Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

TIME сэтгүүлийн "ОНЫ ОНЦЛОХ ХҮН"-ээр "MeToo" хэштаг шалгарлаа

#MeToo хэштагийн манлайлагч эмэгтэйчүүд шалгарсан байна.


“Time” сэтгүүл жил бүр “Оны онцлох хүн”-ийг шалгаруулан, түүний дэлхий дахинд үзүүлсэн нөлөөллийг онцолдог уламжлалтай. Тэгвэл энэ оны хувьд бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хэштагийн аяныг идэвхтэй өрнүүлэн, олон нийтийг нийгмийн анхаарлаас далд оршсоор байсан хүчирхийллийн эсрэг тэмцэхэд уриалан манлайлсан 5 эмэгтэй шалгарсан байна.

Жүжигчин Эшли Жадд, дуучин Тайлор Свифт, жүжигчин, загвар өмсөгч Роуз МакГоун, “Uber” компаний инженер Сьюзан Фаулер, хүний эрхийн төлөө тэмцэгч Адама Иву, Мексикийн тариаланч Изабель Паскуаль нар “Time” сэтгүүлийн нүүрийг чимжээ. 

“MeToo” буюу "Би ч бас" хэштаг нийгмийн сүлжээн дэх бүх цаг үеийн хамгийн хурдтай, нөлөө бүхий аян боллоо. Хүйсээс үл хамааран хүний эрхийн талаар нийгэмд үзүүлсэн эерэг өөрчлөлтийг бүтээн байгуулсан тул тэднээр бахархууштай гэж “Time” сэтгүүлийн эрхлэгч Эдвард Фелсенталь хэлсэн байна. Кино продюсер Харви Вайнштейн хамтран ажиллагч охид эмэгтэйчүүддээ удаа дараа бэлгийн дарамт учруулдаг байсан талаарх хэрэг энэ оны аравдугаар сарын 5-ны өдөр олонд дэлгэгдсэн. Үүний дараа 50 гаруй эмэгтэйчүүд Вайнштейны бэлгийн дарамт үзүүлдэг нь үнэн болохыг гэрчилсэн юм. 

Ингээд уг хэргээс улбаалан олон мянган хохирогчид "Би ч бас" аянд нэгдэн, өөрт тохиолдож байсан дарамт, шахалтыг ил тод илэрхийлснээр олон нийтийн анхаарлыг татаж, олон улсад бэлгийн хүчирхийлэл, далд хэлбэрийн дарамтын талаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. 

Image result for me too hashtag social

"MeToo" хэштаг нийгмийн сүлжээнд 24 цагийн дотор 32 мянган хариу сэтгэгдэл авч, 85 улсын өнцөг булан бүрээс бэлгийн дарамтад өртөж байсан эмэгтэй, эрэгтэй хохирогчид санаа бодлоо дамжуулжээ. 

Image result for me too hashtag

“Хэштаг” бол мэдэгдэл, анхааруулга. Харин үүнээс санаа сэдэл аван дэлхий нийтээрээ энэхүү ёс бус, бурангуй байдалтай тэмцэж чадна” гэж эмэгтэйчүүд үзжээ. Энэ жилийн “Чимээгүйг эвдэгчид” багийнхан “Time” сэтгүүлийн нэг биш хүнээс бүрдсэн “Оны онцлох хүн” юм. Өмнө нь 1966, 2002, 2006 онуудад  “Оны онцлох хүн"-ээр нэг хэсэг хүмүүс шалгарч байсан түүхтэй.  

Image result for time all cover person of the year

“Time” сэтгүүл 1950 он хүртэл “Man of the year” буюу зөвхөн эрэгтэй хүнийг туханй жилийн нөлөө бүхий эрхмээр шалгаруулдаг байсан бол 1999 оноос “Person of the year” гэж өөрчилснөөр эмэгтэйчүүд ч шалгарах боломжтой болсон байна. 

Image result for time person of the year woman

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
36
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.