Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүмүүс нэг нэгнээсээ илүү нохойнд хайртай болохыг эрдэмтэд тогтоожээ

Энэ нэгэн шинэ судалгаагаар хүмүүс нэг нэгнээ гэхээс илүүтэйгээр нохойнд илүү хайртай болохыг тогтоожээ.


Нохой бол яах аргагүй хүний сайн анд нөхөр. Энэ нэгэн шинэ судалгаагаар хүмүүс нэг нэгнээ гэхээс илүүтэйгээр нохойнд илүү хайртай болохыг тогтоожээ.

Хүмүүс хэн нэгний зовлон зүдгүүрээс илүүтэйгээр амьтны, тэр дундаа нохойны зовлон зүдгүүрт сэтгэл нь илүү эмзэглэдэг байна. Судлаачид үүнийг магадгүй амьтад хүмүүс шиг өөрсдийгөө хамгаалах чадваргүй, илүү өрөвдөлтэй байдалд байдаг учраас тэр байх гэж тайлбарлажээ.

Бостоны их сургуулийн профессор Жак Левин болон профессор Арнолд Арлюк нар 240 хүнд дөрвөн төрлийн нийтлэл уншуулах замаар судалгаа явуулсан байна. 

Эхний хуурмаг нийтлэл нь нэг настай хүүхдийг зодсон тухай байсан бол дараагийн нийтлэл 30 настай хүнийг зодож, дарамталсан тухай байжээ. Харин нөгөө хоёр нийтлэл нь бяцхан гөлөг болон 6 настай нохой хоёрын тухай байжээ.

Насанд хүрсэн хүн дарамтад өртсөн тухай мэдээлэлд хүмүүс арай бага стресстэж байж. Харин жаахан хүүхэд, нохойны тухай өр өвтгөм нийтлэл хүмүүсийн сэтгэлийг ихээр хөндөж чаджээ. 

Мөн Их Британид ийм нэгэн санал асуулга хүртэл явагдсан байна. Маш олон хүний анхаарлыг татсан нь мэдээж. 

Нохой эзэндээ зориулж хүнтэй ижил байдлаар ямар нэг зүйлийг хийхэд тэр нь хүмүүст бусад хүмүүсийн үйлдлээс илүү нөлөөлдөг. Жишээ нь өглөө болгон эзэндээ сонинг нь авчирч өгдөг нохой, эсвэл нас барсан эзнээ насаараа хүлээсэн Хачи нохой гэх мэт. 

Эх сурвалж: Unilad.co.uk

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
31
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.