Хайх зүйлээ бичнэ үү

мин

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд тодорлоо

Хэвлэл мэдээллийн байгууллагууд хүчирхийллийн эсрэг нэгдлээ.


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг дэвшүүлэн, энэ талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн оролцоо чухал билээ. Тэгвэл Хэвлэлийн хүрээнгээс НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр  хамтран зохион байгуулсан "Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо" сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо. 

Тэргүүн байрт “Ийгл ньюс” телевизийн хамт олон хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийн хэргийн талаар өдрийн турш сурвалжилсан “Ийглийн мэдээ” хөтөлбөр байр эзэлжээ. 

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны дэд байрын шагналыг Ub.life сайтын сэтгүүлч Г.Ариунзул “Төр хэзээ хүчирхийллийн хохирогчдоо хамгаалдаг болох вэ нийтлэлээрээ шалгарчээ. /Түүний олон талын мэдээлэл судалгаа бүхий нийтлэлийг эндээс унших боломжтой/

Гутгаар байрыг Монголын үндэсний радиогийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн хамт олон “Гологдсон зүрх” бүтээлээрээ авсан байна.

Шагнал гардуулах ёслолын өмнө “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт олон талт хэлэлцүүлэг боллоо. Нийтлэлч Э.Энэрэл, хүний эрхийн активист Т.Ананд, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн судлаач Э.Гэсэр нар хэлэлцүүлэгт оролцон баримт мэдээлэл өгсөн юм. Хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэгч хариуцлага хүлээдэггүй байдлыг устгах тал дээр олон нийтийн оролцоо чухал бөгөөд тухайн мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээлэл бодитой хувь нэмэр үзүүлж чадахыг мэргэжилтнүүд онцолж байлаа. Үүний тулд жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвээр бичдэг сэтгүүлчид сургалтад сууж, энэ талаарх ойлголт, мэдлэгээ сайжруулах нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид мөн тэмдэглэсэн юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
6 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
7 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
44
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.