Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2017 онд хуримаа хийсэн алдартнууд

Нэг хэсэг нь том сүртэй хуримын ёслол хийсэн бол зарим нь чимээгүй, нууцаар гэрлэжээ.


Өнгөрч буй энэ онд олон алдартан хуримаа хийж, гал голомтоо бадраасан. Нэг хэсэг нь том сүртэй хуримын ёслол хийсэн бол зарим нь чимээгүй, нууцаар гэрлэжээ.

Серена Уильямс, Алексис Оганян

Өнгөрсөн сард теннисчин Серена Reddit-ийн үүсгэн байгуулагч Алексис Оганян нар хуримаа хийсэн. Хуримын сэдэв нь “Араатан ба үзэсгэлэн гоо” хүүхэлдэйн кино. Уригдсан зочид ч ийм сэдэвтэй хувцастай ирэх ёстой байв. Бейонсе, Ким Кардашьян, Ева Лонгория нарын алдартнууд цугласан энэ ёслолд Серена Сара Бартоны өөрт нь зориулан бүтээсэн “Alexander McQueen” даашинзтай гарч ирсэн бөгөөд өөрийгөө “Жинхэнэ гүнж, супер эмэгтэй” шиг мэдэрсэн гэж ярьж байв.

Адель, Саймон Конекки

Адель түүний эртний хайр Саймон Конекки нар харин ёслолоо хүмүүсээс нуусан. Гэхдээ сэтгүүлч нар бөгжийг нь хараад мэдсэн юм. Нэгэн концерт дээрээ Адель “Гэрлэсэн тул дурласан бүсгүйн сэтгэлийг дахин гаргах хэцүү боллоо” гэж хэлсэн. Лос-Анжелест маш нууцаар явагдсан ёслолд хамгийн ойр дотнын хүмүүс нь л цугласан юм. Тэд 5 настай хүүтэй билээ.

Аманда Сэйфрид, Томас Садоски

Аманда, Томас нарын хурим бүр илүү нууц байдалд явагдсан. Гуравдугаар сард хуримаа хийхийн тулд тэд гадаадад явж, Гэгээн ламтан л дэргэд нь байжээ. Гэрчийн этгээд нь Томасын хайртай нохой. Аманда ёслолын үеэр бие давхар байсан бөгөөд хуримынхаа дараа охинтой болсон.

Жим Парсонс, Тодд Спивак

Жүжигчин Жим Парсонс, загвар зохион бүтээгч Тодд Спивак гэсэн ижил хүйст хосуудын хурим ч 2017 онд болсон. 14 жил хамт байсны эцэст тэд тавдугаар сард гэрлэлтээ батлуулж, Манхэттений Rainbow Room ресторанд ёслолоо хийсэн.

Пиппа Миддлтон, Жеймс Мэттьюз

Кэмбрижийн ахайтан Пиппагийн хуримын өмнө хэвлэл мэдээлэл түүнийг ямар даашинзтай гарч ирэх бол, уригдсан зочид хэн бэ гэсэн асуултаар уншигчдаа бөмбөгдөж байлаа. Ёслол Баркшир гүнлэгийн Энглфилдэд болсон. Ахайтны даашинзыг дизайнер Жайлс Дикон зохион бүтээсэн юм.

Миранда Керр, Эван Шпигель

Сахиусан тэнгэр Миранда Керр Snapchat-ийн тэрбумтан Эван Шпигель нар тавдугаар сард гэрлэсэн. Гэхдээ тэдний хурим зөвхөн дотнын найз, хамаатан садан нь оролцсон даруухан хурим болсон. Дөнгөж 50 зочинтой энэ ёслол Лос-Анжелес дахь гэрт нь явагдсан юм. Мирандагийн өмссөн Dior даашинзыг Мария Грация Кьюри өөрийн гараар хийсэн байна.

Летиция Каста, Луи Гаррель

Зургаадугаар сард болсон энэ хурим ч хаалттай явагдсан. Модель, жүжигчин хоёрын ёслол Корсикийн наран шарлагын газар болж, зочид нь завьтай ирсэн, тун романтик ёслол байсан гэнэ. Папарацци нарын ачаар дэлхий ертөнц энэ талаар мэдсэн ч гэрэл зураг нь чанар муутай нь харамсалтай.

Майкл Фассбендер, Алисия Викандер

Энэ хоёрын хурим маш нууцлаг болсон тул сэтгүүлчид элдэв цуурхалаас мэдээ олж авч байлаа. Ямар ч гэсэн Ибица арал дээр болсон нь тодорхой байв. Ибицагаас тэд шууд бал сарын аялалдаа гарсан.

Лионель Месси, Антонелла Рокуццо

Зургаадугаар сарын сүүлийн өдөр дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси 10 жил хамт байгаа сүйт бүсгүй Рокуццотой хуримаа хийсэн. Тэд төрөлх хот Росариод ёслолоо хийсэн бөгөөд Жерар Пике Шакиратай хамт Сеск Фабрегас, Карлос Пуйоль, Серхио Ромеро нар гэргий нартайгаа ирсэн. Хосууд хоёр хүүтэй.

Кейт Мара, Жейми Белл

Тэд долоодугаар сарын дундуур гэрлэсэн. Fantastic Four киноны зураг авалт дээр танилцсан гэж хэвлэл мэдээлсэн ч Мара өмнө нь түүнийг мэддэг байснаа ярьсан юм. Хуримын талаар мэдээлэл байхгүй ч Лос-Анжелест болсон гэнэ.

Бьянка Балти, Мэтт Макрой

“Dolce & Gabbana”-гийн Бьянка Балти наймдугаар сард америк эр Мэтт Макройтой гэрлэсэн. Мэдээж хуримын даашинз итали байлаа. Лагуна-Бич ранчод болсон ёслолд зөвхөн ойр дотныхон нь уригдсан. Тэд 2014 оноос хамт амьдарч, охинтой болсон.

Кейт Аптон, Жастин Верландер

11 дүгээр сарын эхээр Кейт Аптон бейсболчин Жастин Верландер нар Италийн дундад зууны сүмд ёслолоо хийсэн байна. Кейт “Valentino”-гийн даашинзтай байжээ. Задгай талбайд болсон ёслолд сайн найз, гэрбүлийнхэн нь л байсан.

Жейсон Момоа, Лиза Боне

Холливудынхан энэ хоёрыг аль хэдийнэ гэрлэсэн гэж бодож байсан ч тэд энэ жил л хуримаа хийсэн. 12 жил хамт байсны эцэст гэрлэж байгаа нь энэ.

Виктория Сваровски, Вернер Мюрц

Swarovski гүрний өв залгамжлагч Виктория хөрөнгө оруулагч Вернер Мюрц нарын хурим сүйт бүсгүйн даашинзаараа олны анхааралд үлдсэн. 500 мянган эрдэнийн чулуугаар чимэглэсэн энэ даашинз 46 кг жинтэй, сая долларын үнэтэй байлаа. Арабын дизайнер Майкл Синкогийн бүтээл. Италийн Триест хотод болсон ёслол 3 хоног үргэлжилсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
12 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
13 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
29
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.