Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2017 оны Азийн үзэсгэлэнт бүсгүйчүүд

Азийн хамгийн амжилттай модель Лю Вэнь


“Дорнын Хатан хаан” хэргэмийн төлөө өрсөлдөж байгаа Азийн үзэсгэлэн гоонууд.

Фрида Пинто

Энэтхэгийн жүжигчин Фрида Пинто бол дэлхийд алдаршсан уран бүтээлч. 33 настай энэ бүсгүй алдарт Айшвария Райг энэ жил “Өмнөд Азийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй””-н суудлаас буулгасан.

Люси Лью

Люси Лью бол Нью-Йорк хотын хятад цагаачдын охин. Азийн хэл, соёлын мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалсан ухаантан. 2015 онд тээгч эх ашиглан, хүүтэй болсон.

Айшвария Рай

1994 оны дэлхийн мисс Айшвария Рай хориод жил гоо сайхны бэлгэ тэмдэг хэвээр байна. Миссийн тайзнаас Болливудад шилжсэн түүний жүжигчний авьяасыг ч хүмүүс өндөр үнэлдэг. 2002 оны Канны кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж, L’Oreal-тай гэрээ байгуулан, Холливудын кинонд тоглож, загварын сэтгүүлийн нүүрийг чимэн, том тэсрэлт хийсэн билээ. Жулия Робертс түүнийг дэлхийн хамгийн гоо бүсгүй гэж нэрлэж байлаа. Хүүхэд төрүүлээд 25 кг таргалсан байсан ч хоёрхон жилийн дараа одын суудлаа эргүүлэн авсан эмэгтэй.

Хатан хаан Рания

47 настай Иорданы Хатан хаан жил бүр дэлхийн хамгийн сайхан хаан удмынхны жагсаалтад байнга багтдаг. Түүний эр нөхөр Эзэн хаан Абдалла II хатнаа “Гөрөөс мэт үзэсгэлэнтэй, цэрэг мэт дуулгавартай”, “Би түүнийг анх хараад л дахиж ийм бүсгүй байхгүй, өөр хүн надад хэрэггүй гэдгийг ойлгосон” гэж ярьж байлаа. 4 хүүхэд төрүүлсэн ч түүний үзэсгэлэн хэвээр.

Лю Вэнь

Азийн хамгийн амжилттай модель. Models.com сайтын дэлхийн шилдэг моделийн жагсаалтын 6-д бичигдэж байсан удаатай. Ази моделиудаас тэр хамгийн анх Estee Lauder-ийн сурталчилгаанд тоглож, Victoria's Secret-ийн тайзан дээр алхсан.

Чжан Цзылинь

Бээжингийн Шинжлэх ухаан, техникийн их сургуулийг төгссөн Чжан Цзылинь 2007 онд Хятадаас төрсөн анхны Дэлхийн мисс болсон. Ази бүсгүйчүүд намхан, жижигхэн гэсэн тогтсон ойлголтыг эвдэн, 182 см өндөр тэрбээр мисийн тэмжээний хамгийн өндөр оролцогч нь байв.

Чжан Цзыи

Азийн хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг Чжаныг монголчууд сайн мэднэ.

Ляйсан Утяшева

Башкирийн уугуул, уран сайхны гимнастикийн дэлхийн аварга, өдгөө телевизийн хөтлөгч Ляйсан Утяшева энэ жагсаалтад оржээ.

Меган Янг

2013 оны Дэлхийн мисс. Дэлхийд тэргүүлсэн анхны филиппин мисс. Меган Янг “Дэлхийн мисс”-д орохоосоо өмнө л жүжигчин, телевизийн хөтлөгч, моделийн ажил хийж байв.

Юй Вэнься

2012 оны Дэлхийн мисс. Гэхдээ энэ мисс тун даруухан. Жүжигчин, модель болохыг тэр хүсдэггүй. Юй Вэньсягийн мөрөөдөл хөгжмийн багш болох.

Лейла Алиева

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевийн ууган охин Лейла Алиева хоёр хүүхэдтэй. Гэхдээ тэр олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, “Гейдар Алиевийн сан”-гийн тэргүүн, “Баку” сэтгүүлийн эрхлэгчийн ажилтай.

Девон Аоки

Девон Аоки америк хүн ч судсанд нь япон цус урсаж байгаа. Өвөрмөц төрх, өөртөө итгэх итгэл, хатуу зан чанар нь 165 см энэ жижигхэн бүсгүйг хамгийн үнэтэй моделиудын нэг болгосон юм. Calvin Klein-ий рекламд анх тоглохдоо л тэр стилистуудад өөрийнхөө өнгө төрхийг өөрчлөхийг хориглосон. “Нүглийн хот” кинонд тоглосон.

Тао Окамото

Тао Окамото 2006 онд Elite агентлагтай гэрээ байгуулж, Emanuel Ungaro, Martin Gran шоуг эзлэн дийлсэн. Одоо тэр Moschino, Ralph Lauren, H&M, Gap, Zac Posen зэрэг олон компанитай гэрээтэй ажиллаж байна.

Шейха Моза

Арабын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй Шейха Моза 58 настай, 7 хүүхдийн ээж ч байнга хамгийн ганган хээнцэр эмэгтэйн жагсаалтад багтдаг.

Клаудия Линкс

Тегеран хотын жүжигчин, модель, 35 настай Линксийг нутагт нь “Персийн дагина” хэмээн нэрлэдэг. Тэр бол Иран улсын гоо үзэсгэлэний бэлгэ тэмдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.