Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Асашёорюү, Кёкүшюүзан, Хакүхо буюу сүмо бөхийн мэдээ

Хаккакү ояката “Таканоивад санаа зовж байна”


Хаккакү ояката “Таканоивад санаа зовж байна”

Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү ояката Өвлийн тойргийн барилдаанд оролцоогүй Таканоивагийн талаар сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрбээр “Миний хувьд хамгийн их санаа зовж байгаа зүйл бол Таканоива. Биеийн байдал нь ямар байгаа бол гэж би их зовж байна. Холбооны хувьд ч гэсэн энэ хэргийн хамгийн том хохирогч бол Таканоива шүү дээ. Хамгийн хөөрхийлөлтэй байдал байгаа нь Таканоива” гэж хэлжээ.  Таканоива Кюүшюү башёд барилдаагүй, энэ сарын 3-наас эхэлсэн тойргийн барилдаанд ч оролцоогүй. Таканохана ояката сэтгүүлчдэд Таканоивагийн биеийн байдал муу байгаа гэж мэдээлснээс өөр түүний талаар огт мэдээлэл байхгүй байгаа юм.

Кёкүшюүзан Японд дахин очлоо

Кёкүшюүзан Д.Батбаяр энэ сарын 6-нд Японд ирж, өнөөдөр өглөө Фүжи телевизийн нэвтрүүлэгт оролцлоо. Кёкүшюүзан “Түрүүн ирэхэд хэвлэл мэдээллийнхэн шаваад, үндсэн ажлаа амжуулж чадаагүй. Энэ удаад ажлаа хийнэ. Эхнэр маань Японд дуулах хүсэлтэй байгаа болохоор бас энэ талын ажил байгаа” гээд “Харүмафүжи, Таканоива” асуудлын талаар “Бүгд л архи уусан байсан болохоор санахгүй байгаа юм уу даа, өөр өөр юм ярих юм. Би ч учрыг нь олохоо больчихлоо” гэж ярьсан байна.

Харүмафүжид хэрэг үүсгэнэ

Ёкозүна Харүмафүжи Таканоиваг зодсон хэрэг аварга зодог тайлсан ч дуусаагүй л байна. Тоттори мужийн Цагдаагийн газраас энэ сарын 11-нд Харүмафүжигийн хэргийг шүүхэд шилжүүлэх гэнэ. Цагдаагийн газраас Харүмафүжи, Таканоивагаас гадна ёкозүна Хакүхо, Какүрюү нараас мэдүүлэг авсан. Шүүхээс Харүмафүжиг нийгмийн өмнө хариуцлага хүлээн зодог тайлсныг гаргах шийдвэртээ харгалзан үзэх юм.

Тойргийн барилдаан телевизүүдэд хориг тавьлаа

Фүкүокад болж байгаа Өвлийн тойргийн барилдаанд сүмод болсон хэрэг явдлын улмаас сэтгүүлчид маш ихээр ирж байна. Урьд өмнө телевиз огт ирдэггүй байсан ч энэ удаад бүх телевиз сурвалжлагаар ирж, зарим газрын камер багтах зайгүй болжээ. Тойргийн барилдааныг хариуцсан ояката нар “Сүмо үзэх гэж ирсэн үзэгчдэд саад болж байна” хэмээн ундууцаж, телевизийн сурвалжлагыг хаасан байна. Телевизүүд орой үдэш хотоор явж байгаа бөхчүүдийн зураг дүрсийг мэдээндээ ашиглаж байгаа нь тэднийг гэмт хэрэгтэн мэт харагдуулж байна гэж уурлах ояката ч байна. Тойргийн барилдаан эхэлсэн 26 жилийн түүхэнд энэ нь анх удаагаа тохиолдож байгаа хэрэг аж.

Япон бөхчүүд ч Таканоханагийн эсрэг

Японы сүмо бөхийн холбооны Тойргийн барилдаан хариуцсан захирал байсан Таканоханаг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөөд байгаа билээ. Их аварга Хакүхо холбооны тэргүүн Хаккакү оякатад хандаж, “Таканохана оякатаг байгаа үед тойргийн барилдаанд оролцсооргүй байна. Түүнийг сольж өгөөч”  гэж хэлсэн нь хэвлэлээр гарсан. Тэгвэл монгол бөхчүүд төдийгүй япон сүмочид ч Таканоханаг захирлын ажлаас чөлөөлүүлэх саналтай байгаа аж. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ояката “Маш олон япон цолтой бөхчүүл Таканоханаг Тойргийн барилдаанд дахин битгий ирээсэй гэж ярьж байна. Зан аашнаас нь гадна адилхан дохён дээр барилдаж байсан Харүмафүжиг өмөөрөх сэтгэл байгаа нь ажиглагдсан. Нэг цолтой япон бөх “Намрын тэмцээнд ёстой л хамаг хүчээрээ тэмцэн түрүүлж байсан аварга дараагийн башёд нь зодог тайлна гэж байж болшгүй зүйл. Өөрөө шийдэх арга байгаагүй гэж үү” гэж надад хэлсэн” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Тамаваши озэки цолны төлөө

Маэгаширагийн тэргүүн бөх Тамаваши Кюүшюүгийн Асакүра хоттой ахан дүүсийн харилцаатай болоод байна. 11 дүгээр сарын тэмцээний өмнө тус хотын иргэдэд 50 хувийн амжилт үзүүлнэ гэж амлаж байсан. Амлалтаа биелүүлээд нулимс унагаан баярлаж байсныг бид харсан. Энэ удаад тойргийн барилдаанаар Асакүра хотод очсон Тамаваши “Банцүкэгээ улам дээшлүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ. Комүсүби, сэкивакэ цолонд сэтгэл ханалгүй арслан цолны төлөө барилдана” гэж амалжээ.  

Асашёорюүг унагаагаад 10 сая иэн

2010 онд зодог тайлсан их аварга Асашёорюү Японы интернет телевизийн шинэ жилийн нэвтрүүлэгт оролцох болжээ. “ABEMA TV”-гийн 12 дугаар сарын 31-ний “Асашёорюүг унагаагаад 10 сая иэн” нэвтрүүлгийн зар хэдийнэ тавигдаж, аварга ч Монголд үндэсний бөхийн хүчтэнүүдтэй бэлтгэлээ хийж эхлээд байна. Нэвтрүүлгийн тодорхой хөтөлбөрийг нууцлаж байгаа ч ямар ч гэсэн Японы өнцөг булан бүрээс ирсэн хүчтэнүүд дохёноос Асашёорюүг түлхэн гаргах, эсвэл унагаахыг оролдох аж. Өнгөрсөн тавдугаар сард “Мэргэжлийн боксчин Камэдаг ялбал 10 сая иэн” анхны нэвтрүүлэг тун их амжилт олсон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
18
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.