Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Шинэ жилээр өгөхөд тохиромжтой 10 бэлэгний санаа

Тансаг бас үнэ цэнэтэй.


Шинэ жилийн баярын хамгийн сайхан нь таны хувьд юу вэ? Өгөхийг тэсэн ядан хүлээсэн тэр л бэлгээ хайртай хүмүүстээ өгөөд тэднийхээ инээмсэглэхийг харах мөч хамгаас жаргалтай байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү онцгой мөчийг тань төгс байлгах гайхалтай бэлгийн санаануудыг танилцуулъя.

1. Shiseido брэндийн "Арьсны дархлаа сэргээгч"

Гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэх нь хайртай хүндээ анхаарал халамж тавьж буйн илэрхийлэл юм. Тэр тусмаа Японы арьс арчилгааны Shiseido брэндийн 20 жилийн судалгаа шинжилгээний үр дүнд арьсанд өөрөө өөрийгөө хамгаалах чадварыг нь буцаан олгосон бүтээгдэхүүн болох арьсны дархлаа сэргээгч Ultimune Power Infusing Concentrate серум болон зовхины эргэн тойрны арьсны дархлааг сайжруулах зовхины серумыг хайртай ханьдаа, ээждээ бэлэглэвэл хамгийн ихээр баярлах нь гарцаагүй юм.

Үнэ: 272’000₮ /Багцаараа 320’000₮-өөс хямдраад/

2. "My Burberry Blush" тансаг үнэртэн

Burberry брэндийн 2017 онд худалдаанд гаргасан, цэцэгсийн сэнгэнэсэн үнэрийг өөртөө шингээсэн энэхүү гайхалтай үнэртэн нь сэтгэл санааг сэргээж яг л цэцэрлэгт хүрээлэнд буй мэт цэвэр агаарыг хайртай хүнд тань бэлэглэх учир бүсгүй хүн бүрийн сэтгэл догдлон авах бэлэгт яах аргагүй багтах юм.

Үнэ: 151’920₮ /189’900₮-өөс хямдраад-30ml/

3.  Монаккогийн Misaki брэндийн тансаг сувдан гоёл

Эрт дээр үеэс сувдан гоёл нь охид бүсгүйчүүдийн эрхэмсэг, тансаг байдлын илэрхийлэл болсоор ирсэн. Монаккогийн Misaki брэнд нь сувдны классик хэв маягыг эвдэн өөр түвшинд хэрэглэгчдэд харуулж чадсанаараа онцлогтой. Бусдаас онцгой, хараа булаам харагдуулах шинэ загварын сувдан гоёлуудаас өөрийн хайртай хүндээ сонголтоо хийгээрэй.

Үнэ: 803’840₮ /1’004’800₮-өөс хямдраад/

4. Mr. Burberry үнэртний багц

Ажил хэрэгч, өөртөө итгэлтэй их хотын залуу болгон сүрчгийг маш их анхаарч сонгодог болсон. Та хайртдаа хэрхэн, юу авахаа мэдэхгүй байвал хамгийн оновчтой сонголт бол үнэртэй ус юм. Тэр дундаа дэлхийд алдартай Burberry брэндийн тухайн оны онцлох сүрчиг болох Mr.Burberry нь амтлагч модлог ангилалд багтах ба аав, ах, хайртдаа сонгох хамгийн гайхалтай бэлэг байх болно.

Үнэ: 251’000₮ /279’900₮-өөс хямдраад- Mr Burberry EDT-100ml болон Deodorant Stick-75g/

5. Sisley брэндийн шинэ коллекц /For her/

Хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай бүсгүйчүүдийн илэрхийлэл болсон SISLEY брэндийн  FW2017 цоо шинэ коллекцоос ээлжит бэлгийн санаагаа танилцуулж байна. Ажил хэрэгч болон үдшийн, өдөр тутмын гээд л байнга хувцаслалтын стилээ өөрчилж, хувьсан өөрчлөгдөх дуртай бүсгүйчүүдэд SISLEY брэндийн бүрдүүлсэн дээрх имидж гарцаагүй таалагдана гэж найдаж байна.

Үнэ:

Жакет 337’900₮

Юбка 252’900₮

Цамц 195’900₮

6. Shiseido брэндийн Залуу арьсны ЦОО ШИНЭ багц

Shiseido брэндийн WASO залуу арьсны багц нь Японы уламжлалт эрүүл хоолны философоос санаа аван бүтээгдсэн ба бүх найрлагуудыг ургамлын үндсэн шим тэжээлийг нь алдагдуулахгүйгээр нарийн технологиор гарган авсан. Мөн эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүс хэрэглэх боломжтой тул та хайртай хүүдээ, эсвэл охиндоо ч бэлэглэхэд тохиромжтой юм.

Үнэ: 328'950₮ /387’000₮-өөс хямдраад/

7. Versace Bright Crystal үнэртэн

Италийн загварын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг болох Versace брэндээс 2006 онд гаргасан Bright Crystal үнэртэн нь жимслэг цэцэгс ангиллын сүрчиг бөгөөд дэлхий даяар олон сая бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж, үнэртэнд дурлагсдын цуглуулгад зайлшгүй багтсаар ирсэн. Шинэ жилийн үдшийг тань онцгой болгож, хайртай эмэгтэйг тань маш ихээр баярлуулах хамгийн нандин бэлэг Bright Crystal үнэртэн байх болно.

Үнэ: 148’720₮ /185’900₮-өөс хямдраад-50ml/

8. Sisley брэндийн шинэ коллекц /For him/

Шинэ үеийн залуус эд хөрөнгө гэхээсээ илүү адал явдал, амьдралын туршлага эрэлхийлэх болсон. Ямар нэгэн дүрэмд баригдахыг хүсдэггүй, хором бүрийг сонирхолтой өнгөрөөхийг хүсдэг шинэ мянганыхан өөрсдийнх нь хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх өвөрмөц дизайнтай, чанартай хувцас сонгодог болсон ба та хүүдээ, эсвэл хайртдаа Sisley брэндээс сонголт хийж шинэ жилийн нандин мөчийг нь бэлэглээрэй.

Үнэ:

Пиджак 535’900₮

Кет        202’900₮

Зангиа    82’900₮

Цамц    139’900₮

Жинс    224’900₮

9. Montblanc брэндийн тансаг цуглуулга /For him/

Montblanc брэндийн уран дархчууд тансаг зэрэглэлийн үзэг, цаг, үнэт эдлэл, арьсан эдлэлээ бүтээхдээ эд эс бүрийг нь гар ажиллагаагаар хийж, алт, мөнгө, титан, очир эрдэнэ зэрэг хамгийн үнэ цэнэтэй эрдэнийн эдээр урлаж, 110 жилийн түүхтэй өв соёлоо шингээн бүтээдэг.

Амжилттай яваа, ажил хэрэгч эр хүнд сайн чанарын үзэг, хэтэвч зэрэг хамгийн чухал нэр төрийн баталгаа болдог. Та хайртдаа, эсвэл аавдаа дээд зэргийн чанартай, тансаг бэлэг хайж байгаа бол Montblanc брэндийн үзэг болон арьсан эдлэл, хэрэглэлүүд гарцаагүй хэзээд үнэ цэнээ алдахгүй, эрхэм сонголт байна гэдэгт итгэлтэй байна.

Үнэ:

Meisterstück-Selection-UNICEF 6cc Хэтэвч: 800’000₮

Meisterstück UNICEF Resin Le Grand Үзэг: 2’080’000₮

Meisterstück-UNICEF-Solitaire-Le-Grand Үзэг.: 4’455’000₮

UNICEF-blue,-50-ml Бэх: 105’000₮

Ханцуйны чагтан товч: 688’000₮

10. Montblanc брэндийн дэвтэр ба бэх /For her/

Ажил хэргийн уулзалт, томилолтоор явах зэрэг үед үнэ цэнэтэй харагдах, байр суурийг тань илтгэх чанартай дэвтэр чухал гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгвэл Montblanc брэндийн урчуудын ур ухаанаа шингээн бүтээсэн, тансаг хийцийн улаан өнгийн дэвтрийг улаан бэхийн хамт хайртай бүсгүй эсвэл ээждээ бэлэглэж болох юм.

Үнэ:

Дэвтэр 90x140 mm: 125’000₮

Улаан өнгийн Бэх 26’000₮

Та дээрх бүх бэлгүүдийг Бишрэлт Их Дэлгүүр, Бишрэлт Бьютигийн салбарууд болон Shiseido, Sisley брэндийн салбар дэлгүүрүүд, Montblanc брэндийн boutique-ээс худалдан авах боломжтой.

Утас: 70128977

Дэлгэрэнгүй мэдээллийг брэндийн нэр дээр дарж авна уу. Бишрэлт их дэлгүүр, Shiseido, Sisley, Montblanc.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
25
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.