“Кинцүги” буюу хагархай аягыг алтаар нөхөх Япон ухаан


  |     2017-12-13 10:23   |     1909
  2017-12-13 10:23   |     1909

Японы эртний гүн ухаанд нэгэн сонирхолтой үзэл баримтлал байдаг нь “Кинцүги” (金継ぎ) буюу “Дутагдлыг алтаар нөхөх” зарчим юм. Зэн Буддын Их мастер шавар шаазан аяга хэрэгсэл тун амархан эвдэрч хагардаг ч эргээд нөхөх юм уу, сэргээн засварлахад тун бэрх байгааг анзаарчээ. Хаяхад дэндүү хайран бөгөөд үнэ цэнэтэй байсан тул яаж засварлах аргыг судалсан байна. Ингээд хагарч цуурсан аяга шаазанг цэвэр алтаар нөхбөл шинээсээ ч илүү удаан тогтоцтой, хатуу шинжтэй болдог дархны ухааныг ашиглажээ. Үүнээс үндэслэн хүн амьдралдаа алдаа гаргавал түүнийгээ алтаар буюу маш чанартайгаар нөхөж эдгээж чадвал алдаанаасаа суралцан бүр ч илүү хүчирхэг хүн болдог “Кинцүги” ухааны талаарх сургаалаа айлдсан байна. 

Made at FreeGifMaker.me

“Кинцүги” нь “Кин” “алт”, “Цүги” “нөхөөс” буюу “алтаар нөхөх” гэх утгатай юм. Зэн Их мастерийн баримтлалаар санаандгүй хагарсан шаазан эдлэл энгийнээс ч илүү анхаарал болгоомж шаарддаг тул түүнтэй дүйцэхүйц үнэ цэнэтэй зүйл буюу алтаар нөхөх нь зүйтэй юм. 

Made at FreeGifMaker.me

Японы эртний Ашикага Ёшимицү (1358-1408) хаан нэгэн удаа өөрийн хамгаас дуртай цайны аягаа хагалчхаж гэнэ. Ингээд засуулахаар Хятад руу аягаа илгээсэн байна. Гэтэл аяга нь эргэн ирэхдээ цуурсан хэсэгтээ үзэмж муутай төмрөн нөхөөстэй, урьдын гоё сайхан байдал нь алдагдсан байжээ. Ингээд тэр өөрийн түшмэддээ аягыг засахдаа илүү үзэсгэлэнтэй болгохыг тушаахад тэд алтаар нөхөн Зэнгийн сургаалийг баримтлан хүслээр болгожээ. 

“Кинцүги” нь Зэнгийн сургаалийн “Ваби Саби” буюу амьдралын энгийн зүйлээс ч аз жаргал олж харах зарчмын нэг хэсэг юм. “Ваби” буюу даруу төлөв, “Саби” буюу чин сэтгэл гэх утгатай эл үг нь Японы гоо зүйн үнэт зүйлийг эртнээс сургаж иржээ. 

Made at FreeGifMaker.me

Рикүо 千利休 (1522-99) гэх Японы Зэнгийн Их мастер “Ваби Саби” сургаалийг үндэслэн хөгжүүлсэн байна. Тэрээр нэгэн удаа өмнө зүгт оройн зоогт уригдахад эзэд нь Хятадаас авчирсан тансаг аяга, хэрэгслээр үйлчилжээ. Гэтэл Рикүо сархад амтлан, яриа хэлцэж байсан ч аягыг нь үл тоомсорлосон дүр үзүүлжээ. Түүнийг явмагц гэрийн эзэд гоёмсог үйлчилгээг нь анзаараагүйд гоморхохдоо аягыг хэмхэлсэн ч харамсахдаа алтаар нөхөөд үлдээсэн байна. Дараагийн удаа Рикүог ирэхэд гэрийн эзэд угтахад Рикүо аягыг үзээд инээмсэглэн “Одоо л гайхалтай боллоо” хэмээн уулга алдсан гэдэг. 

Алдаа оноогүй бүрэн төгс зүйл гэж үгүй. Сорви, нөхөөстэй, төгс төгөлдөр биш бүхэн яг л алтан нөхөөстэй аяга шиг хамгаас  үзэсгэлэнтэй байдгийг санаж яваарай. 

 

Эх сурвалж: The Book of Life 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Даавуун тор хаанаас авах вэ?

Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна.

  2018-06-20 11:05

Lemons хамтлагийн “Red album” пянз хэлбэрээр гарлаа

Пянзны нээлт энэ сарын 23-нд Choco Metropolis Club-д 19:00 цагаас болох ба энэ өдөр Lemons хамтлаг бүрэн хэмжээний тоглолт хийх аж.

  2018-06-20 08:12

ДАШТ-2018: ОХУ-д ирсэн хөгжилтэй, өвөрмөц фэнүүд

Тэдний дунд өвөрмөц төрх, өөдрөг зангаараа олныг сэргээсэн хүн цөөнгүй.

  2018-06-20 07:29