Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

16 өдөр 16 блог: “Үгүй” гэдэг үгийг сонсож сураарай

Бага ангид сонссон, уншсан үлгэр дотроос үеийн юм шиг санагддаг дүр бол “Могжоохон даагатай Жогжоохон хүү” байв.


Арван жилдээ түүхийн сурах бичгээс “...Эхийн эрхт ёсноос эцгийн эрхт ёсонд шилжсэн” гэж уншаад, багшаасаа лавлахад “Эрчүүд илүү их эрх мэдэлтэй болсон” гэж билээ. Үүнийг хожим судлаачдын бүтээлээс нягтлахад:

  • Маш эрт цагт хүмүүс эрх мэдэл гэж ярихаас өмнө эцэг нь хэн болохыг шууд хэлж мэдэхгүй ч төрүүлсэн эх нь нүднээ ил нийгэмд эмэгтэйчүүд нөлөөтэй байсан;
  • Цэрэг, татвар, худалдаа, шорон, албадлага, хууль тогтоомж, төр зэргийг зохиохоос өмнө эмэгтэйг асарч хамгаалах, өндөр настай эмэгтэйгээр гэр бүл, овгоо удирдуулах хандлага түгээмэл байсан;  
  • Удалгүй эрчүүд зэвсэг агсаж, газар тариалан эрхэлж, гэрийн тэжээвэр амьтадтай болсноор хүчээр илүүрхэж, аажимдаа өөрийн өмчийг төрсөн хүүхэддээ дамжуулахыг илүүд үзэх болсон;
  • Үүнтэй уялдан хэтдээ “Энэ бол миний хүү”, “Тэр эмэгтэй миний үрийг тээх бумба”, “Минийх бол минийх”, “Миний гэсэн зүйлс охидоос илүү хүч чадалтай хөвгүүнд минь очих ёстой”, “Би үхэх хэдий ч өөрийн хөвгүүдээрээ дамжуулан өөрийнхөө амьдралаас илүү амьдрах болно” гэсэн үзэл түгжээ. Дэлхийн өнцөг булан бүрт дайн тулаанд цэрэг шийдвэрлэх гол үүрэгтэй байсан тул үүнийг дийлэнх төрийн тогтолцоо, уламжлал, зан заншил, гэр бүл, шашнаар хүртэл бэхжүүлсэн байна.  

Нэг жишээ хэлье. Бага ангид сонссон, уншсан үлгэр дотроос үеийн юм шиг санагддаг дүр бол “Могжоохон даагатай Жогжоохон хүү” байв. Эргээд санахад түүний “Ямаан толгой ямбанд ордоггүй, янтгар хатан хуулинд ордоггүй, тэмээн толгой тэвшинд ордоггүй, тэнтгэр хатан зарга шүүдэггүй. Хонины толгой хоймроо домбойдог, хотгор сайхан ноёноо ирэхэд шийтгүүлнэ” гэж хэлэх нь Манжийн үеийн монгол эмэгтэйчүүдийг дорд үзсэн хандлагыг үлгэрлэн дамжуулж байж. 

Ахлах ангид байхдаа “Эгчийг нь бэр гуйна гэнэ” гэж ээжийг хэлэхийг сонсоод гайхаж билээ. Урьд нь хөрш айлаасаа тос, давс, лаа, шүдэнз гуйх, утсаар яриулах, хүүхэд харуулах хүсэлтийг уламжилж байсан болохоос “бэр гуйж” үзээгүй байлаа. Зочид ирэхдээ хадаг, идээний дээж, бэлэг сэлт бэлтгэн ирсэн бөгөөд гэрийн эзэнд хадаг гардуулах зан үйл гүйцэтгэх ёстой гэдэг нь их л онцгой санагдсан юм. Гэтэл бидний зан заншил, уламжлал хэмээн эрхэмлэн нандигнаж, итгэсэн зүйлс нь зохиомол, тулгасан шинжтэй, зарим талаар бусдыг дорд үзсэн байхыг өнгөрснөөс харах боломжтой. Жишээлбэл:

Эмэгтэй хүний саналыг сонсох, санал нийлэх, үзэл бодлыг хүндэтгэх, хайртай эсэхийг нь лавлахгүйгээр өндгөн сүй тавих, бэр гуйх, инж өгөх, богтлох, эм гээх зэргээс үүдэн эмэгтэй хүнийг “хүн“ гэж харалгүй, “Эмэгтэй хүн үг хэлэх эрхгүй” буюу “үнэлж, сольж, хаяж эсвэл худалдан авч болдог бараа” гэсэн хандлага орчин үед хүртэл гаднах хэлбэрээ л өөрчилснөөс улам хор хөнөөлтэй, хүчтэй илэрч байна.

Охидын гэзгийг хооронд нь зангидах, цасаар угаах, чимхэх зэрэг үйлдлээс эхлэн хөвгүүдээс дорд үзэх, олны өмнө өдөх, хоргоох, доромжлох, бие махбодод халдах, цаашилбал ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх нь  хөвгүүд, эрчүүдийн насан багаасаа, орчноосоо олон зуун жилийн турш өөрийн мэдэлгүй сурсан, дадсан, дамжуулсан соёл, туршлага ажээ. 

Үүнийг арилгахын тулд хүн бүр шууд “Охид сул дорой, эмзэг. Дуугүй бол зөвшөөрсөн гэсэн үг” гэсэн ойлголтыг төрүүлэхээс илүүтэйгээр “Бид хамтдаа зэрэгцэн амьдрах, хөгжих бие даасан, ялгаатай хүмүүс шүү” гэж таниулах нь амин чухал. Тэр дундаа эрчүүд бид өдөр тутам нэг нэгэндээ “эмэгтэй хүн бол санаа бодол нэгдсэн, хүссэн үедээ цугтаа уулзах, учрах, хүчлэхгүйгээр үзэл бодлоо, хайр сэтгэлээ илэрхийлэх, хэрэв үнэхээр таалагдахгүй бол “Болилоо, чадахгүй” гэж хэлэх эрхтэй бодьгал” гэдгийг цаг ямагт сануулах, үлгэрлэх ёстой. Наад зах нь Facebook найз болох, болих, гэрэл зураг хамтдаа даруулах, хуваалцах, хаана сурч, ажилладагаа хэлэх, юу хүсч байгааг илэрхийлэх, үерхэх, үнсүүлэх, болзох, хамтдаа амьдрах, салах нь хувь хүнийхээ хувьд хийж буй сонголт гэдгийг хүлээн зөвшөөрвөл зохино. Хоёр тал нэг нэгнээ харилцан зөвшөөрч байвал “За” хэмээн санал нэгдсэн гэсэн үг. Хэрэв аль нэг тал санал нэгдээгүй бол “ҮГҮЙ” гэх нь зүй ёсны хэрэг шүү. 


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн Б.Болорсайхан нь "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч юм. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
29
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.