Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

16 өдөр 16 блог: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн шалтгаан нь архидалт биш

Гэхдээ эрчүүд үнэхээр ууж согтсоноосоо болоод эмэгтэйчүүдэд гар хүрдэг гэж үү?


НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахарагийн 16 өдрийн аянд зориулан бичсэн блог нийтлэлийг хүргэж байна.


“Нөхөр нь их уудаг болохоор эхнэртээ гар хүрдэг” гэх яриа үргэлж сонсогддог.

Гол нь архидалтаас болоод л эрчүүд хүчирхийлэл үйлддэг гэж он удаан жил ярьсаар ирлээ. Гэхдээ эрчүүд үнэхээр ууж согтсоноосоо болоод эмэгтэйчүүдэд гар хүрдэг гэж үү?

Монголд ажиллах хугацаандаа би найз, нөхөд, манай тусламжийн үр шимийг хүртэгч хэдэн зуун эмэгтэйтэй ярилцсан. Тэдний ихэнх нь зүрх шимшрэм хэрцгий хүчирхийлэл, доромжлолын тухай ярьдаг. Сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа ойр дотны хамтран амьдрагчид нь хүчирхийлсэн, хүчиндсэн тухай мэдээ их сонсогдох боллоо. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол хүний эрхийн ноцтой зөрчлүүдийн нэг юм.

Тийм ээ, ихэвчлэн нөхөр нь гэртээ согтуу ирсэнээр хэрэг мандаж эхэлдэг. Гэхдээ үүнийг сайтар судалбал бодит үнэн харагдана. Нөхөр архи уугаагүй эрүүл үедээ  эхнэртэйгээ харьцаж байгаа байдал, өдөр тутам эхнэртээ хандах хандлага, эхнэрээ худал хэлж, “өөрийнх нь” мөнгийг үрсэн зэрэг эсэн бусын шалтгаанаар буруутгах зэрэг нь хүчирхийлэлтэй холбоотой. Архидалт хүчирхийллийг өдөөж байж болох ч, хүчирхийллийн гол шалтгаан нь жендэрийн тэгш бус харьцаа юм.

Жендэрийн тэгш бус байдал боловсролын төвшингөөс давсан асуудал. Монголд сүүлийн хэдэн арван жил эмэгтэйчүүдийг боловсролтой болгоход ихээхэн ахиц гарч, зарим тохиолдолд эмэгтэйчүүд эрчүүдээс өндөр боловсролтой болсон байдаг. Гэвч төр, хувийн хэвшлийн бодлого, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд хомс байгаа нь гэр бүл, олон нийт, нийгэмд гүн шингэсэн үзэгдэл болох жендэрийн тэгш бус байдал амь бөхтэй оршсоор байгааг илтгэж байна. Охид эмэгтэйчүүд, эрчүүд хөвгүүдтэй ижил тэгш эрхгүй үед тэдний хооронд тэнцвэргүй харилцаа үүсдэг. Улмаар нэг нь нөгөөдөө захирагдах нөхцөл бүрддэг.

Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай аливаа хүний эсрэг хүчирхийлэл бол байж боломгүй зүйл. Гэвч жендэрийн тэнцвэргүй харилцааны улмаас эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь харьцахгуй их байна. Тухайлбал:

  • Дэлхий дахинаа гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа дотны хамтран амьдрагчийнхаа бие махбодийн/бэлгийн хүчирхийлэлд өртсөн юмуу эсвэл хамтран  амьдрагч бус хүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тооцоог НҮБ-аас гаргажээ.
  • Дэлхий дахинаа бусдын гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн 38% нь дотны найз залуу, эсвэл нөхөрийнхөө гарт амиа алдсан байна.
  • Монголд бүртгэгдсэн хүчирхийллийн 90 гаруй хувьд эмэгтэйчүүд хохирсон байна.
  • Хүчирхийлэл эмэгтэйчүүдийн бие махбодь, сэтгэц, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж, бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг.

(Эх сурвалж: ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан)

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын тулд бид хүчирхийллийн гол шалтгаан нь жендэрийн тэгш бус байдал болохыг хүлээн зөвшөөрөх ёстой. Архидалтыг хүчирхийллийн шалтгаан болгохоо больцгооё. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш байх эрх тэгш нийгмийг бүтээцгээе. Эмэгтэйчүүд эрх мэдэлжиж, хүчирхийллээс ангид байсан тохиолдолд гэр бүл бүхэлдээ үүний үр шимийг хүртэж, уг үр шим хэдэн үе дамжин нөлөөлөх болно. Жендэрийн тэгш байдлын үр шимийг охид, эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд, хөвгүүд ч хүртэнэ.


НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара олон улсын хөгжлийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө тууштай ажилладаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
9 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
10 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
20
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.