Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Санал болгох: Баярын бялуугаа хаанаас авах вэ?

Та одооноос бодох л хэрэгтэй.


Өнгөрсөн жил би баярын ширээгээ чимэх бялуу олж авах гэж нэг бялууны цехийн гадаа, хүмүүсийн түрлэг дунд, цаг гаран зогсохдоо ёстой л нэг амьдралын хатуу бэрхийг мэдэрч билээ. Хамгийн гунигтай нь бялгуугаа ч авч амжилгүй "Дууссан" гэдэг үг сонссон. Яг тэр мөчид хүмүүс хэдийн дууссан лангуу руу бусдыгаа шахаж, тэнд жинхэнэ 90-ээд оны картын барааны үе эргэн ирсэн мэт болсон юм. Харин энэ жил би өөр төлөвлөгөөтэй байна. Бялууг амар хялбар аргаар захиалах боломж олон байдаг аж. Түүгээр ч үл барам, интернэт захиалга ч хийж болох сайхан боломж бий болжээ. Ингээд хамтдаа хаанаас бялуугаа авахаа амар аргаар шийдэцгээе.

"Зоог апп"-ын хамт олон шинэ жилийн баярын бялуугаа сонгож болох бэйкеринүүдийг танд ийн санал болгож байна.

1. Tatuka Bakery

Үүд хаалгаа нээсэн цагаас хойш үйлчлүүлэгчдийнхээ талархлыг ихээхэн хүртсэн “Tatuka Bakery”-гийн эрч хүчтэй залуу хамт олон баярын бялууны захиалга авч байгаа ажээ. Тэд алдарт Magic Crepe, Choco Crepe, Oreo Crepe, Banana Crepe, Аарцтай болон Pinky Cheese бялуунууддаа 12 сарын 25 хүртэл захиалга авч байгаа бөгөөд та захиалсан бялуугаа 12 сарын 31-ний өдөр ямар ч оочер дараалалгүй шууд очин авах боломжтой. Мөн дээрх бялуунуудаас сонгон холимог байдлаар захиалан авсан ч болох аж. Энгийн нэг гурилан кекстэй бялуу идмээргүй байвал ийшээ зүглэхэд гэмгүй юм.

Хаяг: 19-ийн үйлчилгээний төвийн урд Атлантис төвийн 1 давхарт
Захиалга өгөх утас: 9808-0844

2. Жүр Үр

1998 оноос үйл ажиллагаа явуулж буй бялууны анхдагч болоод томоохон брэндүүдийн нэг “Жүр Үр Бэйкери”-д би лав итгэдэг. Тэд арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хүртэл захиалга аваад 12 сарын 28-31 өдрүүдэд хүргэлт хийж өгөх ажээ. Мөн www.Jurur.mn сайт нь шинэ жилд зориулан өнгө төрхөө зассан байна. Та интернэтээр захиалга өгөх боломжтой учир зургийг нь хараад, орц, хэмжээгээ тооцоод бодит захиалга хийх боломжтой шүү.

Жүр Үр Бэйкеригийн бялууг Улаанбаатар хотын 14, Эрдэнэтийн 3, Дарханы 2 салбараас авах боломжтой.

Захиалга өгөх утас: 7004-5555

3. Tous Les Jours

Солонгос технологиор Франц, Солонгос амттанг Монголчуудад таниулаад буй “Tous Les Jours”-ийн чадварлаг хамт олон “Magical Christmas” бялуунуудаар хэрэглэгчдээ баярлуулж байна. Өнгө үзэмж, загвар нь шинэ жил, зул сарын баярыг санагдуулам тус бялуунуудын захиалгыг 24 цагийн өмнө өөрийн биеэр болон утсаар өгөх боломжтой. Мөн бялуун дээрээ хүссэн үгээ бичүүлж болох аж.

Захиалга өгөх утас:

Хүүхдийн 100 салбар - 94105808
Шангри-Ла салбар - 95105808
Наадам центр салбар - 94055808

4.Батбайгаль Бэйкэри

1996 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бялууны ууган Байтбайгаль Бэйкэри нь Нандин Бялуу, Элит Бялуу зэрэг олон төрлийн амтат бялуунууддаа баярын захиалга авч байгаа юм байна. Захиалгаа өөрийн биеэр, утсаар өгж болох бол ажлын өдрүүдэд өөрсдийн Facebook-ийн Batbaigali Bakery хаягаараа захиалга авч байна. Захиалга өгөх ер нь улам л амархан болоод байх юм аа :)

Батбайгаль Бэйкэри нь 22 салбар цэгүүдээс та бүхэнд үйлчилж байна.

Захиалга өгөх утас: 9511-9152, 11-462629

5.Monbakery

1998 оноос үйл ажиллагаа явуулж байгаа “Monbakery”-гийн хамт олон шинэ жилийн баярын бялууны захиалга авч эхлээд байна. Гүзээлзгэнэтэй, жимстэй бялуунууд нь шууд л нүдэнд харагдаж байх чинь.

Тэдний амтат бялууг Улаанбаатар хотын Monbakery-гийн 3 салбар, 13 супермаркет салбаруудаас худалдан авах боломжтой юм.

Захиалга өгөх утас: 9977-6245, 9977-4251

Мөн Зоог апп дээрээс баярын бялууны захиалга авч буй газруудын хаяг, утасны дугаар, цагийн хуваарь зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харж болох ажээ.

Та аппликэйшнийг татаж авахыг хүсвэл App Store болон Play Store дээр дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.