Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

54 нас хүрч байгаа Брэд Питтийн талаарх 10 баримт

Питт Гвинет Пэлтроутой сүй тавин, Женнифер Энистонтой гэрлэж байв.


Энэ сарын 18-нд жүжигчин, Холливудын сайхан эрчүүдийн нэг Брэд Питт 54 нас хүрлээ. Түүний талаарх 10 баримтыг толилуулж байна.

1. Уильям Брэдли “Брэд” Питт Оклахомад төрж, Миссурид өссөн. Аав нь ачааны мшины жолооч, ээж нь дунд сургуулийн сэтгэл зүйч байв. Амралтын өдрөөр гэрбүлээрээ баптист сүмд очиж, залбирал үйлддэг байжээ. Брэд эх нутгаа “Гол, уул нуруутай Марк Твен, Жесси Жеймсийн орон” гэж тодорхойлсон байдаг.
2. Сургуулиа төгсөөд Питт Миссуригийн их сургуулийн сэтгүүлчийн ангид элссэн ч дипломоо авахаас хоёрхон долоо хоногийн өмнө хаяад Лос-Анжелест очиж, жүжигчин болсон юм.
3. “Даллас” хэмээх цувралаар гараагаа эхэлсэн Питт “Тельма ба Луиза” киноны зальтай залуу Ридлигийн дүрээр анх тодорсон юм. Энэ дүрийн төлөө тэр Жонни Депп, Том Круз, Шон Пенн, Жорж Клуни нарыг ялж, Жина Дэвистэй хайр дурлалын үзэгдэлд тоглосон билээ. Ингээд л маргааш нь тэр Холливудын секс бэлгэ тэмдэг болон сэрсэн юм.

4. Питт дандаа сайхан залуугийн дүрд тоглоод байсангүй. Алуурчин, цагдаа, сэтгэл зүйч зэрэг янз бүрийн дүр бүтээж байсныг хэлэх хэрэгтэй.
5. Алдар хүндээ Брэд шууд ашигласангүй. “Танилц, Жо Блэк”, “Түвдэд 7 жил” зэрэг кинонд хэдэн зуун мянган доллараар тоглож байгаад ерөөд оны сүүлчээр “Fight Club” киногоор од болсон. “Түвдэд 7 жил” кинонд тоглосны улмаас тэр Хятадад орох эрхээ хасуулсан.

6. Питт “Fight Club”-д тоглохын тулд бокс, таэквондогоор хичээллэж байв.

7. 2000-аад оны сүүлээр тэр Холливудын жинхэнэ элит жүжигчдийн тоонд багтсан. “Оушений 11 найз”, “Трой”, “Мистер миссис Смит” кинонд тоглож, Оскарт нэр дэвшин, Венецийн кино наадмын шагнал хүртлээ.
8. Жүжигчний авьяасаас нь гадна түүний хувийн амьдрал олны сонирхлыг ихэд татдаг болсон. Питт тэр үед насанд хүрээгүй байсан Жульетта Льюис, боксчин Майк Тайсоны хуучин эхнэртэй болзож, Гвинет Пэлтроутой сүй тавин, Женнифер Энистонтой гэрлэж байв.

9. Энистонтой салахдаа тэр хамтран байгуулсан продюсерийн компани “Plan B”-гээ авч үлдэж чадсан юм. Продюсерийн талбарт тэр тун их амжилт олсон. "Moonlight”, “The Departed”, “12 Years a Slave” кононууд Оскар хүртэж,  “World War Z” түүний хамгийн их орлоготой кино болсон юм.

10. 2000 онд Питт “People” сэтгүүлээс гаргадаг “Хамгийн тачаангуй залуу” шагналыг хоёр удаа хүртсэн анхны хүн болж, таван жилийн дараа өөрийн алдар хүндэд дүйцэхүйц эмэгтэйтэй учирсан билээ. Брэд, Анжелина Жоли нар зургаан хүүхэд өсгөн хүмүүжүүлж байсан ч харамсалтай нь өнгөрсөн оны есдүгээр сард салсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
22
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.