Хайх зүйлээ бичнэ үү

мин

Брэд Питт Анжелина Жолигоос салахын тулд маш их мөнгө амалжээ

Хэд гэж та бодож байна? МАШ ИХ. ДЭНДҮҮ ИХ.


Анжелина Жоли Брэд Питтээс салснаа зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. “Бранжелина” буюу хосуудыг шүтэн бишрэгчдийн хувьд энэ нь маш том цохилт болсон юм. Гэтэл хэдэн сарын өмнө тэд гэр бүл цуцлалтын үйл ажиллагааг зогсоосон талаар мэдээлсэн. Хосуудын хайр мөхөөгүй байна хэмээн фэнүүд нь баярлаж байсан билээ.

Тэгвэл бид эрт баярлажээ.

“Life & Style”-ийн мэдээлснээр тэдний гэр бүл цуцлалтын үйл ажиллагаа явагдсаар л байгаа аж.
Энэ бол жирийн нэг салалт биш жинхэнэ “бохир” салалт байх болно.

“Үзэл бодлын эвлэрэшгүй зөрүү” гэсэн шалтгаанаар Жоли өөрөө анх гэрбүл цуцлуулах өргөдлөө өгсөн. Life & Style-д бичсэнээр цуцлалтын ажиллагаа бидний бодсоноос огт өөр шалтгаанаар саатаад байгаа гэнэ.
Бид энэ хооронд Бранжелинагүй амьдарч сурсан.

Харин Анжелина Жоли сураагүй л байгаа бололтой.
Анжелина Жоли Брэд Питттэй эвлэрэхийг хүсч байгаа болохоор гэрбүл цуцлахаа яарахгүй байгаа гэнэ.

Харин Брэд Питт буцан нийлэхийг огт хүсэхгүй байна.
Ингээд хурдан салахын тулд Брэд Питт Жолигийн өмгөөлөгчид дэндүү их мөнгө санал болгосон байна.
Питт гэрбүлээ хурдан шуурхай цуцлуулахын тулд мөнгө төлөхөд бэлэн байгаа аж.

Хэд гэж та бодож байна?
МАШ ИХ. ДЭНДҮҮ ИХ.

Life & Style-д бичсэнээр салалтын баримт бичиг дээр гарын үсэг зуруулахын тулд Брэд их хэмжээний мөнгө санал болгож байгаа гэнэ. Гэвч Жоли татгалзсаар хамгийн сүүлийн 100 сая долларын саналд ч татгалзсан хариу өгсөн байна.
100 сая доллар шүү дээ. Анжелина Жоли...

Энэ бол жинхэнэ Холливудын драм.
Анжелина Жоли эхлээд салах өргөдөл өгсөн болохоор байдал ёстой л толгой эргүүлэхээр.
Салалтын шалтгаан нь Питтийн хүүхэд хүмүүжүүлэх арга барил байлаа.

Онгоцон дотор Питт хүүхдүүдээ хэл амаар доромжлоод зогсохгүй гар хүрсэнийг нь Жоли тэсээгүй гэдэг.
Хүүхэд хамгаалах албаныхан хэргийг шалгаж эхэлсэн нь Питтийн хувьд тун хэцүү явдал байлаа.

Буруутгах баримт олдоогүй тул хэргийг хаасан. Энэ мөрдөлт шалгалт ч Питтийн Жолид буцан очихгүй байх бас нэгэн шалтгаан гэдэг нь гарцаагүй. Бүх юм сайн сайхнаар дуусаасай гэж фэнүүд нь залбиран сууж байгаа байх. Эцсийн эцэст энэ бол тэдний амьдрал, харин бид шинэ мэдээ хүлээн суух л үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
28
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.