Хайх зүйлээ бичнэ үү

мин

Оффшор бүсэд хамаарах гадаад улсад Сингапур, Хонгконг, Швейцарийг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болов.




Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонгконг, Швейцарийг нэмж орууллаа. 

Малын тэжээл, өвсийг татвараас чөлөөлөв

Малын тэжээл, өвсийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөллөө. Энэ дагуу малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй юм.

Жагсаалтад тэжээлийн өвс, хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш, царгасны бутмал болон хорголж, царгаснаас бусад ургамлын болон багсармал хорголжин тэжээл, ясны гурил, шар айраг исгэх эсвэл дарсны нэрэлтээс гарсан хаягдал, шаар, үр тариа болон буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх эсвэл бусад боловсруулалт хийх үед гардаг хорголжилсон, хорголжоогүй хивэг, үртэс, бусад үлдэгдэл, шар буурцагны шахдас, малын бэлдмэл /тэжээвэр амьтны тэжээл ороогүй/ тэжээл багтжээ. 

Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил зуншлага муу, гантай байсан учир 930 мянга орчим тонныг л бэлтгэжээ.

850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг УИХ-аар шийдүүлнэ

“Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Зээлийг батлавал макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зарцуулах юм.

32 тэрбум иений зээлийн хүү жилийн 0,8 хувь, урьдчилгаа шимтгэл 0,1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс зургаан жил чөлөөлөгдөхөөр төсөлд тусгажээ.  

Товч мэдээ
 

-  Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр, Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, алдагдлыг бууруулан, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт чиглүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.
-  БНХАУ-аас олгох 500 сая ам.долларыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна. Энэ тухай хэлэлцээрт  гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олголоо.
-  ”Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор түүхий мах, дайвар бүтээгдэхүүн, ургамлын үр, үрслэг, мал, амьтан болон үржлийн мал экспортлох болов.
-  Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Комиссын 16 дугаар хуралдааны мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
23
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.