Хайх зүйлээ бичнэ үү

мин

Холимог тулааны “RIZIN” холбоо Асашёорюү, Харүмафүжиг урина

Зодог тайлсан ёкозүна Харүмафүжид хандан урилга илгээнэ гэж ярьжээ.


Японы холимог тулааны RIZIN холбоо мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүг урих бодолтой байгаагаа зарлалаа. Тус холбоо энэ сарын 29, 31-нд Сайтама мужийн “Сайтама супер арена” ордонд тэмцээн зохион байгуулах юм. 29-нд болох тэмцээнд манай тамирчин Б.Азжавхлан оролцож, Японы хашир мастер Такая Хироюүкитэй нударга зөрүүлнэ. Энэ тулаанд Асашёорюү аварга Б.Азжавхлангийн багт орж байгаа.

Энэ сарын 12-нд хэвлэлийн бага хурал хийлгэсэн “RIZIN” холбооны тэргүүн Нобүюүки Сакакибара “Би 2015 онд холбоогоо байгуулсан цагаасаа л Асашёорюүг холимог тулаанд орооч гэж гуйж байгаа. Энэ удаад тэр Б.Азжавхланы багт туслаж байгаа ч дараа нь өөрөө рингэнд гарвал сайхан. 37 настай залуухан байна. RIZIN-д хүмүүсийн сэтгэлийг хөдөлтөл тулалдаасай” гэж ярьжээ. Мөн зодог тайлсан ёкозүна Харүмафүжид хандан одоогийн  хэрэг явдал нь намжихаар урилга илгээнэ гэж манай хоёр аваргыг холимог тулаанд урих санаагаа илэрхийлсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
9
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.