь биш. Тиймээс  зүгээр л айлын охиныг орцонд нь хүргээд буцацгаа. Эрхбиш насанд хүрсэн хүн байна даа, айлын хүүхдийн тоглоомыг булааж авах гээд тэрийж уйлдаг, булааж аваад тоглодог хүүхдээс ялгагдах учиртай. 


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн Ч.Бат-Уянга нь “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, судлаач юм. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
16 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
17 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.