Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2017 оны хамгийн үнэтэй бараанууд

Өнгөрч буй энэ онд брэндүүд хэн нь илүү тансаг, үнэтэй бараа бүтээх вэ гэж өрсөлдсөн.


Өнгөрч буй энэ онд брэндүүд хэн нь илүү тансаг, үнэтэй бараа бүтээх вэ гэж өрсөлдсөн. Бидний амьдралын жирийн нэгэн хувцас болох богино цамц ч 500 доллар хүрч, уранхай хиртэй пүүз мянган доллараар зарагдаж байлаа. Алмааз эрдэнэ, спорт машин гээд үнэтэй байх тусмаа л худалдан авагч их байсан.

Оны хамгийн үнэтэй машин - McLaren P1 LM

McLaren P1 LM машин зургаахан ширхэг үйлдвэрлэгдсэн. Нэг бүр нь 3,7 сая доллараар зарагдсан тул 2017 оны хамгийн үнэтэй машинаар тодорчээ.

Оны хамгийн үнэтэй бейсболын хүрэм - Balmain

Зул сарын баярт зориулан гаргасан энэ загвар 40 мянган долларын үнэтэй. Оливье Рустений энэ бүтээлийг хийхэд хоёр сар шаардагдсан.

Оны хамгийн үнэтэй шопинг цүнх - Balenciaga

Цахим сүлжээнд алдаршсан IKEA цүнхийг дууриалган хийсэн энэ цүнх ялгаатай нь цэвэр арьсаар хийсэн. 2145 доллар гэж байгаа.

Оны хамгийн үнэтэй зүүлт - de Grisogono

163,41 каратын (32,6 грамм) алмааз эрдэнэтэй de Grisogono брэндийн хүзүүний зүүлт 33,7 сая доллараар зарагджээ.

Оны хамгийн үнэтэй футболка - Off-White

Off-White гэсэн жижигхэн бичигтэй футболка 405 евро хүрсэн амжилтаар хамгийн үнэтэй футболка болсон.

Үнэ тодорхойгүй үнэтэй машин - Rolls-Royce Sweptail

Тусгай захиалгаар ганцхан ширхэг хийгдсэн Rolls-Royce Sweptail ямар үнэтэйг хэн ч мэдэхгүй. Зарим хэвлэлээр 12,8 сая доллар гэж бичигдсэн.

Оны хамгийн үнэтэй гутал – Niki, Saint Laurent

Swarowski эрдэнээр чимэглэгдсэн Saint Lauren Niki гутал 6667 еврогийн үнэтэй. Дөнгөж худалдаанд гарахад нь Рианна 10 мянган доллараар худалдан авсан эд. Энэ жил үүнээс үнэтэй гутал гараагүй.

Оны хамгийн үнэтэй “бохир” пүүз - Genetically Modified Pump, Vetements

Хамгийн үнэтэй пүүз биш ч сүүлийн үед моодонд ороод байгаа “бохир” пүүзэн дундаа хамгийн үнэтэй нь. 990 долларын үнэтэй энэ пүүзийг жинхэнэ мастерууд урж, бохирлосон.

Оны хамгийн үнэтэй бэлтгэлийн хувцас – Missy, Olivia von Halle

Лондонгийн Olivia von Halle брэндийн энэ хувцас ноолуур, торго гээд тансаг материалаар хийгдсэн. Ердөө л 1100 евро.

Оны хамгийн үнэтэй гар цүнх - Cleopatra Bag, Lana Marks

Hermes-ийн хуучин Birkin цүнх үнэ хаялцах худалдаанд дийлж байгаа ч хамгийн үнэтэй шинэ цүнх бол Cleopatra Bag юм. 250 мянган долларын үнэтэй энэ цүнхийг жилд ганцхан ширхэгийг үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар Женнифер Энистон, Опра Уинфри, Шарлиз Терон нар ийм цүнхтэй.

Оны хамгийн үнэтэй жинс - Dolce & Gabbana

Энэ жинс яагаад 4495 долларын үнэтэй, яагаад бүгд зарагдаад дууссаныг Стефано, Доминико нар л өөрсдөө мэдэх байх.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
44
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.