Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

BOOM

"Гэрэг" сэтгүүлийн 2016 оны тусгай дугаарт орсон Б.Шижирбатын хөрөг нийтлэлийг хүргэж байна.


"Гэрэг" сэтгүүлийн 2016 оны тусгай дугаар "2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн" дугаарт орсон Б.Шижирбатын хөрөг нийтлэлийг хүргэж байна. Тэрээр энэ жил "Asia's got talent" шоунд оролцож, финалд үлдээд байгаа билээ. Санал авах сүүлчийн өдөр өнөөдөр гэдгийг дахин дахин сануулъя.


Canion Shijirbat нэртэй хуудасных нь 43 мянган дагагч, авьяас чадварыг нь шүтэн биширсэн хэдэн зуун сая хүний төлөөлөл болж буйд тун хариуцлага хүлээж, очих замынхаа турш ярилцлагын өнгө аясаа төсөөлж явлаа. Мэдээж миний төсөөлнөөс огт өөр, энгийн даруухан залуу намайг хүлээж авсан. Монгол залуус бусдаас дутахааргүй авьяастайг баталсан үзүүлбэрээс нь хойш хоёр өдрийн дараа энэ уулзалт болсон юм. Ойролцоох кофены газар луу хамт алхах зуур түүнийг танихгүй хүнгүй болсныг мэдлээ.  Бага ангийн сурагчид хаа холоос гараа даллан мэндлэхэд Шижирээ хариу даллан инээмсэглэх нь зурагчин бид хоёрт таатай сэтгэгдэл төрүүлсэнсэн. Энэ бидний анхны, магадгүй сүүлийн уулзалт ч байж мэднэ. Учир нь тэр удахгүй дэлхийн хэмжээний уран бүтээлч болж, түүнтэй уулзах нь өвсөн дундаас зүү эрэхтэй адил болж ч мэднэ. 

Түүнтэй ярилцаж суухад аав ээж, анд нөхөр, гэргийнхээ тухай ярих бүрийд нь нүднээс нь оч гялалзаж байсныг тод санаж байна. Хайр ундарсан хүний харцнаас л тийм их оч гялалздаг байх. Хорвоог эртлэн орхисон найзынхаа дурсгалд зориулсан сэтгэл зүрх түүнийг дэлхийн тавцанд гаргах жим болсон ч байж мэднэ. Шижирээгийн ярилцлагыг уншсан нэгэн “Усны урсгал мэт сайхан энергитэй залуу юм аа” гэсэн нь түүний дотоод ертөнцийг илэрхийлсэн хамгийн товч, тодорхой дүгнэлт байв.  

Шоуны сүүлчийн шалгаруулалтын дараа Шижирээгийн үзүүлбэрийг авьяас биш хөдөлмөр гэж үнэлсэн хүмүүс цөөнгүй. Харин би тэднээс тэрслүү бодол өвөрлөн яваа. Төсөөллөөс минь хэд дахин илүү байсан учраас алгаа хорстол ташихаас өөр үйлдэл хийж чадаагүйг гэр бүлийнхэн минь л гэрчилнэ. Дараагийн “бүүм”-ийг хүлээсэн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт байгаа. Тиймээс ч Голланд, Энэтхэг, Америк, Герман, Британи, Швейцарь улсаас эхлээд дэлхий даяар түүнтэй хамтран ажиллах хүсэлт илгээж, хариугаа хүлээж сууна. Түүнийг мөрөөдөл болсон Pixar-ынхантайгаа ажиллаж, хайртай хамтлаг Jabbawockeez-тайгаа хамтарч бүжгийн хэмнэлийг үзэгчдэд мэдрүүлэн, дахин дахин “бөмбөг” тэсэлнэ гэдэгт би итгэдэг. 
Тэр цагт заавал уулзана гэж өөртөө амлая. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
19
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.