Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

О.Баярсайханы байгалийн төрхийг цогцлоосон үзэсгэлэн дэлгэгдлээ

Монголын Орчин Үеийн Урлагийн галерейд шинэ үзэсгэлэн дэлгэгдлээ.


Уран бүтээл баяжин нэмэгдэх тусам улам амттай, аялгуутай болдог. Тийм л нэгэн уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Орчин Үеийн Урлагийн галерейд дэлгэгдлээ. Гэрэл зурагчин Орсоогийн Баярсайхан олон жил үзэсгэлэнт байгалаар аялан, өөрийн дотоод дуу хоолойг болон ертөнцийг танин мэдэх аян замаа уран бүтээлд буулгасан нь энэ юм. 

-Уран бүтээлчийн хувьд анхны гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байна. Танд ямар мэдрэмж төрж байна вэ? 

-Үзэсгэлэн гаргана гэж эртнээс бодоогүй байсан. Бага зэрэг зүрхшээж байсан ч зориглоод хийсэндээ баяртай байна. 

-Гэрэл зургийн ертөнцөд хөл тавихад юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-2011 онд маш хүндээр өвдөж байсан. Тухайн үед ажил төрлөө ч орхиж, хөдөө гадаа “тэнэдэг” болсон /инээв/ Ингээд л зураг авах болсноор удалгүй гэрэл зурагт нэг мөр рчихсон доо. “Ер нь нэг аялахсан” гэх хүслээ биелүүлэхээр анх замд гарсан. Зүгээр нэг аялах биш үүнийгээ гэрэл зурагт буулгахыг хүссэн нь өнөөдөр үзэсгэлэн болон дэлгэгдэж байна. 

-Таны хувьд гэрэл зурагчин төдийгүй аялагч. Эдгээр он жилүүдэд онцгой дурсамжтай санагдсан мөчөөсөө хуваалцвал? 

-Яг тэр гээд хэлж чадахгүй юм. Аялахдаа уулын орой дээр гараад бодоод суухнээ бүхий л хором мөч сэтгэлд үлдсэн байдаг. Зураг авахдаа сэтгэлдээ ч тухайн мөчийг буулгадаг учраас зураг бүрийг бүтээсэн цаг хугацаа онцгой, дурсамжтай.

Image may contain: sky, ocean, cloud, nature, outdoor and water

No automatic alt text available.

Image may contain: one or more people, people standing, sky, mountain, cloud, outdoor and nature

Image may contain: cloud, sky, bird, outdoor and nature

 


Шинэхэн цас, мөр,
манан,
цэлэлзсэн ус, усны давлагаанууд, 
талд давхилдах адуунууд,
усны шувууд сүрэглэн агаарт хөөрөн нисэх хөдөлгөөнүүд ,
ус, ургамал, байгаль, амьтан,сүүдэр тусгалыг урлаг болгон
цасан дунд зогсох адууны дүр ...

/“Хөх нар” Mонголын контемпорари урлагийн төвийн тэргүүн, +куратор Ё.Далх-Очирын бичсэн үзэсгэлэнгийн тайлбар/ 

-Гэрэл зураг буулгах нандин агшныг хэрхэн мэдэрдэг вэ? 

-Тогтсон нэгэн хэвийн зураг авахыг хүсдэггүй. Нисч байгаа шувуу ч юм уу, хөдөлгөөнтэй зурагт дуртай. Зураг өөрөө амьтай байх ёстой.  Жишээ нь, нохойн зурагт сүүл нь хөдөлж байх, шувууд нисч байх зэргээр амь оруулахыг хичээдэг. 

No automatic alt text available.

Image may contain: sky and outdoor

"Зургууд болон үзэсгэлэндээ зориулж нэр өгөөгүйн учир нь хүн бүр өөр өөрийнхөөрөө мэдэрч, ойлгоосой гэснийх юм" 

-О.Баярсайхан 

О.Баярсайханы гэрэл зургийн үзэсгэлэн 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл Монголын Орчин Үеийн Урлагийн галерейд дэлгэгдэх юм. 

Image may contain: outdoor and water

Гэрэл зурагчин О.Баярсайханы уран бүтээлийн хуудас : Orsoo Bayarsaikhan Photography

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
7
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.