Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

ЗӨВЛӨГӨӨ: Та ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН тухай хэр их мэдлэгтэй вэ?

Эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрт зориулав.


Таны өдөр тутам хэрэглэж байгаа хоол хүнс нь таны эрүүл мэнд болон амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг бөгөөд эрүүл зөв хооллох нь бүх хэлбэрийн шим тэжээлийн дутагдал ба илүүдэл, тэдгээрээс  үүдэлтэй халдварт ба халдварт бус өвчин, эмгэгээс урьдчилан  сэргийлэх үндэс билээ. Эрүүл зөв хооллох нь  хоол хүнсээ зөв сонгохоос эхлээд зөв цагт зөв хэмжээгээр тэнцвэртэй иднэ гэсэн үг юм. Ингээд эрүүл хооллолтын тухай PhD Ч.Оюуны бэлтгэсэн зөвлөгөөг хүргэж байна.

МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗУРАГЛАЛ
 
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс монгол хүний эрүүл мэндийн зураглалыг гаргажээ. Энэхүү зураглалын дагуу:
  • Монгол улсын насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай.
  • Дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой.
  • Арван хүн тутмын ес нь хоногт 5 нэгж буюу 400 граммаас бага жимс, хүнсний ногоо хэрэглэдэг.
  • 25-64 насны арван хүн тутмын нэг нь далд хэлбэрийн чихрийн шижинтэй буюу цусан дахь сахарын хэмжээ нь ихсэх эрсдэлтэй.
  • Таван сурагчийн дөрөв нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг байна.  
Энэ дүнгээс үзэхэд монголчуудын хувьд энгийн нүүрс усаар баялаг хүнсний хэрэглээ давамгайлж, тэнцвэргүй хооллож байна гэсэн үг. 
 
ЗӨВ ХООЛЛОЛТЫН ҮНДСЭН ЗАРЧМУУД

 
1. Илчлэг, энергийн тэнцвэр
Хүнсэнд агуулагдах илчлэгийн хэмжээг жин граммаар буюу килокалори\ккал-аар хэмжинэ. Илчлэгийг байнга тооцох шаардлагагүй ч гэсэн нийт илчлэгийн хэрэгцээ нь биеийн жингээ хянах болон эрүүл байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Насанд хүрсэн хүн хоол хүнсээр авбал зохих хоногийн илчлэг дунджаар 2100- 2500 ккал байна. Та шатааж байгаа илчлэгээсээ илүү илчлэгтэй хоол хүнс хэрэглэвэл булчин эсвэл биеийн өөх болон хуримтлагддаг. Харин шатааж байгаагаасаа бага илчлэгтэй хоол хүнс хэрэглэвэл биеийн жин буурах зүй тогтолтой. Хоногт авах илчлэгийг 100 хувь гэж тооцвол түүний 20-25 хувийг өглөө, 10-15 хувийг бага үдэд, 35-40 хувийг их үдэд, үлдсэн 15-20 хувийг оройн хоолоор дамжуулан авах нь илүү эрүүл зөв тэнцвэртэй хооллох боломжийг бүрдүүлнэ. 
 
 
2. Макро шим тэжээлийн тэнцвэр
Шим тэжээл гэдэг нь харьцангуй өргөн хүрээний ойлголт бөгөөд зайлшгүй шаардлагатай хорь гаруй төрлийн шим тэжээлт бодисуудыг багтааж үздэг. Шим тэжээлт хоол хүнс бол хүний ажлын чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүчийг тэтгэгч хүчин зүйл гэж үздэг ба амьдралын өдөр тутмын хэрэгцээ билээ. Шим тэжээлт бодисуудыг МАКРО (үндсэн) ба  МИКРО (бичил) гэсэн хоёр төрөлд хуваана. 
 
Макро шим тэжээл нь хүний бие махбодийн өсөлт хөгжил, нөхөн төлжилт, бүхий л эрхтэн тогтолцоо, булчин шөрмөс, дархлааны хэвийн үйл ажиллагааг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис болох уураг, өөх тос, нүүрс ус юм. Эдгээр шим тэжээлийн бодисууд нь хүний биед харьцангуй их хэмжээгээр хэрэгтэй бөгөөд бие махбодийг илчлэгээр хангаж, олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог.
Өөрөөр хэлбэл, хоол хүнсний үндсэн шим тэжээллэг чанар нь түүнд агуулагдах уураг, өөх тос, нүүрс усны хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд өдөр тутмын үндсэн шим тэжээлийн хэрэгцээний 30 хувь нь уураг, 40 хувь нь нүүрс ус, үлдсэн 30 хувь нь өөх тос гэсэн тэнцвэртэй харьцаанаас бүрдэнэ.
 
 
3. Микро шим тэжээлийн тэнцвэр
Бүх аминдэм, эрдэс бодисууд нь чухал шаардлагатай микро буюу бичил шим тэжээлийн бодисууд бөгөөд эрүүл байхын тулд эдгээрийг хоол хүнснээсээ авах хэрэгтэй. Бичил шимт бодисуудын өдрийн хэрэгцээ нь нас, хүйс, амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөний байдлаас хамаараад өөр өөр байдаг ба хүний биед бага хэмжээгээр шаардагддаг. Хүний биед шаардлагатай гол бичил шимт бодисуудаас дурдвал:
 
  • Магни: Хоногийн хэмжээ нь 400 мг, 600 гаруй эсийн үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, энергийн үүсэлт, мэдрэлийн систем болон булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Гол эх үүсвэр нь бүтэн үр тариа, бууцай, хар шош, газрын самар, дүпү зэрэгт байна.
  • Кали: Цусны даралтын зохицуулгад гол үүрэгтэй. Мөн елекролит, шингэний тэнцвэр, булчингийн болон мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол эх үүсвэр нь шош, гүн ногоон өнгийн ногоо, төмс, тараг, загас зэрэгт байна.
  • Төмөр: Хоногийн хэмжээ нь 10-18 мг, цусан дахь хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Мөн дархлааны болон тархины үйл ажиллагаанд ач тустай. Мах, загас, өндөг, шош, улаан лооль, буурцаг зэрэгт их агуулагддаг.
  • Кальци: Хоногийн хэмжээ нь 1000 мг, яс болон шүдний бүтцийн нэг хэсэг болдог. Мөн зүрх, булчин, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай. Гол эх үүсвэр: сүү цагаан идээ, гүн ногоон өнгийн ногоо
  • Тосонд уусдаг аминдэмүүд: А, Д, Е, К аминдэмүүд нь тосонд уусдаг аминдэмүүд бөгөөд яс, булчингийн эрүүл байдал болон дархлааны системийг дэмждэг. А аминдэмийн хоногийн хэмжээ нь 800-1000 мкг, Д аминдэмийх 5-15 мкг, Е аминдэмийх 15 мкг тус тус байна. Лууван, чинжүү, алим, тоор, чангаанз зэрэг хүнсний ногоо, жимс жимсгэнэд элбэг агуулагдана.  
  • Усанд уусдаг аминдэмүүд: С, В-ийн төрлийн аминдэмүүд нь хоол боловсруулалт, бодисын солилцоо, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Мөн дархлааг дэмжиж байдаг. С аминдэмийн хонгогийн хэмжээ нь 70-100 мг, В6 аминдэмийх 1.5-2 мг, В12 аминдэмийх 3 мкг тус тус байна. Жүрж, хад, гүзээлзгэнэ, үхрийн нүд, ногоон навчит хүнсний ногоонд ихээр агуулагдана.   
24 ЦАГИЙН ХООЛЛОЛТЫН ТЭНЦВЭР

24 цагийн хооллолтын тэнцвэр гэдэг нь хоногт хэрэглэж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүний хэмжээ, илчлэг, агуулагдах шим тэжээлийн бодисуудыг бүтэн өдрийн турш оновчтойгоор хуваарилан тодорхой хугацааны давтамжтайгаар тогтсон цагтаа байнга хооллоно гэсэн үг.
 
Эрүүл тэнцвэртэй хоол нь байгалийн гаралтай, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний цогц бөгөөд тэдгээр нь нүүрс ус, өөх тос, уураг, эслэг, аминдэм, эрдэс бодисуудын зохистой харьцаатай байна. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн зөвлөмжийн дагуу хүүхэд болон насанд хүрэгсэд өдөрт 5-6 удаа бага, багаар хооллох зарчмыг баримтлах нь зохистой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, өдөрт үндсэн 3 хоол, завсар хооронд нь 2-3 удаа жижиг зууш хэлбэрээр хооллох нь хоногийн тэнцвэртэй хооллолтын үндэс.
 
“Монголчуудын хоол хүнсний зохистой хэрэглээний хоногийн хэмжээний “Гэр зөвлөмж”-д зааснаар таны хоногт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний 17%-ийг мах, махан, 10%-ийг сүү, сүүн бүтээгдэхүүн, 10%-ийг жимс, 23%-ийг хүнсний ногоо, 40%-ийг үр тариа, буурцагт (шош, эрдэнэшиш, вандуй, арвай зэрэг) ургамал болон гурилан бүтээгдэхүүн эзэлж байхаар тохируулан сонгох, ингэхдээ аль болох олон нэр төрлийн хүнснээс сонгож, зохистой хэмжээгээр хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
 

Хүний биед зайлшгүй шаардлагатай эдгээр илчлэг, амин дэм, эрдэс бодисуудыг нэг дор, нэг аяганаас өглөө бүр авах боломжтой нь “Herbalife”-ын “Формула-1” бүтээгдэхүүн юм.

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
1
1
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.