Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Архинд орсон суутан: Оззи Осборн

Үүнээс гадна төрсөн ээж, эхнэрээ алах гэсэн оролдлого, гудамжинд шээс долоосон, онгоцон доторхи агсралт, Америкийн үндэсний шүтээнийг доромжилсон гээд л цувж өгнө.


Оззигийн ялгуулсан замнал түүнээс нь дутахгүй ялгуусан архидалттай салшгүй холбоотой явж ирсэн юм. Хэви-металлын анхдагчдын нэг, өөрийгөө “Түн харанхуйн ноён” хэмээн нэрлэсэн Оззи Осборн үнэхээр айхтар архичин байлаа.

Оззигийн дуу хөгжмийн суу авьяасыг үнэлэхгүй байхын аргагүй. “Black Sabbath” хамтлагт 1970-1978 онд байхдаа түүний гаргасан найман цомог хэви-металл төрлийг цогцлоон бүтээж, цаашдын хөгжлийнх нь замыг зааж өгсөн. 1980-аад онд тэр гоцлол дуучны хувиар од болсон юм. Харин 1990-өөд онд хэви-металлын өвөө нэртэй болсон ч зодог тайлалгүй жил бүр "Ozzfest” металл наадам зохион байгуулдаг болсон нь залуу хэви-металл хамтлагуудад олонд танигдах боломж болж өгч байв.

Энэ сайхан замналынх нь турш түүнийг мөн тэр хэмжээний агуу архидалт дагаж явсан юм. Согтуу байсан болоод л сарьсан багваахайн толгойг тас хазна шүү дээ. Эрүүл хүний толгойд тийм бодол хэзээ ч орж ирэхгүй. Сарьсан багваахай бол түүний архичин амьдралын жирийн нэг хэсэг. Үүнээс гадна төрсөн ээж, эхнэрээ алах гэсэн оролдлого, гудамжинд шээс долоосон, онгоцон доторхи агсралт, Америкийн үндэсний шүтээнийг доромжилсон гээд л цувж өгнө. Архи түүнд багадаад эхэлсэн тул Оззи удалгүй хар тамхинд орж, архи-хар тамхины холимогоо “drug cocktails” хэмээн бахархалтайгаар нэрлэдэг байлаа.

Оззиг гэнэт телевизийн од болоход дэлхий ертөнц гайхсан юм. Оззи, түүний гэрбүлийнхний секунд тутам хэлэх fuck хараал, нохойн ялгадас гээд тэдний шоу MTV-гийн түүхэн дэх хамгийн олон хүн үзсэн шоу болсон. Шоу түүхийн хуудсанд үлдэж, Осборн ч Паркинсоны өвчинтэй төстэй Паркин синдром туссанаар архиа бараг больж, амандаа эм л хийдэг болсон юм. Бас бэлтгэлийн танхимд өдөр бүх хичээллэдэг гэж байгаа. Энэ бол түүний эхнэр, менежер Шэроны ач гавьяа. Шэрон түүнийг яг солиорохынх нь өмнө архины эмчилгээнд цагийг нлж явуулдаг, өөрийг нь алах гэж оролдсоны дараа ч нөхрөө хаяагүй юм. Энд архичин Оззигийн бас нэгэн авьяас харагдана. Тэр өөртэйгээ хүч чадал тэнцүү, мөн өөрийг нь байгаагаар нь хайрлаж чаддаг эмэгтэйг олж чадсан. Оззи одоо ч хайртай коктейлоо ууж байгаа, гэхдээ хэр хэмжээнд нь тааруулан бага зэрэг л.

Архинд орсон суутны намтраас

1962-1967 14 настайгаасаа ууж эхэлнэ. Амиа хорлохыг оролдож, эгчийнхээ өмсөж байсан хувцсыг шатааж, ээжийгээ алахыг оролдлоо. Багшаа зодоод сургуулиа хаяв.

1968-1977 Гурван найзтайгаа хамт “Black Sabbath” хамтлаг байгуулж, архи ууж, кокаин үнэрлэж эхлэв. "Бид хоноглосон зочид буудал болгондоо архи ууж, Библи судрыг нь шатаадаг байлаа" гэж тэр ярьж байв. Сүмд очин, ном уншиж байсан ламыг зогсоон,  Paranoid хит дуугаа дуулж байв. "Paranoid” (1971), “Sabbath”, “Bloody Sabbath” (1973) гэсэн агуу цомгуудын дараа тэд хүнд рокын лидерүүд болсон юм.

1978-1981 Оззи хамтлагаасаа гарлаа. СВS-ийн продюсерууд түүнтэй уулзахдаа гурван цагаан тагтаа авчирч, Оззи сайн санааны бэлгэ тэмдэг болгон, тэднийг суллан явуулах ёстой байв. Харин согтуу Осборн хоёрыг нь нисгээд гурав дахь тагтааны толгойг хазаж, алаад хүүрийг нь буудлын ресепшен дээр орхиод гараад явсан юм. Менежер Шэрон Ардентэй гэрлэж, “Blizzard of Oz” (1980), “Diary of a Madman” (1981) шилдэг цомог гаргав.

1981-1988 Сан Антониод болсон аялан тоглолтын үеэр тэр Шэроны даашинзыг өмсөн гарч, “Аламог хамгаалагчдын дурсгалын хөшөө” рүү шээв. Түүнийг баривчилж, Сан Антониод дахин тоглолт хийхийг нь хоригложээ. Осборны нэгэн концертын үеэр хэн нэг нь  тайзан дээр сарьсан багваахай хаяжээ. Шал согтуу байсан Оззи хүүхдийн тоглоом гэж бодоод сарьсан багваахайны толгойг хазаж орхисон байна. Сарьсан багваахай ч хариуд нь хазаж, Осборн вакцин тариулахаар эмнэлэг зорив.

Гэртээ тэр гэнэт муурнуудаа буудсан. “Би согтоод гэрт байсан 17 муураа бүгдийг нь буудаж орхисон. Эхнэр минь намайг төгөлдөр хуур дор цагаан костюмтэй, нэг гартаа буу, нөгөө гартаа хутга барьсан байхыг олсон гэсэн” гэж тэр дурссан. Алдарт “Bark at the Moon”, “The Ultimate Sin”-ийг гаргав.

1989-1994 “Рок хөгжим хар тамхины эсрэг” наадамд оролцохоор Москвад очлоо. Онгоцон дотор архидан согтуурч, өмдөндөө баана. Шэрон огт сандарсангүй, тэр солих дотуур хувцсыг нь бэлэн авч явдаг. "No More Tears” их амжилт олж,  “Грэмми” хүртлээ.

1995-2000 “Ozzmosis” цомог нь супер амжилтад хүрэв. Шэрон анхны хэви металл наадам “Ozzfest”-ийг зохион байгууллаа. “Миний бие сайн байна. Би хэдэн жил уугаагүй. Нас ахисан тул надад архи хэрэггүй” гэж хэлнэ.

2001-2002 “Back to Earth” хэмээх агуу цомог гаргалаа. “Осборнууд” шоу дэлхийг эзлэв. АНУ-ын Ерөнхийлөгч түүнтэй зоог барьж, Оззи Букингемийн ордонд Хатан хааны төрсөн өдрөөр дуу дуулж өглөө. Гэвч байнга камерийн өмнө байх нь стресстэй байсан тул тэр телевизийн ажлаа хаяв.

2003-2016 Шоу дуусаж, шинэ цомгууд гарч, “Black Sabbath” эргэн нийлэв. Бараг уухгүй байгаа.

Архины найзууд

Жорж Буш бага
2002 онд Жорж Буш Оззиг Цагаан ордонд хэвлэлийнхний хүлээн авалтад урьсан юм. Бушийг ээж нь Оззиг шүтэн биширдэг гэж хэлэхэд тэр сандал дээр гаран, АНУ-ын сэтгүүл зүй, улстөрийн элитүүдийн өмнө гараа даллан, хашгарч байв.

Сэтгэл доторхи чөтгөр
1989 онд тэр шөнө дунд Шэронруу дайрч, алахаар завдахдаа “Бид чамайг үхэх ёстой гэж шийдсэн” хэмээн хашгарч байв. Бид гэдэг нь тэр сэтгэл доторхи чөтгөрөө хэлсэн бөгөөд энэ чөтгөр л түүнийг архи уулгадаг гэж тэр үздэг байв. “The Exorcist киног үзээд би надад яг ижил асуудал байгаа юм байна гэж үнэнээсээ бодсон” гэж тэр ярьсан.

Телма Осборн анхны эхнэр
“Бид анх Хэллоун дээр таарсан. Телма ууж тасраад шүүрэн дээрээсээ унахад нь танилцсан. Одоо тэр Шотландад усанд сэлэлтээр хичээллэж, Лох Нессийн нууран дахь араатан амралтаа авахад нь түүнийг орлодог болсон. Телма бол галзуу амьтан, тэр бол миссис Монстр” гэж Оззи хэлж байв.

Архинд орсон суутан: Стивен Кинг

Архинд орсон суутан: Винсент Ван Гог

Архинд орсон суутан: Эдгар По

Архинд орсон суутан: Эрнест Хемингуэй

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
Өчигдөр
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
49
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.