Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Зарим иргэн ташаа мэдээлэл тарааж байна.




Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор Авто худалдааны цогцолборыг байгуулсан юм. Байгуулагдсанаасаа хойш тус цогцолборийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан юм. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн оны есдүгээр сард Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг эржимжүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу импортын авто машины бичиг баримт бүртгэл, шинээр дугаар олгох, татвар, даатгал зэрэг төвлөрсөн үйл ажиллагаа явагдаж эхлээд байгаа юм.

Гэвч Улаанбаатар хотод байгаа зарим авто худалдааны жижиг төвүүд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Тухайн төвүүд дээр үйл ажиллагаа явуулж буй худалдаа эрхлэгчдэд тал бүрээр нөлөөлөн Авто худалдааны цогцолборын талаар ташаа мэдээлэл тарааж байна.

Иргэд болон худалдаа эрхлэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс өнөөдөр Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хэвлэлийн хурал хийсэн юм.
“Авто худалдааны цогцолборийн бүтээн байгуулалт явагдаад 4 дэх жилдээ явж байна. Бидний хувьд тус цогцолборт хөрөнгөө оруулсан бизнес эрхлэгчид. Төр засгийн гаргасан шийдвэрт итгээд хөрөнгө мөнгөө оруулсан. Энэ төсөл нь маш зөв зүйтэй ажил. Өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдээд, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, ажил нэлээд урагштай явж байна. Засаг даргын шийдвэрийн дагуу Авто худалдааны цогцолборт импортын авто машины бичиг баримтын бүртгэл, дугаар олгох, татвар, даатгал, зэрэг төвлөрөн ажилласан.
Нэг хэсэг Авто худалдааны төв зогсонги байдалд орсон байсан. Харин нийслэлийн Засаг дарга С.Батболд тодорхой шийдвэрүүдийг гаргаснаар Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа зогсохгүйгээр цаашид явах юм байна гэсэн итгэл худалдаа эрхлэгчдэд төрж эхэлсэн. Жишээлбэл Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлан, төвийн дулаанаар хангахаар нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан.

Хотын зүгээс зөв зүйтэй ажлыг хийж хэрэгжүүлээд явж байгаа боловч зарим нэг газарт очоод ажил гацах явдал гарч байна. Жишээлбэл бидний хэлдгээр 1000 машины зогсоол буюу “Даяар хас” ХХК нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Улаанбаатар төмөр зам нь уг өөрийн мэдлийн газрыг гарсан зураг төслийнхөө дагуу төмөр замын төв буудлын авто машины өргөтгөсөн стандартын зогсоол барьж ашиглах үүрэг хүлээж нийслэлээс тухайн газрыг шийдвэрлүүлж авсан. 2016 оноос хойш Даяар хас компанийн гэрээ дуусч, үйл ажиллагааг зогсоо, төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаагаа явуулна хэмээн удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Түүгээр барахгүй шүүхэд хандсан байдаг. Шүүхээс тухайн газрыг УБТЗ-ын мэдэлд шилжүүлж, газраа чөлөөл гэсэн шийдвэр гарсан. Гэтэл тус компани хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар ирсэн” хэмээн Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Д.Бадрал ярилаа.

Мөн “Нийслэлийн иргэд авто худалдааны үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлж нэгдсэн зохион байгуулалтад орох нь зөв хэмээн үзэж байгаа юм. Харин авто худалдааны бизнес эрхлэгчид бид нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах шаардалга байна” гэдгийг онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
48
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.