Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Авьяаслаг Азиуд” шоуны ялагч "The Sacred Riana"-гийн тухай 9 БАРИМТ

Айшгийн үзүүлбэрээрээ олныг гайхшруулсан Риана Антонет гэж хэн бэ?


“Авьяаслаг Азиуд-2017” шоуны ялагч Индонез улсаас төрлөө. Сэтгэл түгшээм аймшгийн үзүүлбэрээрээ үзэгч, шүүгчдийг гайхшруулсан “The Sacred Riana” буюу  Риана Антонет шоуны ялагчаар тодрон, 100 мянган ам.долларын эзэн боллоо. Түүний талаар олны төдийлөн мэдэхгүй 9 баримтыг хүргэж байна. 

1. Тэр Жакарта хотод 1992 оны долдугаар сарын 13-нд төрсөн. Одоо 25 настай.

Image result for the sacred raina

2. Тэр АНУ-ын алдарт илбэчин Дэвид Копперфильдийг шүтэн биширдэг. Дэвид 20 гаруй Эммигийн шагналын эзэн билээ.

Image result for дэвид копперфильд

 3. 1998 оны “Ringu” гэх Японы аймшгийн киноны Садако Яамамура гэх дүрээс сэдэвлэн урт үстэй, жихүүдэс төрүүлэм дүр төрхөө бүрдүүлжээ. 

the ring samara morgan GIF

4. Тэр анх 2014 онд “Next Mentalist” гэх шоунд орсноор олонд танигдсан. Тус тэмцээнд 2-р байр эзэлжээ. 

Image result for riana next mentalist

5. Үүнээс өмнө 2012 онд “Stand Up Magician” болон бусад шидийн үзүүлбэрийн тэмцээнд оролцож байв. 

Image result for riana stand up magician

6. Риана Индонезийн Санта Урсула дунд сургуулийг төгсөн, Бунда Мулиагийн Их сургуульд дээд боловсрол эзэмшжээ.

Related image

7. Тэр инстаграмдаа 62 мянга гаруй дагагчтай бол өөрөө ердөө 5 хүнийг л дагадаг. 

 8. Түүний аав шидтэн байсан тул багаасаа л ид шидийн ертөнцийг сонирхон дурлах болсон байна.

 9. Тэр шоуны турш нэг ч инээгээгүй. “Авьяаслаг Азиуд” тэмцээний үеэр тэр барагтай бол нүүрээ ил харуулаагүй бөгөөд тэмцээний ялагчаар зарлахад ч инээж, баярлаагүй юм.

Made at FreeGifMaker.me

"The Sacred Riana"-гийн эцсийн шатны үзүүлбэр

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
32
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.