Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Шилдэг хэлцэл” шагналыг "Монгол зэс" корпораци хүртлээ

“Bloomberg Awards-2017” арга хэмжээ болов.


Монгол Улсын эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгчдийг дэлхийн хэмжээнд таниулах үүднээс “Bloomberg TV Mongolia” телевизээс санаачилсан “Bloomberg Awards” арга хэмжээг өчигдөр амжилттай зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Bloomberg Awards”-ын энэ удаагийн шагналын эздийг 10 номинациар шалгаруулав. 

"Монгол зэс" корпораци ОХУ-аас Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирснаараа “Шилдэг хэлцэл”-ийн эзэн боллоо. Энэ нь гадаад зах зээлд хийсэн Монголын түүхэн дэх хамгийн том худалдан авах ажиллагаа, хэлцэлд тооцогдож байна.

ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшиж байсан 49 хувийг Монгол Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлсний дараа Хятадын болон Казахстаны компаниудтай "Монгол зэс" корпораци хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцож, ялалт байгуулсан юм. Оросын талын 49 хувийг “Монголын зэс” үндэсний компани худалдаж авснаар 43 жилийн дараа “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд ирсэн билээ.

Түүнчлэн, “Шилдэг компани”-аар “Sky Trading”, “Friendly Mart”, Чингис хаан зочид буудал, “Skytel”-ийг эзэмшдэг “Алтай Холдинг” шалгарав. Тус компани мөн БНСУ-ын жижиглэн худалдааны тэргүүлэгч сүлжээ “E-Mart”-ийг оруулж ирээд байгаа юм.
Хэрэглээний болон бизнесийн бүх төрлийн зээлийн хүүг бууруулах, банкны зарим үйлчилгээний шимтгэлийг чиглэх ажлыг хэрэгжүүлсэн Хасбанкны Гүйцэтгэх захирал М.Болд “Шилдэг эдийн засагч” алдрыг хүртлээ. Ногоон санхүүжилт, ногоон зээлийн чиглэлээр хийсэн ажлуудыг нь өндрөөр үнэлж, шагнасан байна.

“Шилдэг хөрөнгө оруулагч”-аар "Монголын алт" группийн үүсгэн байгуулагч Б.Нямтайшир нэрлэгдлээ. Хөрөнгө оруулалтууд нь импортыг орлох том бүтээн байгуулалтыг боломжтой болгосон байна. 2017 онд "Монголын алт" компани Дорноговь аймагт жилд нэг сая гаруй тонн цемент үйлдвэрлэх чадалтай "МАК цемент" үйлдвэрээ ашиглалтад оруулсан юм. 

“Шилдэг менежмент”-ээр Монголын хөрөнгийн зах зээл дэх томоохон хэлцэл хийсэн “Шунхлай групп”-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан шалгарсан бол “Шилдэг бүтээн байгуулалт”-ын шагналыг "Алтай групп" ХХК хүртлээ. Мөн “Шилдэг Гүйцэтгэх захирал”-аар 5300 гаруй хүнийг ажлын байраар хангасан, 8000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй хамтран ажилладаг “Номин Холдинг” компанийн Гүйцэтгэх захирал Ш.Баярсайхан шалгарчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
18 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
19 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
44
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.