Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эрдэнэт хотыг гийгүүлэх "Гэрэлт гудамж"-ны нээлт болох гэж байна

Шөнийн гэрэлт гудамж Эрдэнэт хотод бий боллоо.


"Эрдэнэт хотын өдөр" тохиож буйтай холбогдуулан Эрдэнэт хотод олон сайхан арга хэмжээ зохиогдох гэж байна. “Сархиа” цанын бааз, “Хөх монгол цогцолбор”, “Музей” иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Мөн “Баян”, “Төгөл”, Үйлчилгээний төв, “Номин хоум стайл”-Эрдэнэт салбар, “Эрдэнэт хивс” зэрэг газруудад 10-50 хувийн онцгой хямдрал зарлагдаж байна. Харин энэ бүхнээс олны сэтгэлийг хамгийн их хөдөлгөж байгаа нь Монгол зэс корпорацийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн "ГЭРЭЛТ ГУДАМЖ" төсөл юм.

Мөн Шинэ жилийн баярыг угтан 2016 оноос уламжлал болгон зохион байгуулж буй Сүлд модны гэрэл асаах ёслолын арга хэмжээг энэ жил дахин зохион байгуулна. 12-р сарын 9-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн Төв захиргааны байрны урд талбайд уг арга хэмжээ болох аж. 

Эрдэнэт хотын 40 жилийн хугацаанд хувийн хэвшлийн санаачлагаар хийгдэж байгаа анхны нийгэмд чиглэсэн томоохон бүтээн байгуулалт нь ийнхүү "Гэрэлт гудамж" төсөл болж байна. 

Эрдэнэт хотёд бас нэгэн гэрэл нэмсэн сайхан гудамж бий болж байгаа нь хүн бүхнийг баярлуулж байна. Та бүхэн нээлт дээр очиж, гэрэл асахыг хамтдаа үзээрэй.

Мөн “Эрдэнэт хотын өдөр”  тэмдэглэлт өдрөөр найрсаг, хамтын харилцаатай улс орноос зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Уг баярын үйл ажиллагаа энэ сарын 11-нд тус хотын төв талбай болох А.Амарын талбайд “Гурван бүдүүн”, “Сүнс” хамтлагийн тоглолт, Карнавал шоу, ёслолын буудлага зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд дүүрэн өнгөрөх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
30
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.