Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хакүхо, Какүрюүгийн цалинг хаслаа

Хакүхогийн нэгдүгээр сарын цалинг бүтэн, хоёрдугаар сарын цалинг 50 хувь хасна.


“Харүмафүжи, Таканоива” асуудалд холбогдосн хүмүүст шийтгэл оноох Сүмогийн холбооны хурал өнөөдөр үдээс хойш Кокүгикан ордонд боллоо. Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал цаг хагас хуралдсаны эцэст өндөрлөж, холбооны тэргүүн Хаккакү ояката хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Хаккакү ояката “Зодог тайлсан ёкозүна Харүмафүжигийн хувьд Ёкозүнагийн зөвлөлөөс оруулж ирсэн “Зодог тайлах” шийтгэл тохирно гэж үзлээ. Таканоиваг гэмтээгээд зогсохгүй, сүмо бөхийн нэр хүндийг сэвтээж, танхайн хэргийг таслан зогсоох талаар ажиллаж ирсэн Сүмогийн холбооны итгэлийг эвдсэн нь үнэхээр хүнд хэрэг гэж үзэх шалтгаан болсон. Тиймээс ёкозүна цолтон зодог тайлахад олгодог шагналын мөнгөнөөс ч хасах арга хэмжээ авах болно. Хэргийн газар байсан ч сэргийлж, зогсоож чадаагүй ёкозүна Хакүхогийн нэгдүгээр сарын цалинг бүтэн, хоёрдугаар сарын цалинг 50 хувь хасна. Ёкозүна Какүрюүгийн нэгдүгээр сарын цалинг хасаж шийтгэлээ. Дахин ийм хэрэг гаргахгүй байхын тулд ийнхүү хоёр аваргыг шийтгэж байгаа юм. Бүгд санал нэгтэй зөвшөөрсөн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Харүмафүжигийн багш Исэгахама оякатаг Сүмогийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс хассан байна. Гэхдээ Харүмафүжиг зодог тайлахад Исэгахама ояката ч өөрөө огцрох өргөдлөө өгөөд байжээ. Холбооны тэргүүн Хаккакү тэргүүний хувьд хариуцлага хүлээн, албан тушаалынх нь хугацаа дуусах сүүлийн гурван сарынхаа шагналыг холбоонд буцаан өгөх болсноо өөрөө зарласан. Таканоивагийн багш Таканохана оякатад өнөөдрийн хурлаар шийтгэл оноосонгүй. Учир нь одоогийн байдлаар  түүний хүлээх хариуцлагыг тогтоож амжаагүй байгаа гэнэ.
Дашрамд дурдахад ёкозүна цолтон сард 2 сая 606 мянган иэний цалинтай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
17 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
1
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.