Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Өөрийгөө голох хүнд хэцүү үеийг туулсан 16 хүний түүх

Бид өөрсдийгөө ялж чадсан цагт биднийг дийлэх хэн ч байхгүй болно.


Бидэнд хүссэн бүхнээ биелүүлэх дахиад 365 өдөр ирсэн байна. Өөрийгөө голж, өөрөө өөртөө сэтгэл хангалуун бус байна гэдэг хамгийн хэцүү. Учир нь бид өөрсдийгөө ялж чадсан цагт биднийг дийлэх хэн ч байхгүй болно. Тийм ч учраас та бүхэнд Buzzfeed сайт дээр нийтлэгдсэн “Өөрийгөө голох хүнд хэцүү үеийг туулсан 19 хүний түүх”-ийг хүргэж байна.

1. “Би олны анхаарлын төвд байхыг үзэн яддаг байсан.”

Би ямагт л үеийнхээ охидоос өндөр байсаар ирсэн. Явсан газар болгондоо бусдын анхаарлын төвд байхыг би үзэн яддаг байсан. Дээрээс нь би илүүдэл жинтэй нэгэн байлаа. Би өндөр өсгийт үзэж чаддаггүй байсан. Би анхаарал татах юм бүхнээс эмээж, зугтдаг байв. Харин одоо бол би үүндээ дуртай. Би үнэхээр дуртай. Би өндөр өсгийт өмсөн үдэшлэгт явж, толгойгоо өндөрт өргөж, улаан уруулын будгаар уруулаа чимдэг. Би өөрийнхөө байгаа байдалд дуртай. Бид бүгд бидний бие ганц л заяасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийг авах ямар ч боломжгүй. Биднийг хайрлах хүмүүс ганц хоёрхон зүйлийг биш биднийг бүхлээр нь хайрлана. Гэхдээ чи өөрийгөө хайрлах эхний хүн байх ёстой! Амархан биш л дээ. Гэхдээ надад итгээрэй. Өөрийн биеэс ичдэг байсан хүний хувьд хэлэхэд, өөрийгөө байгаагаар нь хайрлах бүрэн боломжтой.

-Ингрид Лира

2. “Би маш тод харагддаг судаснаасаа болоод богино банзал, богино өмд өмсөөгүй олон жил болсон.”

Би маш цайвар арьстай. Өсвөр насандаа би ерөөсөө богино юм өмсдөггүй байсан. Цайвар арьс дээр минь хөх судаснууд маш тод харагддаг байсан юм. Дараа нь би ер нь хэн ч энэ тухайд тийм их ач холбогдол өгч, анзаардаггүй зөвхөн би өөрөө л дэвэргэн бодож байснаа ухаарсан. Гэхдээ л би одоо ч гэсэн богино юм өмсөж чаддаггүй. Энэ бүхэн бага наснаасаа өөрөөсөө ичиж явснаас л болдог байх.

-Наталиа Вебер

3. “Бие минь надад байгаа цор ганц зүйл гэдгийг ойлгох хүртлээ биенээсээ ичдэг байсан.”

Би илүүдэл жинтэй. Бас бие минь надад байгаа ганц зүйл гэдгийг ойлгох хүртлээ үүнээсээ маш их ичдэг байв. Харин өнөөдөр би өөрийн биеийн хэсэг болгонд хайртай. Миний эрүүл мэнд бас маш сайн байгаа. Миний шалгалтын дүн ч сайн байгаа. Хэн нэгэн намайг царай муутай гэж хэллээ гээд би өөрийгөө хайрлахаа болихгүй. Үргэлж буруугаар, өөрөөр бодох хүмүүс байж л байдаг. Тийм ч учраас өөрийнхөө байгаад сэтгэл хангалуун байж аз жаргалтай байх хэрэгтэй!

-Карла Жулиан

4. “Би том гуятайгаасаа болоод даашинз өмсөж чадалгүй амьдарсан.”

Би том гуятайгаасаа болоод даашинз өмсөж чадалгүй амьдарсан. 28 настай байхдаа би нэг удаа даашинз өмсөөд уушийн газар ортол нэг залуу надад, “Хөөх, сайхан хөл байна!” гэж хэлсэн юм. Энэ үед би өөрийнхөө талаар хэтэрхий их санаа зовж байснаа, бүх зүйл миний бодолд л байсныг ухаарсан юм. Дараа нь би өмсөж болох байсан ямар олон сайхан хувцсыг өмсөж чадалгүй явсныг ойлгосон. Би өсвөр насан дээрээ хувцас солих өрөөнд уйлж суусан өөр дээрээ эргэж очоод, “Бүх зүйл сайхан болно. Надад итгээрэй” гэж хэлэхийг хүссэн.

-Андраде Барбоса

5. “Би найзууд дундаа ганц хар арьстай охин байсан. Үргэлж л үзэсгэлэн гоо гэх зүйлийн стандартад нийцэхгүй мэт санагддаг байлаа.”

Би найзууд дундаа ганц хар арьстай охин байсан. Бас дээрээс нь би өндөр болон жингээрээ бусдаас илүү байсан юм. Миний өсвөр насны амьдрал там шиг л байсан. Би далайн эрэг рүү явахдаа ичдэг байсан. Надаас өөр өнгөт арьстангүй газар амьдрахдаа би үргэлж л үзэсгэлэн гоо гэх зүйлийн стандартад нийцэхгүй мэт санагддаг байлаа. Найзууд минь хүмүүстэй үерхэж, дурлаж, үдэшлэгт явахдаа сээтэгнэдэг байв. Харин би ердөө зөвлөгөө өгдөг хөгжилтэй найз байсан. Би найзындаа хонох дургүй байсан. Тэд өглөө босоод урт, үзэсгэлэнтэй үсээ янзлаад өөрсдийгөө бэлддэг байлаа. Харин би толь руу харж зогсохдоо яахаа мэддэггүй байсан. 12 настайдаа би хоол идэхгүйг хичээн өөрийгөө зовоож байсан. Би тэр үеэс хойш хэнээр ч муу хэлүүлэхгүй байхыг сонгосон. Одоо би өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлсэн. Учир нь би гайхалтай, урам зориг өгөх олон өнгөт арьстай охидтой их сургуульд явж эхэлсэн.

-Луйза Жоес

6. “Би маш том чихтэй байсан болохоор үсээ дээш шуухаас үхтлээ айдаг байсан.”

Би маш том чихтэй байсан болохоор үсээ дээш боохоос маш их айдаг байсан. Харин нэг өдөр би үсээ дээш шуухаар шийдсэн. Харин хэн ч над руу дооглосон харцаар хараагүй. Үүнд нь би маш их баяртай байлаа. Инээдтэй сонсогдож байна уу? Гэхдээ би бүх насаараа үүнээсээ болж дооглуулж ирсэн. Эцэст нь би чөлөөтэй байхыг сонгож, дараа нь ямар их цагийг гээснээ ухаарсан.

-Алина Мюллер

7. “Би маш туранхай хөлнөөсөө ичдэг байсан.”

Богино өмд, даашинз, трико өмсөж эхлэх хүртлээ маш урт хугацааг зарцуулсан. Учир нь миний хөл маш нарийхан байсан учраас би айдаг байсан юм. Гэхдээ эцэст нь өмсөж эхлэх мөчид надад чөлөөлөгдсөн мэт гайхалтай мэдрэмж төрсөн. Халууцахгүй байх үнэхээр сайхан.

-Аналу Тортелла

8. “Би сургуульдаа хоёр давхар өмд өмсөж явдаг байсан. Маш аймшигтай халууцдаг байсан.”

Би хэтэрхий туранхай байсан болохоор хүүхдүүд надаар тоглоом хийж, үүнээсээ болоод би өөртөө үнэхээр гутардаг байсан. Би хоёр давхар өмд өмсөж явдаг байсан. Тэгээд маш их халууцдаг байлаа. 18 нас хүрэх үедээ би анх удаа богино өмд өмсөж явж үзсэн. Дараа нь тэр хүмүүс ямар тэнэг байсныг ухаарсан юм даа.

-Нийсса Оливэйра

9. “Маш их халууцдаг байсан ч би ямагт урт ханцуйтай цамц өмсөн сургуульдаа явдаг байсан.”

Би өөрийнхөө гарны үснээс болоод урт ханцуйтай цамц өмсөхөөс айдаг байсан. Одоо бол надад хамаагүй болсон. Би бүр үсээ хусахгүйгээр өмсдөг болсон. Өөрийн биенээсээ маш их санаа зовсондоо би ямагт нуухыг оролддог байсан. Гэхдээ би ямар тэнэг байснаа ухаарсан. Одоо надад тэр бүхэн хамаагүй.

-Камила Алвес

10. “Би найз залуудаа нүцгэн зургаа явуулж төгс сайхан биетэй биш байгаадаа уучлал гуйсан.”

Би маш их илүүдэл үстэй байсан болохоор өмд, ханцуйтай цамц л өмсдөг байсан. Би богино цамц өмсөхийг хүсэж байсан ч ичдэг байсан. Би найз залуудаа нүцгэн зургаа явуулж төгс сайхан биетэй биш байгаадаа уучлал гуйсан. Би биедээ сэтгэл дундуур байсан. Гэхдээ нэг л өдөр, “Хараал идэг, би ингэж л төрсөн бас ингэж л өсөж томорсон. Би яаж ч чадахгүй гэж бодсон.” Гэхдээ галзуу юм шиг ажиллаж бүх биеийнхээ үсийг лазераар арилгах гэж их мөнгө үрсэн. Одоо ч зарим өдрүүд надад хэцүү байдаг.

-Флавиа Теодор

11. “Хүн болгон намайг шүүж, ээж минь надад хамгийн хэцүү үгсийг хэлдэг байсан. Хэтэрхий зөөлөн байвал хүүг минь азгүй амьтан болж өснө гэдэг байсан.”

Би 17 настайдаа ямар ч туршлагагүй бас ганц бие эх хүн болсон. Хүн болгон намайг шүүж, ээж минь надад хамгийн хэцүү үгсийг хэлдэг байсан. Хэтэрхий зөөлөн байвал хүүг минь азгүй амьтан болж өснө гэдэг байсан. Үүний үр дүнд би түүнийг жаахан байсан ч гэсэн маш чанга хатуу байдлаар өсгөсөн. Би түүнийг бараг л магтаж байсангүй. Өнгөрсөн жил хүү минь 6 нас хүрч төрсөн өдрөөрөө надаас ном хүссэн. Багш нар нь надад түүнийг ямар гайхалтай хүүхэд болохыг, сургууль даяараа түүнийг хайрладаг гэдгийг хэлсэн. Дараа нь би түүнийг энэ бүхнийг надаар бахархуулах гэж хийсэн гэдгийг ухаарсан. Энэ л намайг буцаад өөрөөрөө байхад тусалсан юм. Дараа долоо хоногт бид түүний анхны театрын жүжгийг үзнэ. Бас тэр хэдийн гурав дахь номоо уншиж байна. Эцэст нь би ээж байхын сайхныг бүрэн утгаар нь мэдэрч байна.

-Тамирис Фэрейра

12. “Би эцэст нь нэг миний үс гайхалтай гэж мэдэрч эхэлсэн.”

Би үсээ үзэн яддаг байсан. Маш буржгар, том, эв хавьгүй. Хэдэн жилийн турш би үсээ шулуун болгохыг мөрөөдсөн. 2008 онд би салонд очиж янзлуулан, найман жилийн турш шулуун үстэй байсан. Дараа нь би өөрийн төрөлх үстэйгээ болсон. Эцэст нь нэг юм миний үс гайхалтай болохыг мэдэрч эхэлсэн. Би одоо өөрийн том, буржгар үсэндээ хайртай. Би зүгээр л яаж арчилж, анхаарал тавихаа мэдэхгүйгээс болоод энэ зүйлийг үзэн ядаж байсан юм билээ.

-Сол Сораяа

13. “Харшлаас болоод хөл дээр минь толбо байдаг учир би халуунд ч гэсэн өмд л өмсдөг байсан.”

Би үргэлж гар болон ташаагаа мааждаг байснаас болоод урагдсан сорвитой болсон. Бас хөл минь харшлаас болж толботой болсон болохоор маш хэцүү байдаг байсан. Би байнга халууцахаасаа залхах хүртэл байнга өмд өмсдөг байсан. Нэг аймшигтай халуун өдөр би хүүтэйгээ дэлгүүр хэсэн явтал худалдагч намайг энэ толбонуудаасаа ичдэг үү гэж асуусан. Учир нь тэр ч мөн богино юм өмсөхөөс ичдэг байсан юм билээ. Харин би түүнд, “Би маш их халууцахаас л ичиж байна. Тэгээд л болоо” гэсэн. Одоо бол би надад таалагдаж л байвал хүссэнээ л өмсөнө.

-Марселла Багано Амадор

14. “Хүн болгон намайг муухай уруултай гэдэг байсан болохоор үргэлж уруулаа хаздаг байсан.”

Би том амтай учраас уруулаа буддаггүй байсан. Учир нь хүн болгон миний уруулыг муухай гэдэг байлаа. Тийм болохоор би жижигхэн болгохын тулд ямагт доод уруулаа хазаж явдаг байсан. Харин одоо бол би урууландаа хайртай. Би улаан, ягаан, бор гээд хүссэн өнгөөрөө будна. Бас хэний юу гэх надад хамаагүй.

-Каролин Диаз

15. “Би хүмүүстэй ярихаас санаа зовдог байсан. Учир нь хүмүүс тоглоомоор бас өөр утгаар намайг тэнэг гэж дууддаг байлаа.”

Би ойлгоогүй зүйлээ дахин асууж, өөрийн бодлыг өмгөөлж, хэн нэгэнд онигоо тайлбарлаж өгөх зэргээс болоод хүмүүстэй ярихаас айдаг болсон байлаа. “Чи юу ч мэдэхгүй.” “Ийм амархан шүү дээ. Би чамд итгэхгүй байна.” “Тэнэг амьтан.” Ийм үгсийг надад хэлдэг байсан. Гэхдээ дараа нь би өөрийгөө гайхалтай, бас маш олон зүйл мэднэ гэдгээ ойлгосон. Би их сургуульдаа ангийнхаа шилдэг нь болж, талархлын өргөмжлөлөө тэдгээр хүмүүст харуулсан. Гайхалтай байсан.

-Тиас Миранда

16. “Би богино цамцанд маш их дуртай ч хэзээ ч өмсөж байгаагүй.”

Би маш их дуртай байсан ч ганц ч удаа богино цамц өмсөж байгаагүй. Учир нь миний бие ийм хувцсанд тохирохооргүй байсан. Гэхдээ шонтой бүжиг хийж эхэлснээс хойш ийм зүйлийг заавал өмсөх шаардлагатай болсон. Харин одоо бол би тайлахыг ч хүсдэггүй. Ямар нэг хувцсыг өмсөхийн тулд зүгээр л биетэй байх шаардлагатай шүү дээ. Түүнд зориулсан “бие” биш.

-Мариана Базилио

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.