Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол биш Байнгын хорооны хэлэлцүүлэг хийх бололтой


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд хуралдааны танхимд яг одоо цугласан байна. БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилохтой холбогдуулан нээлттэй сонсгол хийх эсэх асуудлыг шийдэх ажлын хэсэг тус Байнгын хорооны дэргэд байгуулагдсан  бөгөөд өнөөдөр 14.00 цагт хуралдахаар товлогдсон тухай мэдээлэл ч мөн цацагдаад байв.

Ажлын хэсэг өмнө нь хэд хэдэн удаа хуралдахаар тов зарласан ч ирц хүрээгүйн улмаас тухай бүрт цуцлагдаж байсан бөгөөд харин өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгийн өрөөнд хуралдахдаа “Нээлттэй сонсгол бус нээлттэй хэлэлцүүлэг хийх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргажээ. Тиймээс тус Ажлын хэсэг энэхүү шийдвэрээ одоо хуралдах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулж, Байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийх санал гаргах бололтой.

УИХ-ын Тамгын газрын төлөөлөл өчигдөр Ажлын хэсэгт хууль эрх зүйн талаас нь тайлбар хийсэн байна. “Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар, Ерөнхийлөгч Элчин сайдын томилгоог хийнэ гэж заасан байдаг. Уг заалтыг үндэслэж нийтийн сонсгол явуулах эрх нь зөвхөн Ерөнхийлөгчид хамаарна” гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар эсэргүүцсэн талаар эх сурвалж мэдээлэв.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилсон асуудлын эргэн тойронд өрнөж буй үйл явцын тухайд:

-Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн. Уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүдийн нэр төрд халдсан гэдэг асуудал хөндөгдсөн. Тиймээс Элчин сайдын томилгоог хэлэлцэх асуудлыг түр хойшлуулаад, УИХ-ын гишүүдийн нэр төрд халдсан эсэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Нийтийн сонсгол хийх гэж хойшлуулсан зүйлгүй. Нийтийн сонсголын хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа. Томилгооны сонсгол хийх нарийвчилсан журмыг гаргах шаардлагатай нь энэ үйл явдлаас харагдаж байна. Тийм учраас Ажлын хэсгийн гишүүд Байнгын хороон дээр нээлттэй хэлэлцүүлэг хийе гэдэг санал гаргасан. Ажлын хэсгийн гаргасан саналыг Байнгын хороо дэмжвэл нээлттэй хэлэлцүүлгийн товыг тогтооно гэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
22 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
22 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
35
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.