Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

16 өдөр 16 блог: “Гэхдээ зүгээр ээ” гэх үгийн цаана

"Гэхдээ зүгээр ээ" гэдэг үгний цаана ямагт ямар нэг дутуу дулимаг явдал, сэтгэл дундуур байдал, эргэлзээ оршиж байдаг.


"Гэхдээ зүгээр ээ" гэдэг үгний цаана ямагт ямар нэг дутуу дулимаг явдал, сэтгэл дундуур байдал, эргэлзээ оршиж байдаг. Та хэзээ хамгийн сүүлд хэн нэгэнд энэ үгийг хэлж байснаа санаарай. Бас сонсож байснаа. 

Хариуцлага хийгээд эмх цэгцийг ганц л үгээр сүйрүүлж болдог гэх нь ч бий. Тэр нь “Сүртэй шдээ”.

Магадгүй зарим тохиолдолд хүчирхийлэлд өртөгчид өөрийн хувь тавилангаа өөрчлөх хэрэг гардаг болов уу. Гэвч ихэнх нь хувь тавьлантайгаа эвлэрсэн байдаг нь харамсалтай.

Бага байхаасаа л ба жендерийн ил ба далд хүчирхийллийн тухай эргэн тойрны эгч нараасаа сонсож өсчээ. Заримдаа хамаатнаараа нийлэн гунигт түүхийг инээдэм болгон ярих ч тохиолдол байв. Бүгд л өнөөх “Сүртэй шдээ” гэдэг ганц л үгээр бүх зүйлийг өөрсдийн талд оруулж орхино. Сүүлдээ аль нь хүчирхийлэлд өртөгч вэ гэдэг нь мартагдаж үлдэнэ. Бүр сүүлдээ хүчирхийлэлд өртөгчийн өөрийнх нь буруу болон хувирах ч тохиолдол олонтаа гарч байхыг харсан. Энэ бол бодит байдал.

Хүчирхийлэлд өртөгч. Тэр хариуцлага эмх цэгцийг бий болгохыг хичээх ч түүний доторх хэн нэгэн “за сүртэй шдээ, энэ удаа түүний хийснийг тоолгүй өнгөр” гэж хэлнэ. Тэр “Би өвдсөн, би аз жаргалгүй байна” гэж доторх хэн нэгэнд хэлэх ч түүний ятгалагт өртөн “Гэхдээ зүгээрээ” гэж хэлээд болж өнгөрсөн асуудалд цэг тавих нь тэр.  Энэ байдал 1,2,3,4 .... тэгээд хязгааргүй удаа үргэжилнэ. 

Сэтгэл зүйн хичээл дээр “Хэн нэгэн таны өөдөөс уурлан хашгираг. Түүнийг 2 мин 40 сек л чимээгүй сонс. Түүний уур гарах болно” гэж заав. Гэвч бодит амьдралд энэ тэс өөр аж. Угаас номонд бичсэн онол жинхэнэ амьдрал дээр биелдэггүй нь харамсалтай. Үүнийг бодит байдал гэдэг. Хүмүүс өөрсдөө юу хүсэж байгаагаа ч үл мэдэх нь элбэг байтал нэр томьёонд итгэн хүний сэтгэл хөдлөлийг таамаглана гэдэг юу л бол доо…

Нөгөө талаас, хүчирхийлэлд өртсөн ба хүчирхийлэгч хоёул эмх цэгцийг тухайн орчиндоо бий болгохыг хүссэн байх. Тэгвэл тэдний нэг нь “сүртэй шдээ” хэмээн хүчирхийлдэг бол нөгөөх нь өөртөө “сүртэй шдээ” гэж хэлээд өнөөхөө уучлах. Тэдний хэн нэг нь энэ үргэлжлэлд цэг тавьж гэмээнэ түүх төгсөх биз ээ. Магадгүй тэр төгсгөл нь үхэл ч байж болох.

Зарим тохиолдолд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд өөрсдийгөө хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэхгүй байх тохиолдол ч байдаг. Өнөөх “Гэхдээ зүгээр ээ” гэсэн бодол олон дахин давтагдсаар түүнд хэзээ ч гомдохгүй, тунихгүй, хайрлахгүй байх дархлааг өөртөө бий болгоод өгчихсөөн гэсэн үг... Эсвэл эргэн тойрныхон нь түүнд “Сүртэй шдээ” хэмээн итгүүлсээр л.

Ийм нөхцөл байдлыг хэрхэх талаар нийгэм болоод энэ асуудлын тухай шийдвэр гаргах ёстой хүмүүс бодож тунгаасан байгаасай. Магадгүй монголчуудын хэлдэг “Аль алинд нь учир бий” гэдэг үгийн бодит жишээ нь энэ юм болов уу. Хэрэв тийм бол би “Гэхдээ зүгээрээ” гэдэг үг хэлдэггүй, боддоггүй нийгмийг л хүсэж байна.


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд энэхүү блогийг бичсэн Г.Чимэдлхам нь "Mild cosmetics"-ийн Брэнд менежер юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн нар Азийн АШТ-д финалдлаа
2
2 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авахад ганцхан даваа үлдлээ
3
20 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
46
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.