Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

16 өдөр 16 блог: Нэмэр биш бол нэрмээс биш бай

Харамсалтай нь бидний цэнхэр дэлхийд хүйсийн тэгш бус байдал, хүчирхийлэл, мөлжлөгийн түүх үргэлжилсээр байна.


Охид эмэгтэйчүүдийг таатай хүлээж авдаггүй, эцгийн эрхэт ёс, овгийн зохион байгуулалттай энэ олон шударга бус нийгмийн золиос болсон, золиос болж буй эмэгтэйчүүдийг, тэдний эрхийг хамгаалах асуудал бидний өмнө байсаар байна. Харамсалтай нь бидний цэнхэр дэлхийд хүйсийн тэгш бус байдал, хүчирхийлэл, мөлжлөгийн түүх үргэлжилсээр байна. Харамсалтай нь бид зэрлэг бүдүүлэг хэвээрээ байна. Харамсалтай… Харамсалтай…

Сурч боловсрох эрхээ хасуулан “боолын” хөдөлмөр хийж буй охид, хэн нэг эрэгтэйд харгалзуулан дуулгавартайгаар айдас сүүдэр дунд амь дүйж буй бүсгүйчүүд, мухар шүтлэг бүдүүлэг ёс уламжлалын гай зовлонг үүрч, хүчирхийлэл доромжлол амсч яваа хүүхнүүд, мансууруулах бодис болон бэлгийн мөлжлөг хүний наймаа шуналын гарт өртсөн эмэгтэйчүүдийн бараан амьдралд гэрэл гэгээ тусах нь хэзээ вэ? Нүд чихээ Конго, Пакистан, Энэтхэг, Афганистан, Ирак, Судан, Балба, Саудын Араб, Сомали зэрэг улсууд руу хандуулвал эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал яагаад ингэтлээ хурцадсан тухай бид ойлгох болно. Эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч эдгээр улсуудын дунд Монгол гэдэг нэр хэзээ ч бүү үзэгдээсэй. Охидоо нохой шиг хүзүүвчлэх нь холгүй сургуульд нь хүргэж тармагц нь авдаггүй тайван амгалан нийгэмд амьдрах сан. Түүний тулд бид дуу хоолойгоо хүргэх учиртай. Түүний тулд бид энэ дэлхий дээрх бүх хүчирхийллийн эсрэг босох хэрэгтэй. Тэдгээр улсуудад охид бүсгүйчүүд мөнгө, тээврийн хэрэгсэл, холбоо харилцаагүй нөхцөлд байнгын хүчирхийлэлд өртөж эцэггүй хүүхэд тээж бэлгийн замын өвчнөөр үхэцгээж байна. Тэд шашны хэт давруу үзэл, шинэ урсгал, эрчүүдийнхээ үйлдсэн гэмт хэргийн шийтгэлд хэсэг бүлгээрээ хүчирхийлүүлж байна. Удам залгах хүү биш гэдэг ганцхан шалтгаанаар өдөрт 500.000 эмэгтэй хүүхдийг гэдсэнд нь устгаж байна. Тэд хорвоод төрөх ч эрхгүй байна. Зарим газар нь эмэгтэйчүүдийн дундаж наслалт 45... Энэ тооны цаана ямар аймар жигшмээр зүйлүүд байгаа гэж бодно. Ярьж бичихээс ч халширмаар…

Хүний хулгай, хүчирхийлэлээс айхдаа хэдэн сая эмэгтэй гэртээ хоригдож харанхуй, бичиг үсэггүй, гэрэл гэгээгүй нийгэмд ялтан шиг амьдарч байна. Тэднийг багад нь худалдаж байгаагаас болж эрт гэрлэлт хоол хүнсний дутагдалд орсон эмэгтэйчүүд өдөрт хэдэн мянгаараа жирэмсэн байхдаа, эсвэл төрж байхдаа нас барж байна. Бид ээж нартаа ийм зүйл хүснэ гэж үү? Зарим нь бүр эрчүүлтэй ярих ч эрхгүй. Саяхан Саудын арабд эмэгтэй хүн машин барих эрхтэй боллоо. Үүнээс өмнө тэд жолоо мушгисныхаа төлөө ажлаасаа халагдаж, торгуульд унаж, шоронд хоригдож байжээ. Яасан хүнлэг, ямар гайхамшигт саруул ухаант, соёлт нийгэмд бид амьдарч байна вэ. Ямар харгис бүдүүлэг ертөнцөд бидний охид гишгэж явна вэ? Хүн гэдэг нэр, хүнлэг гэдэг үг биднийг төлөөлдөг бишүү?

Бид ийм дэлхий дээр амьдарч байгаа болохоор бидэнд тэдний эрхийг хамгаалах тэмцэл, тэднийг хайрлах сэтгэл хэрэгтэй байгаа юм. Та нартай л адилхан хайр халамж, цэцэг жимс хүлээж суух ёстой сая сая эмэгтэй өнөөдөр гагц эрх чөлөөг л хүсэмжлэн амьтнаас дор тарчилж байна! Өргөсөө суга татуулсан цэцэгс, далавчаа тайруулсан шувуудын төлөө чи юу ч хийж чадахгүй байж болно. Гэхдээ чи хүсвэл хэний ч хүсэл мөрөөдлийг боомилон тасчиж, хүч чадлаа гав гинж болгохгүй байж чадна. Нэг ч гэсэн эмэгтэйд зовлон удахгүй бол, нэг ч гэсэн бүсгүйн нулимсыг үзэхгүй бол, нэг ч гэсэн охиныг айдас хүйдэст автуулахгүй л бол бид чамд талархах болно. Үүнийг л хүсч байна... 


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд зориулан энэхүү блогийг бичсэн Б.Батзаяа нь найруулагч, яруу найрагч, зохиолч юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
2 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
2 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
48
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.