Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эцэг эх нь царайлаг бол ОХИН хүүхэд төрөх магадлал өндөр байдаг

Та хэрвээ царайлаг бол охин хүүхэдтэй болох магадлал өндөр юм байна шүү.


Үнэнийг хэлэхэд би ч гэсэн гэр бүлдээ цор ганц эмэгтэй хүүхэд болж төрсний хувьд эцэг эхийгээ тун царайлаг хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрч чадна. Ер нь л эцэг эх, эмээ өвөөгийнхөө зургийг харах сайхан байдаг шүү дээ. Харин би саяхан энэ мэдээллийг олж уншсан юм. Хэрэв эцэг, эх хоёр нь царайлаг, сэтгэл татам хүмүүс бол охин хүүхэд төрүүлэх магадлал харьцангуй өндөр байдаг гэнэ.

Эцэг эхээс бид ген гэх зүйлийг өвлөн авдаг. Тэртээ 1958 оны гуравдугаар сард Сатоши Каназава гэх судлаач 17,000 хүүхэд дээр судалгаа явуулсан байна. Мэдээж эцэг эхийг нь ч мөн үүнд хамруулсан ба бусдын хувьд "онцгой сэтгэл татам" хэмээн үнэлэгдсэн хосуудын анхны хүүхэд дийлэнх нь охин байжээ. Дэлхий дээр амьдарч буй дийлэнх моделууд охин хүүхэдтэй гэсэн судалгаа ч мөн байна. 

Мөн нэгэн судалгаагаар цаг үе өнгөрөх тусам эмэгтэйчүүд илүү царайлаг болж буйг онцолсон байна. Учир нь өнөө үед төрөлт нэмэгдэж, үүнийгээ дагаад сэтгэл татам эмэгтэйчүүд ч мөн ганц биш олон хүүхэд төрүүлэх сонирхол ихтэй болсон байна.

Судалгааг явуулж байсан Сатоши Каназава хүүхэд эцэг эхийнхээ хамгийн давуу гэсэн талуудыг өвлөн авдагт итгэдэг байна. Харин гадаад төрхөөс илүүтэй хүч чадал, мэдрэмж өндөртэй хүмүүсийн анхны хүүхэд эрэгтэй байх магадлал өндөр байдаг. 

Мэдээж энэ судалгааг хүн бүхэн дэмжээгүй. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 хүний жагсаалтыг гаргаж байсан нэгэн эрхэм анхны хүүхдүүд нь харин ч эрэгтэй төрдөг хэмээн сөргүүлж байжээ.

Эх сурвалж: dailymail.co.uk

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
1
0
0
0
0