Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Урлагийн ертөнцөөр аялах нь: Венецэд гарсан Дэмьен Хёрстийн гамшгийн үзэсгэлэн

Английн уран бүтээлч Дэмьен Хёрстийн “Treasures from the Wreck of the Unbelievable” үзэсгэлэнг дэлхийд нэртэй дүрслэх урлагийн сэтгүүл Art News-ээс "гамшгийн", "сүүлийн 10 жилд гарсан хамгийн муу контемпорари үзэсгэлэн" хэмээжээ.


Венецийн биенналийн үеэр Палацо Грассид дэлгэгдсэн Английн уран бүтээлч Дэмьен Хёрстийн “Treasures from the Wreck of the Unbelievable” үзэсгэлэнг дэлхийд нэртэй дүрслэх урлагийн сэтгүүл Art News-ээс "гамшгийн", "сүүлийн 10 жилд гарсан хамгийн муу контемпорари үзэсгэлэн" хэмээжээ.

Нэгдүгээр зууны үед Сиф Амотан II хэмээх нэртэй алдуул боол өөрийн цуглуулсан асар их хэмжээний гар урлал болон урлагийн бүтээлүүдийг тээвэрлэж яваад усан онгоц нь живсэн, өөрөөр хэлбэл асар том музей тэр чигтээ далайн гүнд живсэн түүх байдаг. Тэдгээрийг далайн гүнээс олж авахад цуглуулгууд нь далайн хавч, ургамал, сувд, зэв зэрэгт идэгдэн, наалдац үүсч өөр төрлийн сонирхолтой бүтээлүүд болон хувирсан байжээ. Дэмьен Хёрст энэ түүхээс сэдэл аван бүтээлүүдээ 10 орчим жилийн туршид туурвиж, хэдэн арван сая доллар зарцуулсан байна.     

Венецэд 5-р сард болсон биенналийн нээлтийн үеэр энэ үзэсгэлэнгийн талаар нэлээд шуугиан дэгдээж зарим хүмүүс "агуу", "гайхамшигтай" хэмээн шагширч байв. Харин Англи гаралтай энд тэнд ажилладаг куратор, урлаг судлаач зарим танилууд маань "Ийм их цаг, мөнгө, хүн хүч зарж бүтээсэн, хоосон, хиймэл, утгагүй, бас их зантай үзэсгэлэнг Венецийн биенналийн үеэр дэлгэх нь зохистой эсэх талаар өдөржингөө маргалдаад, байх нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэд хүрлээ. Яагаад гэвэл мөнгөний төлөө сүнсээ худалдсан иймэрхүү үзэсгэлэн урлагийн ертөнцөд том байр суурь эзэлсээр ирсэн. Тиймээс ч Венецэд тавигдсан үзэсгэлэнгүүдтэй сөргөлдөн олон асуудлыг босгож байгаа нь чухал юм" гэж хэлцгээсэн нь яг л гол руу цохих шиг санагдав.

Ажил маш ихтэй байсан болохоор тэр үед энэ үзэсгэлэнг үзэж амжаагүй. Хэдийгээр үзээгүй ч, Дэмьен Хёрстийн талаар бага сага уншиж сонссоны хувьд гайхамшигтай эсэхэд нь эргэлзэж байв. Харин саяхан 11-р сард болсон хаалтын үйл ажиллагааны үеэр үзээд Англи найз нарын маань хэлсэнчлэн “Ийм үзэсгэлэн гаргаснаас мөнгийг нь Зимбабвед өгвөл таарна” гэж өөрийн эрхгүй бодож билээ.

Энэ үзэсгэлэнг олон нийтэд дэлгэснээс нь хойш асар их шүүмж бичигджээ. Түүнээс олон улсад нэлээд хүлээн зөвшөөрөгддөг Art News дээр “Бүтээлийн гүйцэтгэлийн хувьд өндөр зэрэглэлийн болсон. Хёрстийн боловсруулсан эдгээр дүрслэлүүд нь ямар ч амьгүй, төгс гүйцэтгэлүүд нь ‘цаг хугацаа, мөнгөний гарз’-ын бэлэг тэмдэг болж хувирсныг харахаар сэтгэл өвдөм. Түүнчлэн шүр, хавч зэргийг дуурайж хийсэн нь тийм ч бодит болж чадсангүй, зарим нэг амюзмент парк дээр ч иймэрхүү юм олдож магад.” гэж бичсэн бол Art in America дээр бичсэнээр “Өнөөгийн худал мэдээллийн эрин үед энэхүү үзэсгэлэн нь ‘жинхэнэ болон үнэн’ зүйлсийн талаар олон асуудлыг хөндөж байна. Дэмьен Хёрст яг хэн бэ, түүний зорилго яг юу вэ гэдэг нь хэзээ ч тодорхой байгаагүй. Нэг минутад тэр хаан болж харагдаж, төдөлгүй нэр төрийн төлөө хөөцөлдсөн алиа салбадай болж хувирдаг. Түүний алдар хүндийн төлөөх тэмүүлэл, худалдааны чанартай бүтээлүүд нь ямар ч үгүйсгэлийг цохиж чадахгүй. Тэрээр урлаг мөнгөнөөс илүү хүчтэй гэдгийг батлах гэж байнгын оролдлого хийдэг ч түүний үзэсгэлэн нь түүнийг шоумэн гэдгийг дахин баталлаа. Баян цуглуулагчийн бэлгийн дэлгүүр дотор яваа мэт сэтгэгдлийг тасралтгүй төрүүлэх энэхүү үзэсгэлэн Хёрстийн хувь хүний ертөнцөөр аялах гайхалтай боломжийг олгож чаджээ” гэж бичсэн байна.

Мөнгө, материал, хүний хүчээр зодсон, “Контемпорари маягийн харагддаг”, мөн чанар гэх зүйлээр ядуухан, хэсэг бүлэг хүмүүст таалагдах аргаа олсон, сүнсгүй бүтээлүүд манайд ч байдгийг нуух юун.

Б.Гантуяа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
34
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.