Хайх зүйлээ бичнэ үү

мин

В.Путин “Бид бойкот хийхгүй”

Бид өөрсдөө буруутай гэдгээ шууд хэлэх хэрэгтэй.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан талаар өнөөдөр цахим ертөнц шуугиж байна. Гэхдээ түүний бас нэгэн мэдэгдэл олны анхаарлыг ялангуяа спортын ертөнцийнхний анхаарлыг татаад байгаа.
ОУОХ-ноос Оросын шигшээ багийг ирэх Өвлийн олимпод оролцуулахгүй, оролцох цөөхөн тамирчдыг ОУОХ-ны далбаан дор оролцуулах шийдвэр гаргасан билээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүний нэг В.Путин энэ талаар ямар үг хэлэхийг бүгд тэсэн ядан хүлээж суусан.

Харин В.Путин олимпийн наадмыг бойкотлож, эсэргүүцэх бодолгүй байгаагаа хэлсэн юм.

“Бид ямар нэг бойкот зарлаж, эсэргүүцэл үзүүлэхгүй. Хувиараа оролцох хүсэлтэй тамирчиддаа ч саад хийхгүй. Тамирчид олимпийн наадамд оролцохын тулд яаж хичээж, зүтгэдгийг бид мэднэ”

Мөн “Нэгдүгээрт, ийм шийдвэр гарахад бид өөрсдөө буруутай гэдгээ шууд хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид өөрсдөө л сэргээшийн хэрэгт сэжиглэгдэх нөхцлийг гаргаж өгсөн. Хоёрдугаарт, энэ нөхцлийг үнэнийг хэлэхэд арай л шударга бус ашигласан. Дэлхийн хууль, эрх зүйн нэг ч системд ингэж хамт олон, бөөнөөр нь хариуцлага хүлээлгэж, шийтгэх ёс байхгүй” гэж ярьсан.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
8 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
13
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.