Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авахад туслах 10 PODCAST

Хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхэд тань туслах үнэнч туслахууд


Англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлж, олон улсад чанартай боловсрол эзэмшихээр зорьж байна уу? Үүний тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэлний мэдлэгийн TOEFL-ийн шалгалтыг амжилттай өгөх шаардлагатай. Сонсгол, яриа, бичиг, уншлага хэсгээс бүрдэх тус шалгалтад олон арга замаар бэлтгэж болох ч өдөр тутмын амьдралдаа сонсголын дасгал хийх нь бүх чадварыг нэгэн зэрэг хөгжүүлэх давуу талтай. Орчин цагийн мэдээ мэдээлэл авахаас гадна хэрэгцээт хэллэгүүд, академик мэдлэгийн бүх төрлийн чадварыг дараах үнэ төлбөргүй подкастуудаас авч чадна.

Танд зөвхөн гар утас, хичээл зүтгэл байхад л хангалттай!

1. The TOEFL Podcast

Image result for the toefl podcast

Англи хэлний өндөр төвшний шалгалт болох TOEFL-ийн шалгалтад бэлтгэхэд тань туслах хамгийн шилдэг подкаст. TOEFL шалгалтын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн удирдагч багш нар бэлтгэдэг тул ойлгомжтой, энгийн бүтэцтэйгээс гадна академик мэдлэг олгох бүх талын мэдээллүүдээр баялаг. Өдөр тутам цаг гарган сонссоноор хүссэн үр дүндээ хүрэх нь гарцаагүй!

2. ESLPod.com's Guide to the TOEFL Test

TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авахад шалгалтын техник, өвөрмөц арга барилуудыг маш сайн бэлтгэсэн байх шаардлагатай билээ. Тэгвэл энэхүү подкаст тэдгээрийг тун энгийн үгээр тайлбарлах болно. Нэр хүндтэй эрдэмтэн багш нар, амжилттай суралцаж яваа залуусыг урьж ярилцдаг тул таныг уйдаахгүй нь лавтай. 

3. iTeacher iBT TOEFL Preparation

20 гаруй жил идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй хэлний мэдлэгийн iteacher.eu сайтын дэргэдэх подкаст. Сайтаар дамжуулан мэргэжлийн багш нартай Skype-гаар ярилцаж болохоос гадна дүрэм, яриа, эссэ, уншлагын алдаа гээд олон төрлийн хичээлүүдийг үзэж хичээллэх боломжтой. 

4. BBC Podcast

Image result for bbc podcast

BBC мэдээллийн агентлагийн олон төрлийн подкастуудаас өөрийн сонголтоор сонсоорой. Инээдмийн, шинжлэх ухааны, дуу хөгжмийн, баримтат гээд олон төрөл зүйлд ангилагдах мэдээ мэдээллүүд нь академик англи хэлний мэдлэгээ хөгжүүлэхээр хичээллэж буй таны хамгийн сайн туслагч байх болно. 

5. Happy English Podcast

Энгийн хөгжилтэй, харилцан яриа ихтэй подкаст. Өдөр тутмын яриаг ойлгох, хэлц, хэллэг, шинэ үгсийн мэдлэгээ тэлэхэд туслаж чадна. Удаан хугацааны лекц, уйтгартай яриа сонсох дургүй бол танд таалагдана. Нэр нь хүртэл "Happy" шүү дээ. 

6. All Ears English Podcast

Америкийн соёл уламжлал, цаг үеийн мэдээлэл агуулсан өргөн хэрэглээний мэдээллийг танд олгох болно. АНУ-руу сурч, аялахаар төлөвлөж байгаа бол улс орны байдал, орчин нөхцлийн талаар мэдээлэлтэй байх нь маш том давуу талыг танд бүтээж өгнө. 

7. Effortless English Podcast

Олон улсад өөрийн нэрийн подкастаараа нэр хүндээ бий болгосон багшийн удирдлагаар явагддаг. Урам зориг өгөх эрч хүчтэй өнгө аястай тул өглөө сургууль, ажилдаа явахдаа сонсоход тохиромжтой. "Амархан" англи хэлийг эндээс суралцаарай. 

8. Learn English Funcast

Подкастууд энгийн хөгжилтэй яриатай байх тусмаа сонсоход эвтэйхэн, чихэнд наалдацтай байдаг. Яг л энэ шаардлагыг хангаж чадах шилдэг подкаст. 

9. A Way with Words

Англи хэлээ хэрхэн сайжруулах талаарх цувралууд бүхий радио нэвтрүүлэг. Уран зохиол, дуу хөгжмөөр дамжуулан шинэ үгс, дүрмийн мэдлэгийг олгох болно. Илүү гүнзгий, академик мэдлэг авах хүсэлтэй бол таны утасны үнэнч нөхөр болох нь гарцаагүй. 

10. Two Teachers Talking

Хоёр багшийн хоорондын ярианаас бүтсэн сонирхолтой хичээлүүдтэй подкаст. Харилцан ярианаас гадна урт хэмжээний хичээлийг ч өвөрмөц содон байдлаар илтгэдэг тул таны утсанд байвал зохих подкастын нэг юм. 


Ингээд зорилгодоо хүрэхийн тулд яг одоо эдгээрээс сонгон утсандаа татан аваарай. 

reclaim GIF

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
34
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.