Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

А.Венгер “Хөлбөмбөгчид сүмогоос суралцах хэрэгтэй”

Өрсөлдөгчөө хүндэлж байгаа болохоор сүмочид хэчнээн баярласан ч сэтгэлээ ил гаргадаггүй.


Өнгөрсөн амралтын өдөр Английн Манчестер хотод болсон дерби буюу “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити” багуудын тоглолтын дараа тоглогч, дасгалжуулагч нарыг хамарсан зодоон гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Өрсөлдөгчийнхөө талбай дээр 2-1 харьцаатай ялалт байгуулсан “Сити”-гийнхэн баяраа хэт их тэмдэглэсэн нь улаан чөтгөрүүдэд таалагдаагүй. Дасгалжуулагч Моуриньо хувцас солих өрөөнд нь очиж, хаалгач Эдерсонтой муудалцан, 20 гаруй хүн оролцсон зодоон болсон гэж Английн сонингууд мэдээлсэн. Моуриньо савтай усаар цохиулж, сүү цацуулсан бол “Сити”-гийн туслах дасгалжуулагч Артета нүүрэндээ цохиулж, цусандаа хутгалдсан байсан гэнэ. Цагдаа нар ирээгүй бол цаашдаа юу болох байсныг бурхан л мэдэх биз ээ.

Энэ талаар хэвлэлийн бага хурал дээр “Арсенал” багийн дасгалжуулагч Арсен Венгерээс асуухад тэр “Хөлбөмбөгчид сүмогоос суралцах хэрэгтэй” гэж хариулсан юм. Венгер 1995-1996 онд Японы “Нагоя Грампус” багийг дасгалжуулж байсан төдийгүй Японы шигшээ багийн дасгалжуулагчид нэр дэвшиж явсан хүн.    
Арсен Венгер “Том тоглолтод ялагдсаны дараа өрсөлдөгч багийнхан бөөн баяр болон хашгарч байгааг харахад хэцүү байдаг. Сүмод хэн ялсан нь мэдэгддэггүй.  Тийм болохоор би Японд байхдаа сүмо үздэг байсан. Яагаад гэвэл дахиад хэлэхэд сүмогийн ертөнцөд хэн ялсан нь мэдэгдэхгүй. Өрсөлдөгчөө хүндэлж байгаа болохоор хэчнээн баярласан ч сэтгэлээ ил гаргадаггүй. Энэ бол харилцан хүндлэх, нэгнээ бодох, дайснаа ч хайрлах ёс заншлын маш чухал зүйл юм. Хөлбөмбөгт ч их хэрэгтэй. Сүмод ёкозүна аварга гэж бий. Ёкозүна болно гэдэг шилдгүүдийн дундах шилдэг гэсэн үг. Жилд 6 болдог башёгийн доод тал нь 2-т нь түрүүлэхгүй бол болохгүй. Ёкозүна болоход хүч чадлаас гадна биеэ авч явах байдал, сэтгэл зүй гээд өөр олон зүйл шаардлагатай. Хэрэв зөв зүйтэй байхгүй бол түрүүлсэн ч ёкозүна болж чадахгүй” гэж ярьсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
41
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.