Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамгийн хачирхалтай 10 үйлчилгээ

Японы хэд хэдэн компани уучлал гуйх үйлчилгээ үзүүлдэг ажил эрхэлдэг болсон юм.


Зах зээлийн эдийн засгийн сайн тал бол бараа, үйлчилгээ олон, сонголт ихтэйд оршдог. Хэрэв хүсэлт байх юм бол гүйцэтгээд өгөх хүн заавал олдоно. Зарлалын самбар дээрээс маш олон янзын хачирхалтай үйлчилгээ байдгийг харж болно.

1, Япон үйлчилгээ “Уучлал гуйх”

Уучлал гуйна гэдэг амар биш. Ялангуяа бардам зантай самурай нарт бүр хэцүү. Энэ байдлыг ашиглан Японы хэд хэдэн компани уучлал гуйх үйлчилгээ үзүүлдэг ажил эрхэлдэг болсон юм. Тэд таны өмнөөс хэнээс ч хамаагүй, хаана ч, ямар ч гэм зэмээс ялгаагүй уучлал гуйгаад өгнө. Мэдээж үнэгүй биш. Утсаар уучлал гуйхад 96 доллар бол нүүр тулан уучлал гуйвал 240 доллар.

2, Шартсан хүмүүст зориулсан автобус

Лас Вегаст унатлаа уусан та маргааш өглөө нь бүү зов. Өглөө та шартсан хүмүүст зориулсан автобусанд үсрээд суучих. Энд толгойны эм, шар тайлах юмнуудаас гадна дусал тариа залгаж үйлчилнэ. Гэхдээ их үнэтэй.

3. Гөлөг зээлүүлэх

АНУ-ын Юта мужид цагт 15 доллараар хөөрхөн гөлөг хөлсөлж болно. Гэрт чинь хүргэж өгч үйлчилнэ. Олон хүн энэ үйлчилгээний дараа гөлгөө бүр мөсөн авахыг хүсч байжээ.

4. Папарацци

Алдартай хүн шиг болохыг хүсдэг үү? Тэгвэл та 500 доллар л төлчих. “Celeb 4 a Day” буюу “Нэг өдөр алдартан бол” компани танд папарацци, фэнүүдийн үйлчилгээ үзүүлнэ. Таны хөлсөлсөн хүмүүс таныг гудамжаар явж байхад дагаж хашгаран, зургийг чинь авч, гарын үсэг хүсэх болно. Энэ үйлчилгээ одоогийн байдлаар Нью-Йорк, Лос-Анжелес, Сан-Францискод байдаг.

5. Дуудлагын одой хүн

Үдэшлэг, хүлээн авалтаа бусдаас өөр өвөрмөц хийхийг хүсч байвал энэ үйлчилгээг ав. АНУ, Их Британи, Канадад дуудлагын одой хүн байдаг.

6. Эмээ зээлэх

Австралийн “Эмээ зээлэх үү” компанид маш олон төрлийн авьяастай эмээ нар бий. Хүүхэд харуулах, хүлээн авалт дээр үйлчлүүлэх, хоол хийлгэх гээд эмээ нарын хэрэгцээ мундахгүй.

7. Чандраараа хөргөө зуруулах

Америкийн Виржини мужийн нэгэн компани 127 доллараар таны чандраар хөргийг чинь зураад өгнө. Эсвэл нас барсан хамаатныхаа чандраар хөргийг нь хийлгэж болно.

8. Тахиа зээлэх

Австралийн бас нэгэн компани тахиа зээлэх үйлчилгээтэй. Компанийн уриа “Хэрэв та тахиагаа буцаан өгвөл энэ зээл байж, үлдээхээр шийдсэн бол худалдан авалт болно”

9. Найз зээлнэ

RentAFriend.com сайт танд ямар ч хобби, ажилд тохирсон найз олж өгнө. Загасанд ганцаар явснаас найзтайгаа явбал зугаатай биз дээ. Цагт 10 долларын үнэтэй.

10. Гадаад хүн зээлнэ

Японы компанийн үйлчилгээ. Хэрэв та гадаадаас Японд анх удаа ирж байгаа, жинхэнэ хөтөч хөлслөх мөнгө байхгүй бол гадаад хүн зээлээд хамт зугаал.

11. Таны өмнөөс дараалалд зогсоно

Нью-Йорк хотын хамгийн том дутагдал бол хаана ч очсон урт дараалалтай. Дараалалд зогсохоос залхуу хүрэх, эсвэл зав зайгүй бол та орондоо оочерт зогсох хүн хөлсөл. Цагт 25 доллар, дараа нь 30 минут тутамд 10 доллар.

12. Эмэгтэйчүүдийг найрах туслагч

Нью-Йорк, Бостон хотын “Professional Wingman”, “Wingman Pro” компани танд бүсгүйчүүдтэй танилцахад чинь туслана.  Их амархан. Таны дэргэд царайлаг, өөртөө итгэлтэй жүжигчин залуу суулгачихна. Тэр таны өмнөөс таалагдсан бүсгүйг чинь найрч, ширээн дээр аваад ирнэ.

13. Баар, шөнийн клуб сонгогч

“Ямар бааранд орох вэ, аль клубт хүн их, эсвэл бага байгаа бол” гэж хүн бүр бодож байсан байх. Яаж мэдэх вэ? Тэгвэл iPhone-ий  Crowdmug танд туслана. Тэндхийн ажилчид таны өмнөөс баар, клубт очиж, хүнтэй эсэхийг нь хараад, зургийг нь явуулна.

14. Нохойны ялгадас цэвэрлэнэ

Гадаад орнуудад нохойны ялгадсаа цэвэрлэхгүй бол торгуулдаг. Харин таны залхуу хүрч байвал DoodyCalls компани таны өмнөөс ялгадсыг нь цэвэрлээд өгнө.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
45
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.