Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фэйсбүүкт олон дагагчтай болох 8 НУУЦ АРГА


Фэйсбүүк хэрвээ улс байсан бол хүн амаараа дэлхийд 4-т бичигдэх том гүрэн болжээ. Өнөөдөр дэлхийн дундаж иргэн 3-4 цагийг цахим орчинд, 1-3 цагийг фэйсбүүкт өнгөрүүлдэг талаар судалгаа ч бий. Энэ улсад хэрхэн хамгийн олон дагагчтай, нэр нөлөөтэй болж болохыг “Форбес” сэтгүүлийн нийтлэлч Дэвис Хочман зөвлөжээ. 

1. Цагийн мэдрэмжтэй байх

Related image

Нийт хэрэглэгчдийн фэйсбүүкт орох оргил цагийг мэдэж байх хэрэгтэй. Олон нийт хамгийн ихээр оройны 6-9 цагт тус сүлжээнд ордог тул энэ үед зураг, постоо нийтэлбэл илүү хандалт авах магадлалтай юм. Долоо хоногийн хувьд пүрэв ба баасан гараг оргил цагт тооцогдоно. 

2. Нийтлээд устгах

Нэг пост нийтлээд 1 цагийн дотор сэтгэлд үл хүрэх хэмжээний лайк, хандалт авч байвал тэр дор нь “үгүй хийх” хэрэгтэй. Ингэхдээ өөрийн дагагч, ерөнхий хандалттай харьцуулан тооцоолохоо бүү мартаарай.

3. “Том” асуулт асуух

Related image

Бусдын хариулж чадахуйц боловч үнэ цэнэтэй ухаалаг асуулт асуугаарай. Эсвэл олон нийтийн дунд маргаан мэтгэлцээн төрүүлэхүйц хүчтэй асуудлын талаар тодорхой байр сууриа илэрхийлээрэй.

4. Постуудаа хязгаарлах

Хэт олон пост, олон талын зураг дагагчдыг тань залхааж мэднэ. Тиймээс өдөрт 2 хүртэл хэмжээний пост байхад хангалттай. Хэсэг хугацаанд завсарлаж, ор сураггүй алга болох ч сайхан санаа. Дагагчид тань таныг үгүйлэх болно.

5. Алдартантай зургаа даруулах

“Ухаангүй” сонсогдож магадгүй юм. Гэхдээ энэ үнэн. Олон нийт өөрийн мэдэлгүй таны зургийг од болгоно гэж мэд.

6. Хэт их эффектээс татгалз

Төрөл бүрийн эффектийн үе ард өнгөрсөн. Өөрийн зургаа оруулахдаа аль болох цэвэрхэн, бодит дүр бүтээхийг эрмэлзээрэй. 

7. Өөр бай.

Ихэнх хүмүүс нийгмийн сүлжээнд ямар байдаг вэ? Тэдэнтэй ижил харагдахаас болгоомжил. Бусдын аль хэдийн нийтэлсэн зураг, пост хэнд ч сонин биш. Өөрийн ялгарах давуу талаа бүтээгээрэй. Ингэхдээ өөрийг тань тодорхойлох нэг чиглэлээр дагнавал бүр ч содон байх болно. 

Related image

8. Гэхдээ бусдыг дэмж.

Хэн нэгний оруулсан зүйл танд таалагдвал дуртай байгаагаа илэрхийлэн бусадтай хуваалцан, сэтгэгдэл бичихээс бүү төвөгшөө. Ихэнх хүмүүс өөрийнх нь зураг дээр лайк дарсан хүнийг олонх хүнээс илүү анзаарч хардаг. 

Эх сурвалж: Forbes.com

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
4
4
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.