Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хуурамч барааг таньдаг сканертай боллоо

Энэ стартапыг бүтээгчид цүнхнээс гадна гар утас, хүрэм, гутал, машины сэлбэг дээр туршилт хийсэн нь амжилттай болсон гэнэ.


Орчин үеийн зах зээл хуурамч бараагаар хахаж цацаж байна. Гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд эм тариа ч ориг эд ховор болжээ. Энэхүү хуурамч барааны ихэнх хувь нь эмэгтэй гар цүнхэнд оногддог байна. “Louis Vuitton”, “Chanel” брэндийн цүнхийг маш сайн дууриалгадаг болсон тул оригийг нь хуурамчаас ялгахад тун амаргүй. Тэгвэл Нью-Йорк хотын их сургуулийн эрдэмтдийн шинэ бүтээл хуурамч бүтээгдэхүүнийг танд ялган зааж өгнө. Тус сканер хүний нүдэнд харагдахгүй онцгой шинжүүдээр нь ориг барааг ялган тодорхойлдог.

“Entrupy” сканерийн аппликейшнийг ухаалаг утсандаа суулгаад цүнхний гадна дотор талыг сканердахад тухайн цүнхний бүх мэдээллийг танд өгөх юм. Материал, загвар, оёдол, серийн дугаарыг гарган ирж, өөрийн нөөцөнд байх дэлхийн хамгийн том брэндүүдийн 30 мянга гаруй цүнхний сая орчим зурагтай харьцуулан, ориг эсэхийг тогтооно. “Entrupy”-ээс мэдээлснээр шинэ сканерийн ориг барааг тогтоох чадвар өнгөрсөн наймдугаар сард  98,5% хувьд хүрсэн байна.

Энэ стартапыг бүтээгчид цүнхнээс гадна гар утас, хүрэм, гутал, машины сэлбэг дээр туршилт хийсэн нь амжилттай болсон гэнэ. Тэгэхээр бид удахгүй жинхэнэ ориг барааны ертөнцөд амьдардаг болно.

Одоогийн байдлаар энэ сканерийг нийтэд зарж боруулахгүй байгаа. Том үйлдвэр компаниудад зээлээр өгч, барааныхаа чанарыг нийтэд батлан харуулах боломж олгож байгаа юм. Сард 5 сканер хийхэд 99 доллар, 30 сканер 399, 100 сканер хийхэд 999 доллар гэсэн ханштай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
31
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.