Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Стив Бушемигийн 60 насны ой буюу түүний амьдралын дүрэм

Нью-Йорк хотод гал сөнөөгч байсан залуу наяад оны дундуур жүжигчний гараагаа эхэлсэн юм.


Америкийн жүжигчин Стив Бушеми маш олон кинонд тоглодог. Гэхдээ найруулагч нар түүнийг туслах дүрд тоглуулахыг хүсдэг. Хэдий туслах дүр ч түүний бүтээсэн ихэнх дүрүүд үнэхээр сэтгэлд үлддэг билээ. Нью-Йорк хотод гал сөнөөгч байсан залуу наяад оны дундуур жүжигчний гараагаа эхэлсэн юм.

Стив Бушемигийн амьдралын дүрэм

“Юуны өмнө миний овгийг авч үзье. Би бол өөрөө Бусеми гэж хэлдэг. Гэхдээ жинхэнэ итали аялга нь Бушеми юм билээ. Энийг мэдэхийн тулд би Сицилид очиж байлаа”
“Би өөрийгөө модтой адил гэж боддог”

“Дотор ертөнц нь урагдсан хүмүүс надад таалагддаг. Гэхдээ хүсэл тэмүүллээр биш тэмцэл тулаанаар урагдсан хүмүүс. Нийгэмд ганцаардсан улсуудад дуртай. Тийм хүмүүсийн дүрд ч тоглох дуртай. Яагаад гэвэл би өөрөө тийм”
“Шинэ киноны зохиол ирэх болгонд би төгсгөлийг нь юуны өмнө хардаг. Миний баатрыг хурдхан цааш нь харуулах нь уу, удаан зовоох нь уу гэдгийг”

“Том Лебовски” кинонд алуулдаг шигээ алуулах би дуртай”
“Хэд хэдэн кинонд тоглосныхоо дараа ч миний үндсэн ажил гал сөнөөгч байсан. Галын газарт очоод усны шлангаа гаргах нь миний үүрэг байлаа”
“Trees Lounge” бол миний амьдралыг харуулсан кино. Ээжид их таалагдсан бол аав энэ бол агуу бүтээл гэж магтсан”

“Хэрэв чи ядаж нэг кино найруулсан бол инээмсэглэн үхэхэд хангалттай. Харин би үхэхдээ чанга инээж үхмээр байна”
“Найруулагчийн ажлаараа л амьдарч чаддаг найруулагч нарыг би үргэлж хүндэлдэг.
“Хичкокын үгийг давтан хэлэхэд “Сайн кино хийхийн тулд 3 зүйл хэрэгтэй. Сайн зохиол, сайн зохиол, сайн зохиол”

“Урам зориг хаанаас гардаг нь чухал биш. Ямар ч гэсэн ажлынхаа үр дүнгээс таашаал авч байгаа цагт”
“Намайг Роберт Олтмен үрчилж аваасай гэж хүсдэг байлаа. Тэр нэг удаа “Кино зах зээлээс 10 цент олохгүй байсан ч хамаагүй. Амжилт гэдэг бол өөр зүйл”
“Сайн үзэгч бол сайн л үзэгч. Чиний киног зургаахан хүн үзэж байсан ч тэд сайн л үзэгч”

“Тарантино, Коэны хоёр ижилхэн хүмүүс. Яриаг чинь сонсоод, толгой дохиод л. Нэг мэдэхэд тэдэнтэй хамт кино хийж байгаа мэт санагдана. Харин дараа нь тэд өөрийнхөөрөө л хийчихсэн байдаг”
“Дэлхий ертөнц шударга бус. Жишээ нь, шоронд кино үзүүлдэггүй. Ялангуяа шоронгоос оргож байгаа хэсэгтэй кино бол бүр ч үзүүлэхгүй”
“13-ны Баасан гарагт төрсөндөө би баяртай байдаг”

“Мөнгөнөөс надад таалагддагүй ганц зүйл бий. Тэр бол хүмүүсийг өөрчилдөг нь. Хорт хавдраас ч илүү өөрчилнө шүү”
“Би ер нь хэн нэгэнд зориулж бараг дуулж байгаагүй. Бараг ч гэж дээ, хэзээ ч дуулж байгаагүй”
“Сохор хүмүүс юу зүүдэлдгийг мэдэхсэн гэж үргэлж хүсдэг”
“Өөр юу ч хэлэх вэ дээ. Стив байлаа”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
18
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.