Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадын гуйлгачид мобайлаар мөнгө авдаг болжээ

Та уучлаарай бэлэн мөнгө алга гээд гуйлгачингаас зугтчихдаг байсан бол одоо чадахгүй.


“Мөнгө хайрлаач. Буянтнууд аа. Бэлэн мөнгө байхгүй юу? Зүгээр зүгээр мобайлаар шилжүүлж болно” Улс орон хөгжин цахимжаад эхлэхээр ийм болдог аж.
Та уучлаарай бэлэн мөнгө алга гээд гуйлгачингаас зугтчихдаг байсан бол одоо чадахгүй. Хятадын гуйлгачид одоо гар утас, QR-кодоор зэвсэглэсэн.

Шаньдун мужийн Цзинань хотын гуйлгачид техникийн талаасаа тун сайн тоноглогдсон. Тэд жуулчид цугладаг дүүрэгт очиж, QR-кодтой самбар барин зогсдог. Alipay, WeChat Wallet болон бусад мобайл төлбөрийн системтэй хэн ч тэдэнд мөнгө шууд шилжүүлж болно.

Тэд гуйж мөнгө аваад зогсохгүй тухайн кодыг сканердсан тоогоороо орон нутгийн компаниас хувь авдаг. Тэр компани нь мөнгө шилжүүлсэн хүмүүсийн профайлыг WeChat-аас авч,  жижиг бизнесийнхэнд зарна. Нөгөө хэд нь энэ мэдээллийг зар сурталчилгаа тараахдаа ашигладаг байна.

Нэг хүн мөнгө шилжүүлэхэд 0,1-0,22 доллар авдаг гэхээр сардаа 685 доллар олдог гуйлгачин ч байдаг гэнэ.
Гадаадынханд гайхалтай санагдаж болох ч Хятад улс мобайл төлбөрийн тоогоороо аль хэдийнэ Америкийг даваад гарчихсан. Тэд таксины төлбөр, зочид буудлын цайны мөнгөө ч мобайлаар хийдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
44
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.