Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers’ Day: “Би, Эрл бас үхэж буй охин” киног заавал үзэх 10 гаран шалтгаан

Энэ бямба гарагт буюу арванхоёрдугаар сарын 9-нд Dreamers' Day өдөрлөгөөр iCinema кино театрт уулзацгаая!


Найруулагч Альфонсо Гомес-Рехоны драм, инээдмийн төрлийн уг кино энэ бямба гарагт Dreamers’ Day өдөрлөгөөр хүрэх гэж байна.

Альфонсо Гомес-Рехон нь найруулагч А.Г.Иньяриттугийн хэд хэдэн кинон дээр туслах найруулагчаар ажиллаж байсан бөгөөд "Me and Earl and the Dying Girl" нь түүний хоёр дахь бүрэн хэмжээний кино юм.

Уг киног 2015 оны нэгдүгээр сард Сандэнс Кино Наадам дээр 20 сая ам.доллараар “Fox Searchlight”-аас худалдан авсан. Энэ бол Сандэнсын түүхэн дэх хамгийн том худалдан авалт байсан юм. Мөн уг наадмаас Үзэгчдийн нэрэмжит болон шүүгчдийн шагналыг авч байжээ.

Уг киноны зохиолыг 2012 оны “Blacklist” буюу кино бүтээл болгож амжаагүй хамгийн сайн зохиолууд дундаас сонгон авсан юм.

Энэ бол Оливиа Кукийн уран зөгнөлт эсвэл аймшгийн биш дүрд тоглосон анхны удаагийн тохиолдол юм.

Гол дүрд Эмма Робертсыг тоглуулахаар зэхэж байсан гэдэг.

Уг киноны зураг авалтын хэв маяг танд таалагдах нь гарцаагүй.

Мөн кинонд ийм хөөрхөн хэсгүүд маш олон бий.

Энэ кино таны 2017 онд үзсэн шилдэг кинонуудын нэг байж чадна гэдгийг батлан хэлье. Хөнгөн, хөөрхөн, хөгжилтэй, нүд баясгам кино үзэж сэтгэлээ сэргээгээрэй. 

Цааш илүү их мэдээлэл хүргэе гэсэн ч спойлер агуулагдах магадлалтай тул ингээд дуусгая. Зохиол, зураг авалт, жүжиглэлт гээд бүх зүйлээрээ өвөрмөц, онцгой байж чадсан уг киног та арай үзэлгүй өнгөрөөх гэж байгаа юм биш биз? Энэ бямба гарагт буюу арванхоёрдугаар сарын 9-нд Dreamers' Day өдөрлөгөөр iCinema кино театрт уулзацгаая! Мөн киноны дараа хэлэлцүүлэг өрнүүлж, киноны зурагтай стикер тасалбар авах боломжтой шүү! ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
29
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.