Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“SHINEE” хамтлагийн дуучин Ким Жун Хёны тухай 11 баримт

Тэр 1990 оны дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн, 27 настай.


Өмнөд Солонгосын алдарт хамтлагуудын нэг “Shinee”-гийн гоцлол дуучин Ким Жун Хён өчигдөр амиа хорлож, түүний гэр бүл, анд нөхөд, шүтэн бишрэгчдэд нөхөж баршгүй гарз тохиолоо. Түүнтэй холбоотой 11 баримтыг хүргэж байна.

1. Ким Жун Хён 1990 оны дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн, 27 настай.

2. Жун Хён дуучин, бүжигчин бөгөөд дуу зохиоход гол үүрэг гүйцэтгэдэг байжээ. 2015 оноос бие даасан уран бүтээлээ амжилттай эхлүүлж байв.

3. Тэр ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг идэвхтэн байсан юм.

4. "Гэрэл гэгээг хэн нэгэнд түгээх" гэсэн утгатай “Shinee” хамтлагийн таван гишүүний нэг. “S.M.Entertainment” тус хамтлагийг 2008 онд гаргасан түүхтэй.

5. Ким Жун Хён 2013 онд автомашины осолд орж, хамрын ясаа гэмтээснээсээ болж мэс засал хийлгэсэн.

6. Дуучин залууг өчигдөр Сөүлийн Ганнам дүүрэг дэх байрандаа ухаангүй хэвтэж байхад нь олж, эмнэлэгт хүргэсний дараа амьсгал хураажээ. 

7. Түүний эгч өчигдөр орон нутгийн цагаар 16:42 болж байхад Цагдаагийн газарт "Жун Хён амиа хорлох гэж байна гэж бодож байна" гэж мэдээлэл өгчээ.

8. Учир нь тэрээр нас барахаасаа хэдэн цагийн өмнө эгч рүүгээ “Баяртай гэж сүүлчийн удаа хэлье” гэж мессеж илгээсэн байна.

9. Цагдаагийнхан түүний гэрээс шатаасан нүүрс олсон нь угаартсан байх магадлалтай гэсэн эхний дүгнэлтэд хүргэжээ.

10. Түүний дотны найз “Dear Cloud” хамтлагийн дуучин Жан Хэ Ён инстаграм сүлжээнд түүний бичсэн захидлыг нийтэлжээ. Уг захидалд “Миний хийсэн бүхнийг хангалттай сайн байсан гэж хэлээрэй. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Баяртай” гэсэн байна.

11. Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэс дуучны үхлийн шалтгаан тодорхой байгаа тул задлан шинжилгээ хийхгүй гэж мэдэгдсэн бөгөөд гэр бүлийнхэн нь ч зөвшөөрсөн аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
4
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.